Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг эмчилгээний үр дүнг сайжруулах шимт бодисыг агуулсан өвөрмөц технологиор бэлтгэсэн өөрийн брэнд эмчилгээний “Green food” буюу “Ногоон хоол”-ыг 2021 оны есдүгээр сарын 2-ноос эхлэн нэвтрүүлж, хэвтэн эмчлүүлэгчдэдээ үйлчилж эхэлжээ.
Тус эмнэлэг нь нийт ажилтан, алба хаагчдынхаа дунд “Ногоон хоол-Эрүүл мэнд” уралдааныг зохион байгуулж, нийт 24 тасаг, албадын санал болгосон 90 гаруй нэр төрлийн хоолноос шалгаруулан зөв зохистой эмчилгээний хоолны нэг өдрийн цэсийг гарган нэвтрүүлсэн байна.
Долоо хоног бүрийн Пүрэв гарагт эмчлүүлэгчдэдээ ногоон хоолоор үйлчлэхийн зэрэгцээ үйлчлүүлэгчдээс сэтгэл ханамжийн судалгаа авч, санал хүсэлтэд нийцүүлэн сайжруулж ажиллахаар төлөвлөжээ.
Тус эмнэлэг нь 2020 оноос хэвтэн эмчлүүлэгчдэдээ эхлэн иж бүрдэл хоолоор үйлчилж, тусгай зориулалтын өрөөнд савлан, давхар бүрд байрлах хоолны заалаар иргэдэд үйлчилж, халдвар хамгаалал, эрүүл ахуйн орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж иржээ.