- Ромын Пап Францис есдүгээр сард Монголд айлчилна
- Түүний айлчлалыг Орос, Хятад улсууд анхааралтай ажиглана хэмээн АП агентлаг онцлов
- Монгол Улсад 1500 орчим католик шашны сүсэгтэн байдаг
Ромын Папын Монгол Улсад хийх айлчлал геополитикийн чухал ач холбогдолтой болохыг Ассошиэйтед Пресс агентлаг онцолжээ. Ирэх есдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд Ромын Пап Францис Монгол Улсад айлчилна.
ОХУ Зөвлөлтийн үед Монголыг хянаж байсан. Харин Хятадын хувьд “Бүс ба Зам” төслөөр Монголд нөлөөллөө нэмэгдүүлэх сонирхолтой. Иймд ердөө 1500 орчим католик шашны сүсэгтэнтэй, хоёр том гүрний дунд орших Монголд хийж буй Ромын Папын айлчлалыг Орос, Хятад улсууд анхааралтай ажиглана гэв.
Урьд өмнө нь Ромын нэг ч Пап тус улсуудад айлчилж байгаагүй юм. Пап Францисийн хувьд зүүн Азийн бүсэд айлчилж буй анхны пап лам болж байна. Монголд 1500 католик шашинтан, 77 номлогч, ердөө нэг бишоп байдаг аж. Тиймээс Казахстан, Киргиз, Узбек болон бусад газраас бишоп, санваартнууд манай улсад ирж, чуулгад оролцож магадгүй юм.
Пап лам Францис Монгол руу ирэхдээ Хятадын газар нутгийн дээгүүр нисэх бөгөөд энэ үеэр онгоцноосоо Хятадын эрх баригчдад мэндчилгээ дэвшүүлж, илгээх аж. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ирж байгаа бөгөөд түүний айлчлалын хөтөлбөр, уриа, логог Ватиканы хэвлэлийн албанаас танилцуулсан. Хөтөлбөрийн логог Монгол Улсын газрын зурагийн хэлбэртэй хийж, төрийн далбааны өнгөнүүдийг оруулжээ.
Ромын Папыг угтаж авах ёслол есдүгээр сарын 2-нд Сүхбаатарын талбайд болох бөгөөд тус өдөр Пап лам Францис Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзана. Маргааш өдөр нь Степпе Арена буюу “Мөсөн өргөөнд” олныг хамарсан мөргөл зохион байгуулах юм байна.
Эх сурвалж: Ассошиэйтед Пресс, Ватикан Ньюс