gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.02
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цөлжилтийг сөрөх Ерөнхийлөгчийн амбийц

Х.Көгершин
Улс төр
2021-10-14
91
Twitter logo
Х.Көгершин
91
Twitter logo
Улс төр
2021-10-14
Цөлжилтийг сөрөх Ерөнхийлөгчийн амбийц Гэрэл зургийн эх сурвалж: www.huffingtonpost.com/Daesung Lee

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2030 он гэхэд Монгол Улс "Тэрбум мод ургуулна" хэмээн НҮБ-ын индэр дээрээс тунхаглав. Хилийн цаана гацсан ачаа бараа, шатахуун, шахмал түлшний хомсдол, шинжилгээний урт дараалал үүсчихсэн, эмнэлэгт ажиллах эмч, сувилагчгүй, сургууль, цэцэрлэг нь халдварын голомт болчихсон, үнийн өсөлт, ковидын үеийн эдийн засгийн хүндрэлд өртсөн энэ улсад тэрбум мод гэх хөдөлгөөний үйл явц дэндүү хурдан өрнөөд байх шиг. Тус хөдөлгөөнтэй холбоотой үйл явдлыг хураангуйлбал: 

Есдүгээр сарын 22-нд:  

  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох үеэрээ тэрбум модыг тарьж ургуулах хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгаа талаар мэдэгдэв. 

Есдүгээр сарын 30-нд: 

  • Тэрбум мод хөдөлгөөн эхлүүлэхтэй холбогдуулан Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулав. 

Аравдугаар сарын 4-нд: 

  • Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг гаргав. 
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт ХУД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Ногоон хэрэм” төслийн талбайд болж, Ерөнхийлөгч анхны модыг тарилаа.  

/Тус хөдөлгөөний эдийн засгийн тооцооллыг доорх инфографик дээр дарж харна уу/ 

Ийнхүү Монгол орон даяар хөдөлгөөн эхэлж, аравдугаар сараас эхлэн төрийн өмчит компаниуд, яамдууд, улс төрийн намын төлөөллүүд, Монголд суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын болон шашны байгууллагууд, тамирчид тус  хөдөлгөөнд нэгдэж, тэрбум мод ургуулахаар "мориндоо мордлоо". 

БАРИЛДАХААСАА ТААХАЛЗАХ НЬ ИХ 

Судалгаагаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр Монголын нийт газар нутгийн 76.9 хувь нь нэн хүчтэй цөлжилтөд өртсөн гэж гарчээ. Хэрэв тэрбум мод хөдөлгөөнийг 10 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж чадвал цөлжилтөд нэн хүчтэй өртсөн 120 сая га талбайг дөрвөн хувиар бууруулна. Ойгоор бүрхсэн талбайн хэмжээ одоогийн байдлаар 7.9 хувь. Тэгвэл 2030 он гэхэд энэ тоог 9 хувьд хүргэх зорилготой аж.

Тэрбум мод тарих Ерөнхийлөгчийн санаачлагыг хоёр гараа өргөн дэмжиж байгаа хэдий ч агуулгадаа бус хэлбэрдээ, үр дүнд биш хийцдээ анхаараад байна уу гэх бодол төрөх.

Учир юу гэвээс Ерөнхийлөгчийн санаачлагын дараа төр, хувийн хэвшилгүй уралдаж мод тарьцгаав. Түүнчлэн дүүрэг, орон нутгийн удирдлагууд ойрын жилүүдэд сая саяар нь мод тарихаа амлаад эхэлчихлээ. 

Тухайлбал “Эрдэнэт” үйлдвэр гэхэд жилд 10 сая, арван жилд 100 сая мод, "Эрдэнэс Тавантолгой" ХК болон түүний охин компаниуд 2021-2030 онд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Увс аймагт 180 сая мод тарьж ургуулна хэмээн ам гарлаа.

Түүнчлэн мод тарьж буй үйл явцыг анзаарсан бол том тайз засаж, тууз хайчлах нь холгүй, "Тэрбум мод үндэсний хөдөлгөөн" гэсэн бичигтэй гадуур хувцас өмссөн хүмүүсийн зураг цахим ертөнцөд иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна.

Зурагт харуулсан дотроо сентитек дулаалгатай гадуур хувцасны хувьд дотоодын үйлдвэрт захиалбал ширхгийн үнэ ойролцоогоор 80-120 мянган төгрөг. Харин Хятадаас бөөний үнээр буюу 1000 ширхэгээс дээш авсан тохиолдолд ширхгийн үнэ нь дунджаар 12 ам.доллар. Хатгамал лого хийлгэхэдүнэ нэмэгдэн, хэмжээнээсээ хамаарч 0.8-2.5 ам.долларын нэмэлт зардал гарна. Тээврийн зардлыг оролцуулбал ийм 1000 куртканы ширхгийн үнэ 45000 төгрөг болно. 

Эх орны төлөө гэсэн сайхан санаачилгууд эцэстээ албан тушаал, мөнгөнд дээр огтлолцож, үр дүн гарсан ч юмгүй ашиггүй зардал болдгийг та бид олонтаа харж байсан. Барилдахаасаа таахалзах нь их гэдэг шиг хэлбэр хөөж баахан үр ашиггүй зардал гаргах нь зохисгүй юм.

МОД ТАРИХ БЭЛТГЭЛ ХАНГАГДСАН УУ

Модыг тасралтгүй тарих, ой, модыг арчлах, хууль эрх зүй, эдийн засаг, техник технологийн чадавхыг бий болгох нь гол зорилго. Мэргэжлийн бус явуулын хүмүүсээр мод суулгуулаад тэрбум мод хөдөлгөөний зорилго биелэхгүй. Ажлыг хуучны хавар, намрын субботник арга барилаар биш тооцоо судалгаатай хийх ёстой гэдгийг салбарын хүмүүс дуу нэгтэй хэлж буй. 

Тэгвэл манай улсын хүчин чадал хэр вэ?

Өнөөдөр манай улсад ойн мэргэжлийн 1071 байгууллага бий. Үүнээс 200 орчим нь ойн нөхөн сэргээлтээр дагнасан ААН. Эдгээр аж ахуйн нэгжүүд энэ жил есөн сая гаруй тарьц суулгац ургуулжээ. Тарьц суулгац жил бүр харилцан адилгүй байдаг. Мод үржүүлгийн газруудад үржүүлж буй тарьц суулгацын намрын тооллого явагддаг бөгөөд энэ жилийн тооллогоор 9.2 сая тарьц суулгацын нөөц авчээ.

Тэрбум мод тарьж ургуулахын тулд эхний хэдэн жилд бэлтгэл ажил хийнэ. Модноос үр, боргоцойг нь түүж авна. Үүний дараа түүсэн  модны үрээ боргоцой, хайрснаас салган, боловсруулж, тарилтад бэлтгээд дараа жил нь тарина. Ургуулах гэж 2-3 жил арчлан хамгаалж, усалгаа, арчилгаа хийнэ. Үүний дараа сая нэг ойжуулалт, нөхөн сэргээлтэд ашиглах, хамгаалалтын ойн зурвас байгуулахад тарих мод, сөөг бэлэн болдог байна. 

ЭЛСЭН ЦӨЛИЙГ ОЙ МОДЖУУЛАХ ХЯТАДЫН АМБИЙЦ

Хятадын газар нутгийн 27 хувь нь элсэн цөл болсон. Үүнтэй холбогдуулан Хятадын Засгийн газар цөлжилтийн эсрэг Их ногоон хэрэм хөтөлбөрийг 1978 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд тэд 35 сая га газар нутагт /Германы газар нутагтай тэнцэхүйц хэмжээ/ 2050 он хүртэл 100 тэрбум мод тарих зорилт тавьжээ. Тэдний зорилт биелж эхэлсэн бөгөөд Монголын хил давж Эрээний нутагт хөл тавингуут тарьсан моднууд нь ярайж эхэлдэг.    

Хятад улс ургамлын гаралтай зуурмаг ашиглан элсэн цөлд мод ургуулах технологийг ашиглав. Зуурмагтай суулгац нь ус, чийг болон эрдэс бодисыг удаан тогтоох чадвартай гэнэ. Мөн модны үр дроноор буудаж суулгадаг "Хөвчийн ногоон мөрөөдөл" төсөл хэрэгжүүлэх, тариаланчдад урамшуулал олгох зэрэг аргаар өнгөрсөн 40 жилд нийт 66 тэрбум мод, бут суулгаад байгаа аж. Ингэснээр Хятадын ой модны талбайн хэмжээг 22 хувь хүртэл нэмэгдүүлжээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан