Өсвөр насныхны сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг илрүүлэх судалгаанд хамрагдсан 10 хүүхэд тутмын дөрөв нь сэтгэл зүйчтэй уулзах хүсэлтэй байгааг тодорхойлжээ. Иймээс Боловсрол, шинжлэх ухааны яам ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулахыг зорьж буй. Энэ хүрээнд өнөөдөр Франц улсын Элчин сайдын яам, Францын Үндэсний боловсрол, залуучууд, спортын яам, Бордугийн их сургуультай хамтран туршлага солилцох сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар
- Францын сургуулийн сэтгэл судлалын тогтолцоо,
- ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад ямар сэтгэл судлалын үйлчилгээ үзүүлдэг,
- сургуулийн сэтгэл судлаачдыг Францад хэрхэн бэлтгэдэг,
- сэтгэл судлаачид сургуульд ямар арга барилаар ажилладаг зэрэг асуудлаар туршлага солилцлоо.
Монгол Улсын хэмжээнд 2020 оны байдлаар ерөнхий боловсролын 839 сургуульд нийт 76 сэтгэл зүйч үндсэн орон тоогоор ажиллав.
Боловсрол, шинжлэх ухааны яамны “Ерөнхий боловсролын сургууль дээр сэтгэл зүйч ажиллуулах, богино дунд хугацааны төлөвлөлт”, “Нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээний бодлого, цогц төлөвлөгөө боловсруулах” ажлын хэсгүүдийг байгуулж холбогдох бичиг баримтын төсөл боловсруулахаар ажиллаж байна.
2021-2022 оны хичээлийн жилд мөн ерөнхий боловсролын 30 сургууль дээр сэтгэл зүйч туршилтаар ажиллуулан хэрэгцээ шаардлагыг тодорхойлохоор бэлтгэл ажлыг ханган сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх сургалтыг эхлүүлсэн гэж БШУЯ-наас мэдээллээ.