Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах” бодлогын хүрээнд есөн дүүргийн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээнд ашиглаж буй автомашины парк шинэчлэлийг хийх 28 машиныг дүүргүүдэд хүлээлгэж өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн засаг даргатай зөвшилцсөнөөр
- Хот тохижилтын газарт 3
- Баянзүрх дүүрэгт 9
- Сонгинохайрхан дүүрэгт 7
- Хан-Уул дүүрэгт 3
- Налайх дүүрэгт 2,
- Баянгол, Багануур, Багахангай, Сүхбаатар дүүрэгт тус бүр 1 автомашины түлхүүрийг гардуулж өглөө.
Холбогдох хууль тогтоомжийн дагуу тендерт “Бадрангуй орших” компани шалгарч БНХАУ-ын “Foton” маркийн хог тээврийн машиныг нийлүүлж байгаа аж.
Улаанбаатар хотын ерөнхий менежер, захирагчийн ажлын албаны дарга Гантөмөр “2017 онд УИХ-ын Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Нийслэлийн 173 хороонд хог хаягдлыг бий болгодог иргэн, хуулийн этгээдээс гарч буй хогийг тээвэрлэх, цуглуулахад хүндрэлтэй асуудлууд олон. Тэр дундаа хог тээвэрлэлтийн тусгай зориулалтын автомашины хүрэлцээ хангамж муу байгаа. 2012 онд нийслэлийн төсвөөс 163 машиныг нийслэл дүүргийн хог тээврийн байгууллагад өгсөн. Парк шинэчлэлт удаан хийгээгүйн улмаас хог ачих давтамж, тээвэрлэлтэд багасаж нийслэлийн орон сууц, гэр хороолол, зуслангийн чиглэлд шинээр үүссэн үүсмэл хогуудыг тухай бүрт нь авч чадахгүй хүндрэл гарсан. Ковидтой холбоотой иргэд зуслангийн бүсэд гарснаар ялгарах хогны хэмжээ ердийн хэмжээнээс давсан учир Захирагчийн ажлын албанаас 200 гаруй сая төгрөгийн эх үүсвэрийг босгож, тээвэрлэх есөн тээврийн машин гаргасан. Тиймээс та бүхэн хүлээлгэж өгсөн автомашиныг ариг гамтай ашиглаарай” гэлээ.
Ш.Номиндэлгэр