Дөрөвдүгээр сарын 30 бол "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Олон улсын өдөр" юм. Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах энэ өдрийг 2001 оноос хойш дэлхий дахинд, харин 2006 оноос хойш Монгол Улсад Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар тэмдэглэж байна.
Энэ өдөр хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн нөлөөллийн ажлууд зохион байгуулж, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг эцэг эх, асран хамгаалагч нарт уриалж сануулж ирсэн билээ.
"Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Олон улсын өдөр"-ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар, Хүүхдийг Ивээх Сан хамтран “Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье” уриан дор цахим аяныг зохион байгуулж байна.