gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улаан номонд орсон бөхөнд устах аюул нүүрлэжээ

Нийгэм
2007-12-11
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-12-11

Үстэй малгай толгой дээрээ тавьсан, эсгий гутал хөлдөө углачихсан хөдөөх байрын залуу нүүр нүдгүй цусанд будагдчихсан хээв нэг инээн зогсоно. Түүний хажуухан талд хоёр эврийг нь угаар тасдсан толгойноос цус олгойдон урсаж, амь тавьж буй өрөвдөлтэй амьтан хэвтэж байлаа. Энэ амьтан бол Монголд байтугай ховордсон бөхөн, Монгол бөхөн, соргог бөхөн гэсэн хоёр төрөл байдаг. 1930-аад онд Монгол Улсын хэмжээнд "Хуулиар агнахыг хориглосон, нэн ховор амьтад"-ын тоонд бөхөнг оруулжээ. Монгол бөхөн бол дэлхийн хаана ч байхгүй туурайтан амьтан. Казахстанд цөөн үзэгдэх соргог бөхөнг эс тооцвол шүү дээ.

   Амийг нь таслах амархан
Бөхөнгийн ооно буюу хэржин (эр) эврээсээ болж амиа алдаж байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Биологийн хүрээлэнтэй хамтран бөхөнгийн тоо толгойг нэмэгдүүлэх төслийн дагуу хийгдэж буй шалгалтаар хориотой ан хийсэн залуу дараах зүйлийг өгүүлэв. "Бөхөнг агнах тийм ч амар биш. Бууныхаа сумыг хэмнэх үүднээс машин, мотоциклоор эцэж ядартал нь хөөгөөд бохирч унасных нь дараа хөлийг нь бариулж байгаад эврийг нь сүхээр хуга зохиж авдаг. Амьд байхад авсан эврэнд цус их хуримтлагдсан байдаг ба илүү үнэд хүрдэг" хэмээн эмзэглсэн шинжгүй хээв нэг ярьж байжээ.

   Зах зээлийн ханш
Хулгайн анчдын ихэнх нь нутгийн малчин, төв газрын хүмүүс байдаг ба хамгийн бага зардлаар бөхөн агнадаг. Монголын баруун хэсэгт л үлдсэн энэ амьтанг ихээр агнаж буй нь ард иргэдийн мэдлэг хомс, агнахыг хориглосон тухай сурталчилгааны ажил хийгдэхгүй байгаатай ч холбоотой. Биологийн хүрээлэнгийн Хөхтөн судлалын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Л.Амгалан " Соргог бөхөнгийн эвэр Монгол бөхөнг бодвол арай том болохоор илүү үнэд хүрдэг байсан. Энэ амьтан 1950- аад оноос үзэгдэхээ больсон. Монгол бөхөнгийн оонын эвэр хотод 20 мянган төгрөгийн үнэтэй. Харин Хятад дорно дахины анагаах ухаанд халуун бууруулах эмэгтэйчүүдийн өвчин эмгэгийг анагаах зорилгоор ашигладаг. Эмийн чухал түүхий эд болох эврийнх нь төлөө бөхөнг хайр найргүй хөнөөдөг гэнэ. Сүүлийн үед цусыг нь уувал сайн гэсэн яриа гарч байгаа нь бас л тоо толгой буурах нэг шалтгаан болж байна" гэж ярилаа. Бөхөнгийн эврийг сонирхох явдал нь 1990 оноос эрчимжиж байсан. 2000 онд Шаргын говь, Хүйсийн говь, Дөрвөн чандманьд 5240 орчим тоо толгой бөхөн тоологдож байсан. Харин үүнээс дөрвөн жилийн дараах тооллогод ердөө 750 бөхөн тоологджээ. Биологийн хүрээлэнгийн ажилтан, доктор Л.Амгалан "Шаргын болон Хүйсийн говийн Монгол бөхөн урьд нь машин харахаараа дагаж давхин айж эмээх гэдгийг мэддэггүй байсан бол сүүлийн жилүүдэд хүний бараанаар хар эрчээрээ зугтдаг болсон. Энэ байдал судалгаа шинжилгээ хийхэд ихээхэн бэрхшээлтэй. Бидний ажигласнаар цөөхөн хэдэн сүрэгт хэдхэн ооно буюу хэржин үзэгдсэн" гэв.

   Хамгаалахын тулд бид юу хийх вэ
Монгол бөхөн хорьхон мянган төгрөгийны үнэтэй эврээсээ болж устах аюулд ороод байна. Хүний гарт үй олноороо устаж байгаа уг амьтанг агнасан, хууль зөрчсөн этгээдэд 20-50 мянган төгрөг, албан байгууллагад 50-250 мянган төгрөгийн торгууль оногдуулах заалт хуулинд бий. Эрүүгийн хариуцлага ноогдуулах заалт байдаг хэдий ч торгуулийн хэд гурван цаас төлөөд л мултарчихна. Бөхөн хамгаалах талаар дорвитой ажил хийхгүй бол удахгүй бид ном, киноноос л бөхөн хэмээх амьтан байсныг хойч үедээ үзүүлж ярих байхдаа.

Г.Сайнсувд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан