Илон Маскийн үүсгэн байгуулсан SpaceX компани пүрэв гарагт хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том пуужин болон сансрын хөлөг хөөргөжээ. Гэвч туршилт хийх явцад буюу хэдэн минутын дараа пуужин дэлбэрсэн байна.
Space X-ийн шууд дамжуулалтын үеэр "удирдлагагүйгээр саллаа" гэж тайлбарлажээ. Төлөвлөгөө ёсоор Super Heavy пуужин газардаж, Starship хөлөг сансарт гарах ёстой байжээ. Гэвч дөрвөн минутын дараа сансрын хөлөг пуужингаас салж чадалгүй, систем бүхэлдээ унаж, дэлбэрсэн байна.
Осол болсон хэдий ч Space X компани пуужин, сансрын хөлөг хөөрч чадсан тул туршилт амжилттай болсон гэж үзэж байгаа юм.
Илон Маск амжилттай хөөргөж чадсанд ажилчдадаа баяр хүргэж, хэдэн сарын дараа дахин шинэ туршилт хийх болно гэж мэдэгджээ.
Тэрээр “Space X-ийн багийнханд Starship-ийг хөөргөх туршилтыг амжилттай гүйцэтгэсэнд баяр хүргэж байна. Бид хэдэн сарын дараа болох туршилтаа эхлүүлэхээс өмнө олон зүйл сурч авлаа” хэмээн Твиттертээ бичсэн байна.
Сансрын хөлөг, пуужингийн өндөр нийлээд 120 метр байсан юм. Хөлөг зургаан минут 23 секундийн дараа тойрог замд орох ёстой байв.