АУДИО: 7 настай сурагч Э-ийн дууг доорх холбоос дээр дарж сонсоно уу.

“Анх ямар байдалтай ирсэн гэж санана. Согтуу ээжийг нь цагдаа сугадчихсан, охиныг нь Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын ажилтан тэвэрчихсэн. Энэ маань нүүр, ам нь халтайчихсан, осгочих шахсан, өлсөж цангасан жаахан “амьтан” ирж байлаа. Одоо харин дуулж, бүжиглээд л манай урдаа барьдаг уран сайханч болчхоод байгаа”.
Эрдэнэт хот дахь “Энэрэл” асрамжийн төвийн эрхлэгч М.Майцэцэг эхэнд дуулж буй 7 настай охины тухай ингэж ярилаа.
Охины ээж гурван хүүхэд төрүүлжээ. Тэр хүүхдээ биечлэн тэжээх, асран халамжлах бололцоогүй архины хамааралтай болсон тул түүний ээж байх эрхийг нь хасаж, хоёр хүүхдийг нь асрамжийн төвд шилжүүлсэн байна. (Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно. Эх сурвалж: www.legalinfo.mn)
Үүнээс 2-3 жилийн дараа дүүг нь төрүүлж, түүнийг мөн л асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээ ухамсарлалгүй архидан согтуурч хүүхдээ хүнд нөхцөлд амьдруулж байсан тул асрамжийн төвд өгөх нь зүйтэй гэж хамтарсан баг үзжээ. Ингээд бүсгүйн гурван хүүхэд Эрдэнэт хот дахь “Энэрэл” асрамжийн төвд ирснээс нэг нь насанд хүрч, энэ төвөөс гаран, бие даан амьдарч буй бол үлдсэн хоёр нь тус төвд өсөж, хүмүүжиж байна.
Ээж Эрдэнэтийн хаа нэгтээ яваа, магадгүй согтуу. Тэгвэл аав хаана байна вэ? Дээрх гурван хүүхэд нэг эхээс төрсөн ч, гурвуулаа өөр аавтай. Аавуудын нэг нь нас барсан, нөгөө хоёр нь амьд, сэрүүн ч тус тусдаа амьдрал зохиосон, хүүхдүүдээ хүлээн зөвшөөрдөггүй, энэ тухай яриаг авч хэлэлцдэггүй гэх нөхцөл, байдлыг "Энэрэл" төвийн эрхлэгч ярилаа.
Зөвхөн тэдний л аавууд олдохгүй байгаа юм биш. Сүүлийн үед асрамжийн газарт ирж байгаа хүүхдүүдэд хагас, бүтэн өнчин гэхээс илүү аав ээж нь амьд, гэхдээ сураггүй алга болсон, олддоггүй, эсхүл эцэг тодорхойгүй гэх шалтгаан зонхилох болжээ. Хүүхдэдээ төрсний гэрчилгээг нь авахдаа аавын мэдээлэл бөглөх хэсэгт “Зураас татчих” гэж хэлээд зогсох ээжүүд олширчээ.
М.Майцэцэг эрхлэгч сүүлийн жилүүдэд архины хамаарлын улмаас шүүхээр эцэг, эх байх эрхээ хасуулсан иргэдийн хүүхдүүд ирэх нь эрс өссөн. Энэ анхаарах, бодлогын түвшинд авч хэлэлцэх асуудал болсныг онцолж байна. “Энэрэл” уг нь бүтэн өнчин хүүхдийн гэх тодотголтой төв. Гэвч одоогоор энд бүтэн өнчин хүүхэд байхгүй, эцэг, эх нь архины хамааралтай гэх хамтарсан багийн шийдвэрээр ирсэн нь дийлэнх олон аж.
АУДИО: "Энэрэл" төвийн эрхлэгч М.Майцэцэгийн яриаг доорх холбоос дээр дарж сонсоно уу.

Харин Дархан-Уул аймагт хүүхдийн асрамжийн хоёр төв бий. Нэг нь СОС, нөгөө нь “Нарны хүүхдүүд”. Жишээ нь "Нарны хүүхдүүд" төвд нэг айлын гурван хүүхэд байна. Тэдний ээж таван хүүхэд төрүүлсэн бөгөөд хоёр жилийн өмнө нас баржээ. Улмаар хүүхдүүдийг эмээ нь асрамждаа авсан ч тэжээн тэтгэж байсан ч хүч хүрэхгүй болсон тул хоёр томыг нь авч үлдээд, гурван багыг нь “Нарны хүүхдүүд” асрамжийн төвд өгсөн байна. Тэд одоо 14, 10, 7 настай. Тэдэнд мөн л аав алга.
“Нарны хүүхдүүд” асрамжийн төвийн захирал С.Эрдэнэчулуун тэдний адил ээж нь нас барсан, аав нь амьд, сэрүүн байдаг ч сураггүй алга болсон, эцэг нь хэн болох нь тодорхойгүй хүүхдүүд “бүтэн өнчин”-ий тэтгэмж авч чадахгүй хохирч буй асуудлыг хөндөж байна.
Хэрэв хүүхэд ээжээрээ овоглосон, тэгээд төрсний гэрчилгээн дээр аавын мэдээллийг оруулаагүй бол ээж нь нас барсан тохиолдолд тэр хүүхдийг бүтэн өнчин гэж тооцдог байна. Харин ээжээрээ овоглосон ч аавын мэдээллийг гэрчилгээн дээр бичсэн байвал тэр хүн тухайн хүүхэдтэй хамт амьдардаггүй, ор сураггүй алга болсон, эс хүлээн зөвшөөрдөг байлаа ч хүүхдийг бүтэн өнчин гэж тооцдоггүй аж. Ингээд хүүхдийн ээж нас барсан, аав алга болсон ч бүтэн өнчин хүүхдийн тэтгэмжид хамрагдаж чаддаггүй аж.
Цагдаагийн байгууллагаас аавыг эрэн хайдаг ч зарим нь олддоггүй. Олдсон нь архины хамааралтай, орц, хонгилд хоног төөрүүлж явдаг, хүүхэд тэжээн тэтгэх чадваргүй байх нь олон аж. Гэвч хэн байх, амьдралын нөхцөл ямар байхаас үл шалтгаалан хүүхдийн аав гэх хүн амьд сэрүүн байгаа нь үнэн тул бүтэн өнчинд тооцох боломжгүй. Уг нь энэ тэтгэмж зэргийг цуглуулан хүүхдүүдийг асрамжийн төвөөс гарахад нь өгөхөд цаашдын амьдралд нь нэлээд тус, дэм болохуйц мөнгө, байрны урьдчилгаа ч хуримтлагдах боломжтойг С.Эрдэнэчулуун захирал ярилаа.
АУДИО: "Нарны хүүхдүүд" төвийн захирал С.Эрдэнэчулууны яриаг доорх холбоос дээр дарж сонсоно уу.

Дархан-Уул аймагт асрамж, халамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өөр нэг байгууллага бол “СОС” олон улсын хүүхдийн хотхон. Энэ төвийнхөн хамгийн сүүлд 2023 оны арванхоёрдугаар сард нэг айлын 2,3,6,8 насны 4 хүүхдийг хүлээн авчээ. Тэдний эцэг мөн л тодорхойгүй, харин өдгөө 27 настай ээж нь архины хамааралтай болсон тул түүний эх байх эрхийг шүүхээр хасжээ. Хүүхдүүдийг нь асран хамгаалах, тэжээн тэтгэх өөр хүнгүй тул дээрх асрамжийн төвд өгсөн байна.
Энэ төвийн удирдлагууд хүүхдийг нь аюулгүй орчинд өсгөж, сайн хүмүүжил, боловсрол олгохын төлөө ажиллаж байх хооронд төр эцэг, эхийг нь архины хамаарлаас гаргах, амьдрах чадвартай болгох, ажил хөдөлмөрт зуучлах зэргээр анхаарах шаардлагатай гэдэг саналыг дэвшүүлж байна.
Хүүхэд хэдий орчин нөхцөл сайтай, аюулгүй газарт амьдарч буй ч эцэг, эхийгээ санадаг, ээж аав нь ч үр, хүүхдээ үгүйлж, заримдаа согтуу, хөлчүү хүрээд ирдэг тухай ярив. Эцэг эх, үр хүүхдийн холбоо чухлыг тэд онцоллоо.
АУДИО: "СОС" хүүхдийн хотхоны удирдлагуудын яриаг доорх холбоос дээр дарж сонсоно уу.

Хүүхдийн асрамж, халамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дээрх гурван байгууллагын удирдлагууд олддоггүй аавуудын асуудлыг чухалчлан хөндөж байна. Ээж архины хамааралтай болчихдог, аав байдаг ч олддоггүй. Ард нь хүүхэд өлсөж, өвдөж, даарч, сургууль завсардаж, үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна.
Мөн бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэл ч өндөр аж. Аав нь охиноо хүчирхийлдэг, улмаар жирэмсэн болж, хүүхэд төрдөг. Орц, хонгилд хоног төөрүүлж яваа насанд хүрэгчид хоорондоо бэлгийн харилцаанд ордог, улмаар дундаас төрсөн хүүхдийн эцгийг чухам хэн нь болохыг ээж нь хэлж мэддэггүй зэрэг хүүхдийг бүрэлдэн бий болох цагаас нь л эрхийг нь ноцтой зөрчиж буй, хүний ёсноос ч гажууд үйлдлүүд бийг ч асуудлыг ойроос харж, хүүхдийн төлөө олон жил дагнан ажиллаж буй "Нарны хүүхдүүд" төвийн дарга С.Эрдэнэчулуун хэлсэн юм.
Улсын хэмжээнд нийт 31 асрамж, халамжийн төв байгаагаас Улаанбаатар хотод 26, Дархан-Уул аймагт 2, Дорнод аймагт 1, Орхон аймагт 1, Өвөрхангай аймагт 1 төв үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр асрамж, халамжийн төвд 974 хүүхэд амьдарч байгаагаас 204 нь бүтэн өнчин, 303 нь хагас өнчин, 443 нь гэр бүлтэй, 24 нь олдмол хүүхэд гэсэн тоон мэдээлэл бий.

Дэлхийн улс орнууд хүүхдийн эрхийг сахин хамгаалахаа амласан чухал хэлэлцээр бол НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенци. Энэ конвенцид Монгол Улсаас 1990 онд гарын үсэг зурж, 1990.07.05-нд соёрхон баталсан. Үүнийг баталсан улсууд заавал дагаж мөрдөх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ конвенцоор Монгол Улсад үүрэг болгосон зөвлөмжүүд бий. Жишээ нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцид:
Гэтэл хүүхэд гэр бүлийн орчиндоо үл хайхрах хүчирхийлэлд өртөж, орхигдож, ээж архины хамааралтай болж, нас барж, эсхүл үр хүүхдэдээ анхаарал, халамж тавьж чадахгүй хэмжээний завгүй ажиллаж, улирлын чанартай ажил хийхээр удаан хугацаагаар хол явж, атал аав хүүхдээ тэжээн тэтгэх, хайрлаж халамжлах, амьдралын суурь хэрэгцээгээр хангахад огтхон ч оролцохгүй, санаа зовохгүй, үүрэг хүлээхгүй байгаа нь анхаарах асуудал болжээ.
Хэрэв эцэг, эх үүргээ ухамсарлахгүй, улмаар хүүхэд аюултай нөхцөлд амьдарч байвал тэр хүүхдийг төр хамгаалах үүрэгтэйг Хүүхдийн эрхийн конвенцид бас заасан байгаа. Төр энэ үүргээ биелүүлж байгаа юу?
Үргэлжлэл бий...