Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон Эрчим хүчний зохицуулах хорооны албаны зарим төлөөлөл “УБЦТС” ТӨХК-ийн харъяа Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллажээ.
“УБЦТС” ТӨХК-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2021 онд түгээх сүлжээний алдагдал өндөр зарим хэсэгт 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, шитүүдийг засварлах, тоолуур хэмжих хэрэгслийг шинэчилж ухаалаг болгох ажлыг хийж эхлүүлсэн байна.
Сайд Н.Тавинбэх, Цахилгаан эрчим хүч дамжуулах ухаалаг системийг Улаанбаатар хотод яаралтай эхлүүлэх шаардлагатай. Энэхүү ажлыг хийхэд 120 орчим сая ам.доллар шаардагдах тооцоо гарсан. Энэ мөнгийг нэг дор гаргахад хүндрэлтэй учир нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэв.
Сонгинохайрхан дүүргийн Хэрэглэгчийн үйлчилгээний төвийн гэр хорооллын гурав /Амралт, Хайрхан, Толгойт/, Зуслан ХҮТ-ийн нэг /Ар согоот/ нийт дөрвөн фидерийн 8.500-10.000 орчим хэрэглэгч хамрагдах юм. Ийн тоолуур, хэмжих хэрэгслийг бүрэн шинэчилж орчин үеийн ухаалаг тоолуур тавьснаар Улаанбаатар хотод технологийн дэвшил бүхий анхны ухаалаг шугам сүлжээ бий болно. Техникийн болон арилжааны цахилгааны эрчим хүчний алдагдал /зүй бус хэрэглээ/ буурна. Алдагдал буурснаар эдийн засгийн хувьд ач холбогдолтой ба тэр хэмжээгээр компанийн орлого нэмэгдэж эрчим хүчний системд төвлөрүүлэх мөнгөн дүн нэмэгдэнэ. Хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний хүндрэлүүд эрс буурна хэмээн мэргэжлийн хүмүүс үзэж байна.