Үндэсний баяр наадамд зориулан “Монгол наадам, Монгол бөх” тусгай үзэсгэлэнг Монголын үндэсний түүхийн музейд толилуулж байна.
Тус үзэсгэлэнд монгол түмний эрийн гурван наадмаас анх удаа Далай даян дархан аварга болсон Монгол Улсын гавъяат тамирчин Б.Түвдэндоржийн бөхийн хувцас хэрэглэлийг дэлгэжээ. Мөн үе үеийн хүчит бөхчүүдийн зодог шуудаг, түрүүний боолт, ногт, болон уран зураг, сийлбэр зэрэг 60 үзмэрийг хамтатгажээ.
Тэрээр Түшээт хан аймгийн Ахай гүн Лувсанхайдавын хошуу буюу одоогийн Булган аймгийн Хангал суманд 1916 онд төрсөн. 14 настайдаа буюу 1930 онд нутгийнхаа “Эргэл хайрхан” уулын овоо тахилгын наадамд анх удаа зодоглон түрүүлж бөх болох гараагаа эхэлсэн түүхтэй.
Б.Түвдэндорж аварга улсын их баяр наадамд долоон удаа түрүүлж, гурван удаа үзүүрлэж, найман удаа шөвгөрсөн улам нэмэх, үнэн дэлгэрэх, бат нягт, үнэн хүчит өрнөн дэлгэрэх, улс даяар дуурсах, шалгарсан бат хүчит, улам баясуулагч, харилтгүй хүчит, олныг баясуулагч, түмнээс төгөлдөр, далай даян, дархан аварга юм. Түүний намтар, спортын өрнүүн амжилтын тухай түүхийг энд дарж уншина уу.
Монголын үндэсний музейн Эрдэм шинжилгээний ажилтан Ж.Наранчимэг "Монголын үндэсний их баяр наадам болон цагаан сар шинийн өдрүүдээр холбогдол бүхий үзмэрүүдийг онцлон дэлгэдэг уламжлалтай. Уламжлал ёсоор энэ сарын нэгнээс эхлэн өнөөдрийг хүртэл монгол бөхийн түүх, өвийг таниулах үзмэрийг дэглэж толилууллаа.
Онцолбол 17-р зууны Автай сайн Ханы хөрөг хуулбарыг дэлгэсэн. Уг шүтээн зураг нь Эрдэнэ Зуу хийдэд залагдан шүтэгдэж байсныг 1929 онд хуулбарлан музейд олноо дэлгэн үзүүлсэн байдаг. Өгүүлэмж, утга санааны хувьд Монголын уламжлалт "Эрийн гурван наадам" анх удаагаа дүрслэгдсэн түүхийн үнэт дурсгал.
Мөн сайн анзаарч, ажиглавал 1929 оноос хойш өнөөг хүртэл бөхийн эдлэл хэрэглэлийн хийц хэлбэр, өнгө, оёдол, стандарт хэрхэн өөрчлөгдөж, шинэчлэгдэн ирснийг харах боломжтой. Орчин цагийн зодог, шуудагны өнгө хүртэл төрийн далбааны өнгөтэй ижилссэн, сээтэн малгайг залган дөрвөн талт малгай өмсөх болсон зэрэг нарийн жижиг өөрчлөлтүүд нь тухайн үеийн түүх, соёлын илэрхийлэл болдог" гэлээ.
Тус үзмэрүүдийг музейн түр танхимд дэлгэж буй бөгөөд өнөөдөр 21 цагаас буух юм.