Эгэл жирийн сэтгүүлч бүсгүй. Тэрээр дэлхийгээр тархан суурьшсан Монголчуудын аж амьдрал, ахуй соёл, гадаадад гарсан зорилго, дутагдах, гачигдах зүйлгүй амьдардаг уу гэдгийг судлахаар өдгөөгөөс гурван жилийн өмнө БНСУ-ыг зорьжээ. Монголчуудтай уулзан ярилцаж, тухайн агшнаа гэрэл зурагт буулган судалдаг байна. Үүнийгээ “Морьтой ч болоосой” төсөл хэмээн нэрлэжээ. Түүнтэй холбогдон ярилцлаа.
-Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулаач, Монголд байхдаа ямар ажил эрхэлдэг байсан бэ. Солонгост очоод хэдэн жил болов?
-Сайн байна уу? Намайг Арсланбаатарын Навчаа гэдэг. Монголд байхдаа телевизэд ажилладаг байв. Солонгост ирээд гурван жил болж байна. Өөрийн санаачилсан төсөлд ажилладаг. Ирэхээсээ өмнө “Бидний цөөхөн Монголчууд” төслийн аяллын багийн сэтгүүлч байсан.
-Таны гэр бүлийнхэн Солонгост хамтдаа амьдардаг уу?
-Тийм. Ам бүл гурвуулаа. Манай нөхөр Солонгост доктороор, хүү ахлах сургуульд сурдаг. Одоо 15 настай. Ихэнх хүн намайг ганц бие гэж бодсон юм байна лээ. Би цахим орчинд гэр бүл, хувийн асуудлаа оруулдаггүй. Учир нь цахим орчин бол миний ажил. Ажил, амьдрал тусдаа байх ёстой. Би айлын эхнэр, ээж хүн. Ихэнх цагийг аялахад өнгөрүүлэн, гэр бүл, өсвөр насны хүүгээ орхиод явахад хэцүү байдаг.
-“Морьтой ч болоосой” төслийг яагаад эхлүүлье гэж бодсон бэ. Энэ төслийнх нь зорилго юу байв?
-Би “Морьтой ч болоосой” төслийн санаачлагч. Сэтгүүлч, гэрэл зурагчин, продюсер, менежер гээд бүх зүйлээ өөрөө хийдэг.
2022 оны наймдугаар сард үүргэвчтэй аяллаа Солонгосын зүүн урд зүгээс эхэлсэн. Ирэх сард дуусна. Солонгосын том, жижиг нийлсэн 49 сууринаас 30 гаруйгаар нь явсан.
Наймдугаар сараас өмнө дуусгана. Аяллаа дуусгаад гэрэл зургийн үзэсгэлэн гаргах гээд бэлтгэл ажил их. Мөн Солонгост амьдарч байгаа Монголчуудын талаар ном бичиж байна. Шинэ оноос өмнө гаргах төлөвлөгөөтэй.
Монголчуудын дунд ажиллаж, амьдрахдаа олон зүйлийг анзаарсан. Тэр хүмүүсийн тухай, тэдний аж амьдрал, бодит төрх ямар байгааг сэтгүүлч хүний хувиар харуулах хүсэлтэй. Тэр хүслээрээ энэ төслийг эхлүүлсэн. Хүний нутагт яваа хүмүүсийн талаар сөрөг мэдээлэл их харагддаг. Сөрөг мэдээллээс илүү өнгөтэй, гэрэл гэгээтэй, хараад сэтгэл нь тэнийх, сайхан бодол төрүүлэх зорилгоор төслөө санаачилсан.
Ганцаараа ч үүргэвчтэй аяллаа эхлүүлье гээд аялалдаа гарсан. Манай аяллын багт аялагч, уран бүтээлчид ирж хамт аялдаг. Төслийн зорилго нь эх орноосоо гарсан Монголчууд юуг зорьж гарсан юм бол, хилийн дээс алхаад хайсан бүхнээ олж чаддаг уу, буцаад явах уу, юу бодож эх орноосоо явдаг вэ гэдгийг л хүмүүст эерэгээр таниулах зорилготой. Аяллын тэмдэглэл, гэрэл зураг, нийтлэл бичдэг. Цаашдаа ютүүб суваг ажиллуулах санаатай.
-Төслийнх нэр их сонирхолтой. Яагаад “Морьтой ч болоосой” гэж?
-Аялал эхлэхэд миний төсөл нэргүй байсан. Дугуйн аялагч бүсгүйтэй хамт аяллаа эхэлсэн. Гэхдээ дугуйгаар яваагүй. Хол замд явах учраас галт тэрэг, метро, автобусаар дамжин алхсан юм. Монголчуудтай уулзан хоёр, гурав хоноод буцахдаа галт тэргээ хүлээгээд сууж байтал хамт аялсан дугуйчин охин унтаж байв.
Нэлээн зутарсан, ядарсан харагдсан. Тэр үед морьтой ч болоосой гэдэг үг санаанд орсон. Нээрээ бид морьтой байсан бол орчлонг хөндлөн голд туулах байсан. Бидний эцэг өвгөд морьтой дэлхийг тойрон, нэрээ мөнхөлсөн.
Морьтой ч болоосой гэдгийг зөвхөн Монгол хүн ойлгоно. Гадны хүнд хэлэхэд гайхдаг. Яагаад морь хүсээд, хайгаад байгаа юм бол гэсэн эргэлзсэн байдалтай. Гэтэл Монгол хүн морьтой ч болоосой гэдэг үгийг сонсоод шууд зүрхэнд нь тусна. Ямар гоё юм бэ? гэж уулга алддаг. Монгол хүн морь хоёр салшгүй холбоотой гэдгийг хүний нутагт ирээд л ойлгосон.
-Та өмнө нь “Бидний цөөхөн Монголчууд” төслийн сэтгүүлчээр ажилласан нь энэ төслийг эхлүүлэхэд нөлөөлсөн үү?
-Бидний цөөхөн Монголчууд төслийн хүрээнд Монгол орныхоо 21 аймаг, 330 сум, гаднын таван улс орноор ажиллаж, аялсан. “Морьтой ч болоосой” төслийн үндэс нь Бидний цөөхөн монголчууд. Дүү төсөл нь гэж болно. Би л үүнийг хийх ёстой юм байна гээд төслөө эхлүүлсэн.
Өвөл Япон, Германд амьдардаг Монголчуудаас урилга ирсэн. Морьтой ч болоосой аяллаараа манайд ирээрэй, бид танд тусалмаар байна. Та бидний зургийг авч, сурвалжлаарай гэж байсан. Маш их баяртай байна. Би төслийг үргэлжлүүлэх эхлэлийг тавьсан байх гэж боддог.
-Үүний дараа өөр улсад төслөө хэрэгжүүлэх үү?
-Төсөл маань жил болоод дуусаж байна. Дуусгаад Монголд очиж хэд хоног амрах төлөвлөгөөтэй. Амарч ирээд есдүгээр сард Япон руу аяллаа үргэлжлүүлнэ. Японы аяллыг шинэ оноос өмнө дуусгаад, Герман руу аялах төлөвлөгөөтэй.Би Солонгост амьдардаг учраас аялал бүтэн жил үргэлжилсэн. Гэр бүлээ орхиод өдөр, шөнөгүй яваад байх боломжгүй. Энэ хугацаанд олон туршлага хуримтлуулсан.
Аялал талдаа ороход хүмүүс миний аяллыг ойлгодог болсон. Очиж байгаа хотуудад тосож, өөрсдийнхөө хувийн унаагаар газар үзүүлж, зургаа авхуулаад, уулзах боломжууд бүрдсэн.
Төслийн хүрээнд Бяцхан фото мисс, Хийморь, Бикини шоу зэрэг олон үйл ажиллагаа зохион явуулжээ. Хүмүүс хэр идэвхтэй хамрагдав?
-Сар бүр иймэрхүү эвентүүд зохион явуулсан. Зун болсон тул Debra брендийн бикини хувцастай “Angels summer show” хийсэн. Хүмүүсийн хамрагдалт ямар эвент байхаас шалтгаалдаг. Яруу найргийн шоу, Сайхан монгол бүсгүй, Хүүхдийн фото мисс зэргийг нэг жилийн дотор зохион байгуулав. Зохиолч, орчуулагч, урлаг соёлынхон, дуучидтай хамтран ажилласан. Эдгээр эвентүүд дандаа анхдагч байсан. Өмнө нь болж байгаагүй болохоор хүмүүс сонирхон оролцож, урмын үг хэлж, эерэгээр хүлээж авсан.
-Хүний нутагт сайн, муу олон зүйлтэй таарсан байх. Хамгийн сэтгэл эмзэглүүлмээр үе ч юм уу, тод үлдсэн дурсамжаасаа хуваалцвал?
-Аялахад сонин, санаанд оромгүй зүйлтэй зөндөө таарсан. Солонгост олон жил амьдарсан гэр бүлийн хүүхдүүд, Солонгост төрсөн Монгол хүүхдүүд эх орон, өв соёл, ёс заншлынхаа тухай ямар ч ойлголтгүй байгаад маш их эмзэглэдэг. Монгол хүүхдүүдийн ихэнх нь монгол хэл, дуу, шүлгээ мэддэггүй.
Хүүхдийн бөхийн барилдаан зарлах гэсэн ч бөх барилддаг нэг ч хүүхэд байгаагүй. Солонгост 50, 60 мянган монголчууд бий. Гэтэл тэд монгол өв соёлын талаар ойлголтгүй байна. Би очсон айл бүртээ монгол ном байгаасай гэж хүсдэг, хайдаг. Монгол номтой хүмүүс цөөн. Ихэнх нь мөнгөний төлөө ирж, ажилладаг учраас эх орон, монгол нутаг, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх тал дээр дутмаг санагдсан.
Улс бүр өөр өөрийн гэсэн онцлог, сэтгэлгээтэй. Солонгосын сэтгэлгээг хараад би их гайхаж билээ. Саяхан надад90 настай, солонгос эмээгийн төрсөн өдрийн зураг авах захиалга ирэв. Өндөр настай хүнтэй уулзаагүй удсан учраас их бэлэгшээлтэй, ерөөлтэй санагдсан. Ойр дотнын хүнтэйгээ уулзах гэж байгаа юм шиг догдлол дүүрэн очсон. Зургаа аваад, ажиллах явцад тэр эмээгийн охин ирээд та ээжийн зургийг цээжээр нь аваад өгөөрэй, нас барсных нь дараа оршуулгад нь хэрэглэх юм гэсэн.
Би үүнд цочирдсон. Хэдийгээр тэр хүн нас барах нь тодорхой ч энэ үйлдэл надад эвгүй сэтгэгдэл үлдээсэн. Монголчууд бид цээртэй, ёс жудагтай ард түмэн. Хэзээ ч ийм зүйл бидний ухаанд буухгүй. Тэгэхэд анх удаа хүний хойдох, оршуулгын ажилд хэрэглэх зураг авсан. Хөгжил оргилдоо тулахаар энэ зэргийн зүйлийг хүмүүс тоохоо больдог юм байна гэж бодсон.
-Энэ төслийг хэрэгжүүлснээр таны хамгийн ихээр ойлгосон зүйл юу вэ?
-Аяллаас маш их зүйлийг ойлгож, сурч, мэдсэн. Гүн гүнзгий мэдрэмжийг надад үлдээсэн. Гоё, сайхан гэдэг үг багадна. Зүгээр л гайхамшигтай. Өтөлсөн хойноо эргээд бодоход харамсах зүйлгүй амьдарсан гэсэн бодол надад төрөх юм шиг санагддаг. Амьдралын минь маш том түүхийг энэ төсөл бүтээсэн. Хүмүүстэй уулзаад зураг авч, ярилцахдаа өөрийнхөө дотоод ертөнцийг таньж нээлээ.
Морьтой ч болоосой төсөл миний сэтгэлзүй, өөрийгөө таньж нээх, хөгжүүлэх, авьяас билэг гээд олон зүйлийн үүдий нээж, тодруулж өгсөн.
-Шантармаар санагдсан үе танд байгаа юу?
-Олон байсан. Байгалийн хүчин зүйлс, хүн хоорондын харилцаа, ахуйн хэрэглээ, аялах газар, очих хүмүүс, тодорхой бус байдал зэргээс болж шантарсан.
Гэхдээ үүнээс илүү санхүүгийн байдал намайг илүү зовоосон. Төслөө үргэлжлүүлэхийн тулд гэртээ санхүүгийн дарамт үүсгэж болохгүй. Тиймээс төслөө маш сайн төлөвлөсөн.
Ганцаараа аялаад төслөө төгс бүтээх боломжгүй. Багийн ажлаар төгс бүтнэ. Иймд багтаа хүн нэмж ажиллуулья гэхээр цалин өгнө. Чанартай уран бүтээл хийе гэхээр л дахин санхүүгийн асуудалтай тулгардаг.
Сарын өмнө Солонгосын Yuhan Care группын New origin брэндтэй хамтран ажиллаж эхэлсэн. Энэ брэндийн сошиал маркетингийн Солонгос–Монгол талыг ахлан ажиллаж байна. Энэ групп нь БНСУ-ын эм, амин дэмийн, эрүүл мэндийн тэргүүлэх томооохон компани.
-Яагаад сэтгүүлч мэргэжлээр сурах болсон бэ. Энэ мэргэжил бусад мэргэжлээс юугаараа давуу талтай гэж та бодож байна?
-Багаасаа сэтгүүлч болно гэж мөрөөдсөн ч ШУТИС-ийг ойн инженер мэргэжлээр төгссөн. Сүүлд сэтгүүлчээр төгссөн юм. Энэ мэргэжлээрээ 10 жил ажиллалаа. Телевизэд байхдаа бичих илүү сонирхолтой гэдгээ мэдсэн. Сүүлийн хоёр, гурван жил гэрэл зураг сонирхож, илүү дурлан ажиллаж байна. Сэтгүүлч маш хариуцлагатай ажил. Хүнийг үргэлж зөв зүгт залж, үнэний дуу хоолой болон шударга зүйлийг түгээдэг, иргэдийн төлөөллүүд.
Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Б.Саранчимэг