gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 26
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: Эх хэлний дархлаа эндээс эхэлнэ

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2023-05-06
1647
Twitter logo
Г.Тэгшсүрэн
1647
Twitter logo
Нийгэм
2023-05-06

Эх хэлний дархлаа гэж юу вэ? Аливаа үндэстний оршин тогтнох хамгийн гол хүчин зүйл бол хэл. Тиймээс ч хүн нийгмийн харилцааны ямар ч орчинд эх хэлээрээ зөв ярьдаг, уншдаг, бичдэг байх чадвар чухал. Хэлний дархлааг тогтвортой хадгалдаг нэг чухал хүчин зүйл бол бичгийн хэл юм.

Өөрөөр хэлбэл "Очжийно" гэж ярьдаг ч "Очиж байна" гэж бичих нь чухал. Хэрэв ярьдаг шигээ "очжийно" гэж бичсээр байвал бичгийн хэл маш хурдан устах аюултай гэдгийг Ардын багш, хэл бичгийн ухааны доктор, профессор Ц.Өнөрбаян хэлдэг.

Бичгийн хэлгүй, зөвхөн аман ярианы хэлтэй хэл мөхөх аюул ойрхон байдаг аж. Тийм учраас хүмүүс аль болохоор бичгийн хэлтэй байх хэрэгтэй. Гэтэл гудамжаар ярианы хэлээр бичсэн үгс цөөнгүй байна.

Жишээ нь, хотын төвийн нэгэн уушны газрын хаягт "Аймааар уухуу" гэж бичжээ. Үүнд хоёр алдаа байна. "Аймар" гэдэг үг монгол хэлэнд бий ч "аймааар" гэж эгшиг илүүдүүлж, албаар чамирхсан бололтой. "Уухуу" гэж мөн л алдаатай бичжээ. Зөв нь "Уух уу".

Монгол улс кирилл үсгийг 1946 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс одоо хүртэл хэрэглэж буй. Бид кирилл үсгийг үндсэндээ 70 гаруй жил хэрэглэж байна. Академич Ц.Дамдинсүрэн, Б.Осор нар 18 мянган толгой үгтэй журамласан толийг 1983 онд нийтийн хүртээл болгосон.

Хэлний бодлогын зөвлөлөөс 2016 онд энэхүү толийг бүх нийтээр мөрдөх тухай тогтоол гаргасан юм. Уг тогтоолын дагуу тус зөвлөлийн Ажлын алба, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн нийт 28 эрдэмтэн, судлаачаас бүрдсэн ажлын хэсэг уг толь бичгийг шинэчлэн боловсруулсан билээ. Энэхүү хувилбарыг бид өнөөдөр ашиглаж байна. Гудамжаар алдаатай үгийн эрэлд гарч дээрх толины тусламжтайгаар дараах байдлаар засав.

Төрийн ордны хашааг тун саяхан засварласан. Засварын хугацаанд ажил хариуцсан компаниас анхааруулга бичиж, хашаанд наахдаа "Зорьчих хэсгийг хязгаарлаж байна" гэж бичсэн байв. Зөв нь "Зорчих". Учир нь, зорьчих гэвэл зорь + чих [үйл + бүрмөсөн үйлдэх байдал] II.13.2  [үй.ү] нутгаа ~, жаргалыг ~, алсыг гэх утга илэрхийлнэ. Харин "зорчихыг" гэвэл, зорч + х + ыг [үйл + ирээдүй цагаар + заах т.я.] II.9.2  [үй.ү] явах, аялах; хөлд орж буй хүүхдийн алхан төсөөлөх утга болно.

Өөр нэг барилгын компани "Зөвшөөрөлгүй нэвтэрхийг хориглоно" гэх анхааруулгыг наажээ. Зөв нь "нэвтрэхийг". Учир нь,  нэвтэр + х + ийг [үйл + ирээдүй цагаар + заах т.я.] II.12.4  [үй.ү], нэвтлэх үйлийн эс тусах хэлбэр.

Багшийн дээд орчмын нэгэн үйлчилгээний төвийн хаалганд "арьс оншилгоо" гэж алдаатай бичжээ. Зөв нь "Оношилгоо". Учир нь, оношилгоо I.12.2  [ж.н]  оношлох үйлийн нэр, ~ хийх.

Мөн гудамж дахь хаягийн самбарт "Америк эмнэлэгийн хувцас" гэж бичжээ. Зөв нь "эмнэлгийн". Учир нь, эмнэлэг + ийн [нэр + харьяалах т.я.] I.21.4  [ж.н]    эмнэх үйл; эмнэн сувилах байгууллага. Мөн найруулгын хувьд алдаатай тул америкт байдаг эмнэлгийн хувцас гэх утгаар ойлгогдож байна. Угтаа эмнэлгийн америк хувцас болгож үгийн байршлыг өөрчлөх нь зөв юм.

Түүнчлэн санамсаргүйгээс алдаж бичсэн үгнүүд ч байна. Жишээ нь автобусны буудлын нэрс дунд "Сос хүүхлийн хотхон" гэж үсэг андуурч бичжээ. Мөн эмнэлгийн хаягт "Хүчилтөрөг эмчилгээ" гэж, үсэг гээсэн байна.

Олон янзаар бичиж хэвшсэн үгсийн асуудал байнгын маргаан мэтгэлцээний сэдэв болон даамжирсаар, хүмүүсийг талцал хуваагдалд хөтөлсөөр ирсэн. Эдгээрийн нэг нь "Завьяа" гэдэг үг. Алт, мөнгөн эдлэлийн бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүрийн хаягийг "Мөнгөн завъяа" гэж бичжээ. Зөв нь "завьяа" буюу зөөлний тэмдэгтэй бичнэ.

Багшийн дээд орчмоос Мөнгөн завьяа хүртэл төв зам дагуу алхахад гудамжинд наасан, байршуулсан хаяг, зарлалаас дээрх алдаатай бичсэн үгсийг олж харав.

Хэлний дархлаанд хамгийн их нөлөөлдөг зүйл бол бичиг үсэг. Тийм учраас эх хэлний дархлаанд та санаа зовдог бол санамсаргүй байдлаар ч гэсэн алдаатай бичихээс зайлсхийж, аливаа хаяг, шошго хэвлүүлэхдээ зөв бичгийн дүрмээ нягталж байгаарай. Бас нэг үг, үсэг ч гээлгүй, утга найруулга, өгүүлбэр зүй зэрэгт хариуцлагатай, нягт нямбай хандаарай. Хэрэв эргэлзээтэй санагдвал toli.gov.mn, spellcheck.gov.mn-ээс шалгаарай.

Мөн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид та бүхэн өөрийн байгууллагын танилцуулга, хаягаа яг одоо гараад нэг хараарай. Хэрэв алдаатай байвал засаарай гэж уриалж байна. Таны алдаатай бичсэн хаягийг харсан, дөнгөж л зөв бичгийн дүрмээ ойлгож ядаж буй бага ангийн хүүхэд "Ингэж бичдэг юм байна" гээд сурчихвал энэ жинхэнээсээ эх хэлний дархлаа сулрах үндэс болох вий.

Гэрэл зургуудыг Г.Өнөболд

Гэрэл зургуудыг Г.Өнөболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан