Хүний утасны дугаар, регистрийн дугаар, и-мэйл хаяг зэрэг хувийн мэдээллийг дурын байгууллага, хувь хүн бүртгэж, ямар нэг нууцлалгүйгээр жагсаасан байдагтай та цөөнгүй таарсан биз.
Ялангуяа цар тахал дэгдсэнээс хойш аливаа байгууллагын үүдэнд регистрийн дугаараа бүртгүүлэн орж байсан тохиолдолтой таарч байлаа. Эсвэл дэлгүүрээс хөнгөлөлтийн карт авахын тулд анкет бөглөн, регистрийн дугаараа бүртгүүлж байв уу?

Хувь хүний нууцтай холбоотой эдгээр мэдээллийг дурын хүн авах, санаатай болон санамсаргүй байдлаар бусдад тараах, хаяж гээгдүүлэх зэргээр хайхрамжгүй хандсанаар бусдыг санхүүгийн олон төрлийн эрсдэлд оруулах магадлалтай юм.
Тиймээс онцын чухал шаардлагатай л биш бол бусдад регистрийн дугаараа өгөхгүй байх, хэрвээ өгөхөөр бол ямар зорилгоор авч, юунд ашиглах гэж буйг нь нягталж, лавлаж байхыг анхааруулж байна.
БАНКНЫ БОЛОН БАЙГУУЛЛАГЫН НЭРИЙН ӨМНӨӨС ИРСЭН СЭЖИГТЭЙ И-МЭЙЛИЙГ НЯГТАЛНА УУ
Олон улсад фишинг буюу хуурамч сайт, и-мэйлээр дамжуулан таны хувийн мэдээллийг олж авч, интернэт банк руу тань нэвтрэн дансан дахь мөнгийг хулгайлах тохиолдол цөөнгүй гардаг.
Өөрөөр хэлбэл, банкны болон баталгаат сайттай ижил харагдахуйц вэб сайт бүтээж, таны хувийн мэдээллийг авч, санхүүгийн бүртгэлтэй мэдээлэл рүү хандахын тулд нууц үг болон бусад мэдээллээ оруулна уу гэх зэргээр хууран мэхэлдэг байна.
Мөн банкны и-мэйл хаягийг дуурайлган /Жишээ нь: noreply@...bank.com/ хийж харилцагчид руу илгээдэг. Өнгөц харахад банкны мэйл мэт харагддаг боловч уг хаяг руу буцаагаад reply, forward хийж үнэхээр банкны албан ёсны хаяг нь мөн эсэхийг нягтлан шалгах боломжтой. Reply хийж үзсэнээр цаана нь нуугдаж байгаа хуурамч хаягийг харж болдог байна. Банк хэзээ ч таны хувийн нууцлалтай мэдээллийг /банкны нэвтрэх нэр, нууц үг, регистрийн дугаар гэх мэт/ и-мэйлээр болон утсаар асуудаггүй.
БАЙНГА ХАРИЛЦДАГ БАЙГУУЛЛАГЫН ТАНЬ НЭРИЙГ БАРЬЖ НЭХЭМЖЛЭЛ ЯВУУЛАХ ЭРСДЭЛТЭЙ
Байгууллагуудын и-мэйл хаяг руу байнга харилцдаг байгууллагын нэрийн өмнөөс хуурамч мэйл явуулж санхүүгийн луйвар хийх эрсдэл бий. Тухайлбал, байнга харилцдаг компанийнх нь хаягтай ижил хаяг үүсгэн, “Дансаа өөрчилсөн тул та гүйлгээгээ энэ данс руу хийнэ үү” гэх мэт и-мэйл фишингүүд байгууллагуудад ирдэг байна. Тиймээс харилцдаг байгууллага руугаа хандаж, дансны мэдээллийг нягталж шалгаж байхыг анхааруулж байна.
БАНКАНД БҮРТГЭЛТЭЙ И-МЭЙЛ ХАЯГИЙН НУУЦЛАЛЫГ ШАЛГАЖ БАЙНА УУ
Хэрэв та харилцдаг банкандаа интернэт банк үйлчилгээнд бүртгүүлсэн бол нууц дугаараа өөрчлөх шаардлага тулгарсан үед гар утас болон и-мэйл хаягаар нь баталгаажуулах код илгээн солих боломжийг банкнаас олгодог. Тиймээс интернэт банкныхаа нууц үгийг солин баталгаажуулах код хүлээн авдаг гар утас болон и-мэйлийн нууцлалаа хамгаалах ёстойг бүү мартаарай.
Банкны Интернэт банктай холбосон и-мэйл хаягаа хамгаалах асуудал маш чухал байна.
Gmail, Yahoo-гоос нууц үгийг том, жижиг үсэг, тэмдэгт оруулсан байх ёстой гэх мэт нууц үгийн стандарт шаардлага тавьдаггүй байх үед и-мэйл хаягаа нээлгэсэн хүмүүс байдаг. Тэр үед төрсөн он сар өдөр, гар утасны дугаараар нууц үгээ оруулсан ч үүнийгээ шинэчлээгүй, өөрчлөөгүй, давхар хамгаалалт хийгээгүй байснаас иргэд цахим залилангийн хохирогч болох тохиолдол цөөнгүй байна. Гэтэл төрсөн он сар, гар утасны дугаар зэрэг хувийн мэдээлэл нь фэйсбүүкт нь ил байдаг. Тухайлбал, хувиараа бизнес эрхэлдэг хүн гар утсаа ил тавьсан байдаг. Үүнийг гэмт этгээд олж хараад и-мэйл хаяг руу нь нэвтрэх оролдлого тааж хийн нэвтэрч, интернэт банкных нь нууц үгийг өөрчилдөг аж. Иймээс банкны Интернэт банктай холбосон и-мэйл хаягаа хамгаалах асуудал маш чухал байна.
Өөрийн аккаунтаас хэзээ хаанаас хандалт хийгдсэн мэдээллийг тогтмол хянаж хэвших хэрэгтэй.
Хэрвээ та и-мэйл хаягийн нууц үгээ сул байна гэж үзэж байгаа бол нэн даруй өөрчилж, өнөөдрийн шаардлагад тохирсон том жижиг үсэг, тоо, тэмдэгттэй нууц үгээр солино уу.
Данснаасаа мөнгөө алдсан хүмүүсийн 70-80 хувь нь танил дотны хүн нь, хамаатан садан нь утас, и-мэйл хаягаар нь дамжуулан мөнгийг нь авчихсан тохиолдол гардаг байна. И-мэйл хаягийг яаж ашигладаг, ийм хаягтай эсэхээ ч мэддэггүй хүмүүс бий. Тиймээс харилцагчийг баталгаажуулах банканд бүртгэлтэй мэдээллийг нууцалж, бусдад алдах эрсдэлээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй.
Байнга тогтмол ханддаг төхөөрөмжөөсөө и-мэйл хаяг интернэт банк руугаа нэвтэрч хэвших, өөр төхөөрөмжөөс нэвтэрсэн бол log out хийн гарч нууц үг нэвтрэх нэрээ сануулахгүй байх дээр анхаараарай.
Мөн өөрийн и-мэйл хаяг болон сошиал сувгууддаа 2 давхар танин баталгаажуулах тохиргоог идэвхжүүлэн, өөрийн аккаунтаас хэзээ хаанаас хандалт хийгдсэн мэдээллийг тогтмол хянаж хэвших хэрэгтэй. Энэ нь таны хаягийг өөр хэн нэгэн ашиглаж буй эсэх болон хэн нэгэн таны аккаунт руу зөвшөөрөлгүй хандалт хийхээс сэргийлэх боломжтой юм.
Үргэлжлэл бий...