Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болон “Зориг сан”-гийн “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн 2023-2024 оны оролцогчид “Beyond Nutrition” төсөл эхлүүлжээ. Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хангамжийг сайжруулах зорилгын хүрээнд сонгогдсон сургууль, цэцэрлэгийн гал тогооны асуудлыг цогцоор шийдвэрлэхээр төлөвлөжээ. Хүүхдийн хоолны амт чанар, шим тэжээлийг сайжруулах, эрүүл аюулгүй хоол хүнс байгаа юм.
Төсөлд хамруулахаар Улаанбаатар хотоос нэг дунд сургууль болон нэг цэцэрлэг, Дархан-Уул аймгаас тусгай хэрэгцээт нэг сургууль, ердийн болон тусгай хэрэгцээт хоёр цэцэрлэгийг сонгосон байна. Сонгогдсон сургууль, цэцэрлэгийн:
- Гал тогоог стандартад нийцүүлэн тохижуулах
- Автомат аяга, таваг угаагчаар хангах
- Сурагчдыг амны хөндийн эрүүл мэндийн үзлэгт хамруулах
- Хүүхдийн насны онцлогт тохирсон шим тэжээлтэй хоолны цэс боловсруулах
- Сургууль, цэцэрлэгийн тогооч болон удирдлагыг мэргэжлийн сургалтад хамруулах
- Эцэг, эхчүүд болон сурагчдад шим тэжээлийн болон эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулах
- Эрүүл аюулгүй хоол хүнсээр хангах тогтолцоонд үнэлэлт өгч зөвлөмж, боловсруулахаар ажиллаж байна.
Төслийн нээлтийн үер ерөнхий боловсролын сургуулийн тогооч нар 1500 төгрөгт багтаан хийж байгаа үдийн хоолны цэсийг сонирхуулсан. Мөн хүүхдийн үдийн хоолонд зориулж байгаа мөнгийг 3000 болговол ямар хоол хийх боломжтойг нь үзүүлсэн юм.
Төслийн нээлтэд Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нар оролцов. Төслийн багийг дэмжин ажиллаж хүүхэд багачуудын эрүүл мэнд, боловсролын төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.