- "Аюулгүй, Аз жаргалтай" цуврал контент -
Зуны дэлгэр цаг үргэлжилсээр. Хуртай, нартай өдрүүдийг Монгол орныхоо үзэсгэлэнт газруудыг сонирхон өнгөрөөхийг хүсэгч хүн бүхэнд дараах мэдээллийг зориулж байна.
Цар тахлын нөхцөл дээрдэж, орон нутгийн зам нээлттэй болох үед төвийн бүсийн аймгуудаар аялахаар төлөвлөж байгаа бол танд байгаль, түүх, шашны дурсгалт 15 газраар аялах маршрутыг товч мэдээллийн хамт хүргэж байна.
1. АМАРБАЯСГАЛАНТ ХИЙД
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг, Бүрэнхаан уулын өвөрт Ивэн голын эхэнд байрлах уг хийд нийслэлээс автомашинаар явахад 350 орчим км зайтай. Монголын анхдугаар Богд Г.Занабазарын үйлс, эрдэм билэг, авьяас, ур ухааныг сүсэглэн дээдэлж, түүнд зориулсан хийдийг бариулахаар 1725 онд Манжийн эзэн хаан Энх-Амгалан зарлиг гаргаж улсын сангаас 10 түмэн лан мөнгө гаргажээ. 1726 онд Монголын уран дархчуул барилгын ажлыг эхлүүлж тоосго модоор барьж 1737 онд дуусгажээ.
Сэлэнгэ аймгийн 5 сум буюу Баянгол, Түшиг, Мандал, Цагааннуур, Сүхбаатар суманд хязгаарлалт тогтоогоод буй. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын утас: 70360119
2. УРАН ТОГОО УУЛ
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос баруун хойш 80 орчим километр зайд Хөвсгөл явах төв замын баруун талд Уран, Тулга, Тогоо, Жалавч гэдэг дөрвөн унтарсан галт уулс оршдог. Дөрөвдөгч галавын үед оргилж байсан уулс бөгөөд хамгийн сүүлд 20-25 мянган жилийн тэртээ унтарчээ. Уран тогоо уул далайн төвшнөөс дээш 1686 метр өндөр, өрхний амсар нь сэтрээгүй бүтэн, 500-600 метр өргөн голчтой, гүн нь 50-60 метр юм.
Хутаг-Өндөр суманд хязгаарлалт тогтоогоод буй. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Булган аймгийн Онцгой комиссын утас: 70340119
3. ХӨВСГӨЛ НУУР
Одоогоос 7 сая орчим жилийн өмнө үүссэн нуур. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр зэрэг сумдын нутгийг дамнан, Мөрөн хотоос хойш 101 километрт оршино. 2760 ам километр талбайтай, 34-36 километр өргөн, 136 километр урт, 262 метр гүн нуур бөгөөд далайн төвшнөөс дээш 1645 метр өндөрт оршдог. Эргийн шугамын урт нь 414 километр, усны нөөцөөрөө Азид хоёрдугаарт ордог. Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд нийт 5300 ам километр талбайгаас усажна.
Хөвсгөл аймгийн бүх суманд хязгаарлалт тогтоогоод буй. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын утас: 70380119
4. ХОРГЫН ТОГОО - ТЭРХИЙН ЦАГААН НУУР
Хангайн нуруунаас эх авсан хойд урд Тэрхийн голын урсгал галт уулын халуун хайлмал бодист боогдон тогтжээ. Цэнгэг устай, 16 километр урт, хамгийн өргөн хэсгээрээ 6 километр, талбай нь 61 хавтгай дөрвөлжин километр, гүн нь 20 метр, далайн төвшнөөс дээш 2060 метрт оршдог.
Архангай аймгийн Тариат сумын нутагт Цэцэрлэг хотоос 180 километр зайд байдаг Тэрхийн цагаан нуурын хөвөөнд орших хожуу унтарсан хүрмэн чулуун галт уул бөгөөд 8 мянган жилийн өмнө оргилж байгаад унтарчээ.
Архангай аймгийн бүх суманд хязгаарлалт тогтоогоод буй. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Архангай аймгийн Онцгой комиссын утас: 70330119
5. ХАРХОРУМ ХОТ
Хархорум хотын суурь анх YIII зууны үед тавигджээ. Хожим нь XIII зууны үед Хэрэйдийн Ван хан төвлөн сууж байсан бөгөөд нэг хэсэгтээ Монголын цэргийн хуаран, зэвсгийн агуулах болж байжээ. Түүний дараа Монгол улсын их эзэн хаан Чингис улсынхаа нийслэл болгон төвлөрүүлж, дараа нь Өгөөдэй хаан 1235 оноос хотыг өргөтгөн байгуулж гадуур нь хэрэм бариулжээ.
Хархорум хот хааш хаашаа 4 километр урт шавар хэрмээр хүрээлэгдэж хэрмийн 4 талд дөрвөн хаалга байсан бөгөөд зүүн хаалган дээрээ тариа будаа, баруун хаалган дээрээ хонь ямаа, өмнөд хаалган дээрээ үхэр болон үхэр тэрэг, хойд хаалганы тэнд уналгын морьд, морин тэрэг зэргийг худалдаалдаг байсан тухай түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдээжээ.
Өвөрхангай аймагт одоогоор хязгаарлалт тогтоогүй байна. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Өвөрхангай аймгийн Онцгой комиссын утас: 70320119
6. ӨГИЙ НУУР
Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт оршдог 25 хавтгай дөрвөлжин километр талбайтай нуур. 7 километр урт, 5 километр өргөн. Хамгийн гүнзгий газартаа 15 метр орчим. Далайн төвшнөөс дээш 1337 метр бөгөөд Хойд мөсөн далайн ай савд багтдаг.

7. ЭЛСЭН ТАСАРХАЙ
Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хаан уулын баруун талаар сунаж тогтсон 80 км орчим урт элсэн манхан юм. Төв зам элсэн манхныг хоёр хувааснаар өмнөд хэсэг нь Монгол элс, хойд хэсэг нь Хөгнө Тарнын элс гэж нэрлэгддэг.
Төв аймгийн Лүн, Баян-Өнжүүл, Зуунмод, Батсүмбэр сумдад хязгаарлалт тогтоогоод буй. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Төв аймгийн Онцгой комиссын утас: 70270119
8. ЦЭНХЭРИЙН ХАЛУУН РАШААН
Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт Цэцэрлэг хотоос урагш 30км орчим зайд байдаг. Далайн төвшнөөс дээш 1860 метрт өргөгдсөн, аглаг ой бүхий уулын бэлд оршдог. Халууныхаа үзүүлэлтээр Монголд хоёрдугаарт ордог ба газрын гүнээс секундэд 10 литр хүртэл ундран гардаг рашаан юм. Дөрөвдөгч галавын үед үүссэн гэж эрдэмтэд үзсэн бөгөөд хөрсний устай холилдохгүйгээр 86 хэмийн халуунтайгаар ундардаг.

9. ОРХОНЫ ХҮРХРЭЭ
Өвөрхангай аймгийн Хархорин хотоос 132 км зайтай, Орхон голын баруун биед цутгах Улаан голд үүссэн 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн хүрхрээ юм. Орхон гол нь Гятрууны нуруунаас Хархорин сум хүртэлх 130 километр газарт галт уулын хүрмэн чулуун дундуур урсдаг.

10. ТӨВХӨН ХИЙД
Өвөрхангай, Архангай аймгийн нутгийн заагт Хужирт сумын төвөөс баруун хойшоо 40 километр, Бат-Өлзийт сумын төвөөс 50 километр зайтай Өндөр-Овоот буюу Шивээт-Улаан хэмээх аглаг ой модоор хүрээлэгдсэн асга хадтай өндөр уулын оройн байц хадны багавтар дэвсэг дээр оршдог. Уулын бэлээс хийд хүртэл 5 километр өгсөж хүрнэ. Монголын анхдугаар Богд Занабазар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн сонин сайхан өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон таалж, 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулсан бөгөөд түүнийг “дубхан” буюу бүтээх байр гэж нэрлэжээ. Энэ үг нь сунжирсаар өдгөө Төвхөн болсон байна.
Архангай аймгийн бүх суманд хязгаарлалт тогтоогоод буй. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Өвөрхангай аймгийн Онцгой комиссын утас: 70320119
11. ОНГИЙН ХИЙД
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт Онгийн голын ус ургамал жигдэрсэн үзэсгэлэнт нэгэн тохойн зүүн эрэгт Сайхан-Овоо уулын энгэрт байдаг туурь. Онгийн хийдийг Төвөдөөр “Гүнджамбаалин” хийд гэдэг бөгөөд энэ нь “Хотол өглөгч” гэсэн утгатай. Хутагт лам Ишдоньлхүндэв, түүний шавь Барь лам Дамцагдорж нар 1760-1810 оны хооронд бариулжээ. Тухайн цаг үед 1000 гаруй лам хувраг шавилан суудаг 28 сүм дугантай байжээ. Тус хийдээс 15 км зайтай,
Дундговь аймгийн Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Адаацаг, Говь-Угтаал сумдад хязгаарлалт тогтоогоод буй. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Дундговь аймгийн Онцгой комиссын утас: 70590119
12. ХОНГОРЫН ЭЛС
Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумдын нутагт орших бөгөөд Сэврэй, Зөөлөний нурууны араар 180 орчим километр үргэлжилдэг элсэн манхан юм. Баруун хойноос зүүн урагш чиглэн үргэлжилсэн, нийтдээ 965 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Элсний хамгийн өргөн нь баруун хойд талдаа 27 километр, хамгийн нарийн нь төв хэсэгтээ 800 метр байдаг. Элсний орой дээр гарахад цааш хэдэн зуун манхан толгод үргэлжлэн харагдана.
Өмнөговь аймгийн бүх суманд хязгаарлалт тогтоогоод буй. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Өмнөговь аймгийн Онцгой комиссын утас: 70530119
13. БАЯНЗАГ
Өмнөговь аймгийн нутагт Арц богд уулсын дагуух уудам хөндийд орших шаварлаг хурдас бүхий газар юм. Заг мод их ургадаг учраас Баянзаг гэж нэрлэгдсэн. Урдаас хойшоо чиглэлтэй сунаж тогтсон, өргөн нь 5 км, урт нь 8 км орчим. Монголчууд улаан элсэрхэг шаварлаг хөрс хатуурч тогтсон газрыг “цав” гэдэг. Арай өндөрлөг газрыг нь “цонж” гэдэг. Баянзагийн цонжуудын өндөр нь 20-50 м хүртэл байдаг. Мөн тогтцын хэлбэр дүрсийн байдлаараа нутгийнханд “ширээ шавар”, “тэмээ шавар” гэх мэтээр нэрлэдэг газрууд бий.

14. ЁЛЫН АМ
Ёл шувууны нэрээр нэрлэгдсэн уулын хавцал. Далайн төвшнөөс дээш дунджаар 2800 метр өндөр. Дархалсан талбай нь 64 ам километр. Зүүнсайхан уулыг зүүн хойшоо сэтлэн урссан голын нарийхан хавцал юм. Хавцлын голоор жижиг горхи урсдаг бөгөөд өвөл мөсөн бүрхүүлээр хучигддаг. Жилийн турш мөстэй байдаг байсан боловч сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал зэргээс шалтгаалан ихэнх хэсгийн мөс нь хайлдаг болсон.

15. ЦАГААН СУВАРГА
Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Дэл уулнаас баруун хойно орших эгц цавчим мөргөцөг. Нүдэнгийн говиос тод сайхан харагддаг. Эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас он цагийн эрхэд эвдэрч эрэг ганга, мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад цайран гэрэлтэх суварга мэт байдаг. Зүүн тийшээ харсан байдаг бөгөөд алсаас харахад байшин сууц, хот балгас мэт харагдана. Баруун талаасаа тэгш тал учир харагдахгүй.

- Тээврийн цагдаагийн албатай хамтран бүтээв -
Дурсгалт газруудын мэдээллийг "Монгол орны лавлах"-аас авав.