Цагаан сарын баяраар уламжлал болгон идээний, эдийн дээд болгон хэрэглэж ирсэн ул боов, хөөрөг, хадаг зэрэг нь хаана, хэдий үед үүссэн талаар Монголын үндэсний музейн Эрдэм шинжилгээний ажилтан Ч.Туулцэцэгээс тодрууллаа.
Тэрбээр, ярианыхаа эхэнд "Манайд харь соёл нутагшаад бидний өв соёлд шингэсэн зүйлс олон. Үүний нэг нь хадаг. Дараа нь ул боовны хэв нутагшсан. Төвөдүүд ул боовоор идээ засдаг. Энэ соёл дамнаж явсаар манайд дэлгэрсэн. Өөрөөр хэлбэл 18-р зууны үед манай нийгэмд шашин дэлгэрэх үед л хамт нутагшсан зүйлс" гэж онцлов.
ХӨӨРӨГ XY ЗУУНЫ ДУНД ҮЕД ЕВРОП ТИВД ҮҮСЖЭЭ
Ч.Туулцэцэг "XV зуунд Испаничууд Америк тивд очиход нутгийн иргэд ямар нэгэн төрлийн хүч оруулдаг өвс хэрэглэж байна гэж ажигласан байж. Дараа нь нэгэн лам хүн Испанид тамхины үрийг авчирч тариалаад улмаар хаандаа бэлэг болгож барьсан байгаа юм. Энэ үеэс буюу XV зууны дунд үеэс хамрын тамхи дэлгэрсэн гэж үздэг. Тамхи нь амны болоод хамрын гэж хоёр хэлбэрээр дэлгэрсэн.
Аажмаар Европоос Азийн орнуудад тамхины хэрэглээ дэлгэрэхдээ эхлээд Хятадад дараа нь Төвөд рүү, Төвөдөөс Монгол руу гэх замаар тэлсэн соёл юм.
Монголчуудын дунд хамрын тамхины соёл XVIII зуунд нэвтэрсэн. Энэ соёлыг нэвтрүүлсэн эх сурвалж нь лам хүн, нөгөө нь Монголоос очиж байсан жинчид гэж үздэг.
Анх хөөрөг чимэг гоёл, дуртай нэгнийх нь сонирхлын зүйл байсан бол аажимдаа бидний зан заншилд гүн шингэж, одоо бэлгэдлийн зүйл болж, манай соёлын бүх хэсэгт хамаарч байна. Тухайлбал, мэндлэх, хүндлэх ёсонд хэл чимээ дуулгах зорилгоор хэрэглэгдэнэ. Оршуулах зан үйлд хэрэглэх буюу хэн нэгэнд таагүй мэдээ дуулгах гэвч хэлж чадахгүй бол хөөргийнхөө толгойг дарж өгвөл тус утгыг нь бүрэн илэрхийлэх мэдээ болдог.
Нөгөө талаас Цагаан сарын шинийн нэгэнд айлд орж хөөрөг зөрүүлэхдээ толгойг нь суллахгүйгээр мэндчилж байвал, хоног хураагаагүй хүн байна гэдгийг мэдэх жишээтэй.
Мөн бортого хөөрөг буюу үнэртний савыг Европт анх хэрэглэж эхэлсэн. Эхэндээ арьс, даавуунд савлаж үзсэн боловч хамрын тамхи гадагш нэвчээд байсны улмаас шилэн сав буюу төмөр саванд хийх ёстой юм байна гэдэг шийдэлд хүрчээ. Европт дэлгэрсэн бортого гол төлөв мөнгө, гууль, төмөр савнууд байдаг.
Харин Хятадын ард түмэн чулуун эдлэл, хэрэгслийн эртний соёлтой учраас үнэт чулуугаар хамрын тамхины бортого буюу хөөргийн савыг хийж, хаш чулууг ашигладаг байжээ.
Хятадуудын бий болгосон хөөргийн соёлыг Монголчууд зээлдэж авч хэрэглэснээр энэ соёл манайд өргөн дэлгэрсэн. Дэлхий нийтийн дунд хөөргийн буюу хамрын тамхины соёлыг хадгалж авч үлдсэн ард түмэн бол яах аргагүй монгол.
"МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНД ХАДГИЙГ ИЛЭРХИЙЛСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭВ ГЭДЭГ ҮГ ОЛОН БИЧИГДСЭН"
"Монголчуудын дунд хадаг эрхэмлэх ёс, хадаг барьж золгох ёс уламжлан ирсэн соёл. Цагаан сарын шинийн нэгэнд өндөр настан, өвгөд дээдэстэйгээ алд цагаан хадаг барин золгосоор ирсэн.
Хадаг таван өнгөтэй. Эхийн цагаан сэтгэл, сүүг бэлэгдсэн цагаан өнгө бий. Бүх юманд хэрэглэдэг цэнхэр өнгийн хадаг ч бий. Харин номын багшдаа голдуу шар өнгийн хадаг барина. Шинийн нэгэнд багшдаа шар хадагтай золгодог. Лам, хуврагууд ч хоорондоо шар хадгаар золгож байдаг. Ямарваа нэгэн шашны зан үйлд улаан хадаг хэрэглэдэг. Хар өнгийн хадгийг шашны хатуу зан үйлд хэрэглэдэг ёс байсан. Монголчуудын дунд хар өнгийн хадаг төдий дэлгэрээгүй. Харин ногоон өнгийн хадаг хэрэглэх нь бий.
Эд, эдийн дээдийг хадаг гэж үздэг бол хадаг хадгийн дээдийг самбай хадаг гэж хэлэлцдэг. Бидний сайн мэдэх самбай хадаг нь богино буюу 30-40 сантиметрийн хэмжээтэй. Тус хэмжээнээс эхлээд 3-4 метрийн урт, тэр бүү хэл 30-40 метрийн урт хадаг өргөн хэрэглэж ирсэн. 30-40 метрийн урт хадгийг сүм хийдэд харж болно. Төв Гандантэгчэнлин хийдийн Мэгжид Жанрайсаг бурхны дуган дахь эл бурхны мутар дээр маш өргөн хадаг байдаг. Тэр хамгийн урт хадгаар тодрох байх.
Хэнд, юунд зориулж байгаагаараа хадаг бүр өөр бэлгэдэл, нэр, зан үйл өнгөтэй. Тахилтай, бурхан багшийн дүртэй, тэр бүү хэл зөвхөн газар шороонд зориулж барьдаг хадаг байна.
Хадаг гэх үг нь эртний Энэтхэгүүдийн "хада" буюу мяндас гэсэн үгнээс гаралтай бөгөөд тус улсад хадгийн соёл үүссэн гэдэг. Харин монголчуудын дунд хэдий үеэс хадаг дэлгэрсэн бэ гэдэг нь тодорхойгүй. Гэхдээ Монголын нууц товчоонд хэв гэдэг үг олонтоо бичигдсэн. Монголчууд нийтлэг хэв хадаг гэж нэрлэдэг. Монгол үгсийн санд хэв гэдэг нь бүс гэсэн утга илэрхийлдэг. Хэв хадаг гэж ярьдаггүй ч гэсэн хэв гэдэг үг Монголын нууц товчоонд хэд хэдэн удаа дурдагдсаныг бодоход хадгийн соёл эртнээс дэлгэрсэн байх магадлал өндөр. Гэхдээ бид үүнийг хараахан баталж чадаагүй. Хадаг бидний амьдрал ахуйд өргөн дэлгэрсэн нь XVII зууны дунд үе буюу шашин дэлгэрсэн цаг юм.
АНХ ТӨВӨДҮҮД УЛ БООВООР ИДЭЭ ЗАСАЖ БАЙВ
Монголчуудын дунд идээ засах, тэр тусам боов боорцгийн соёл өргөн дэлгэрсэн. Аймаг бүр өөр өөрийн соёл ахуйд холбогдолтой өвөрмөц тавгийн идээг засаж ирсэн. Баруун монголчууд зарим газраар бидний сайн мэдэх сүлжмэл, гүрмэл, мушгимал боов, боорцог хийдэг. Зарим газарт боовны захыг уртааш нь 2-3 зүссэн санзай гэх боорцог хэрэглэдэг. Одоо ул боовыг түгээмэл хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл Цагаан сараар хэрэглэх боорцог нь төр ёсны баярт зориулагдсан тусгай боорцог юм.
Хэвийн боов Төвөдөөс гаралтай гэж үздэг. Шашны зан үйлд хээ, хуартай хэвлэсэн боорцог хэрэглэдэг байсантай нь холбоотой. Өөрөөр хэлбэл ул боов нь Төвөдөөс гаралтай бөгөөд тэд анх ул боовоор тавгийн идээ засаж байсан. Эндээс лам нар монголчуудын дунд оруулж ирж, нутагшуулсан соёл юм. Ингэснээр монголчуудын уламжлалт идээ, будааны төрөл болтол нь хөгжүүлж ирсэн боовны төрөл юм.
XIX зууны эхэнд монголчууд хүүхдийн хувь гэж дугуй боов хийдэг байсан. Шинийн нэгний өглөө хувь хишиг болгон бусад идээтэй нийлүүлэн боож, хүүхдэд өгдөг. Нөгөө талаас ул боовоор таваг засдаг байсан. Ингэхдээ тахилын болон тавгийн идээ гэж ангилдаг. Мөн том, дунд, жижиг гэсэн хэмжээтэй байсан. Мөн айл бүрийн ул боовны хэвийн хээ өөр. Тухайн айл голомтын эрхэмлэдэг хээ угалз болон уламжилж ирсэн зан үйлтэй нь холбоотой.
Сүм хийдийн газрууд ул боов их хийх бөгөөд голдуу түмэн насан хээг хэвлэдэг. Харин ихэнх айл бадамлянхуа эсвэл цэцэг гэж нэрлэдэг дөрвөн дэлбээт, сүлжээ, хас зэрэг олон янзын хээ ашигласаар ирсэн" хэмээн ярилаа.