Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан Хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
Хоршооны тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэн, өөрийн орны онцлогийг харгалзсан, хоршооны хөгжлийг дэмжихтэй холбогдсон цогц харилцааг зохицуулахад чиглэсэн, хоршооны бусад хуулийн этгээдээс ялгарах онцлог буюу өмчлөлийн харилцаа, хамтын удирдлага, хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон дараах зохицуулалтыг тусгалаа. Үүнд:
-Хоршоо үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг тодорхойлсон: Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын зөвлөмж болон хоршоог амжилттай хөгжүүлж байгаа улс орнуудын сайн туршлагад тулгуурлан хуульд хэрэглэсэн нэр томьёо, хоршоо үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг олон улсын жишигт нийцүүлэн тодорхойлсон.
-Хоршооны гишүүний эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан тусгасан: хоршооны гишүүний эрх, үүрэг, бүртгэл, элсэлт, оруулсан хувь хөрөнгө, өв залгамжлал, түүний бүрэн эрх дуусгавар болохтой холбоотой харилцааг тусгайлан зохицуулсан.
-Хоршооны эрх, үүрэг, хүлээх хариуцлагын талаарх зохицуулалтыг хуульд оруулсан: хуулийн этгээд болохын хувьд хоршоо анх удаа гишүүдийнхээ нийгэм, эдийн засгийн байдлыг дээшлүүлэхтэй холбогдсон үүргийг хуулиар хүлээх болсон.
-Хоршооны өөрийн хөрөнгийн зохицуулалтыг тодорхой болгож, хоршоо зээлдэгч байх боломжийг бүрдүүлсэн: Өмнөх хуульд хоршооны бүх хөрөнгө гишүүдийн нэр дээр давхар бүртгэлтэй байхаар заасан нь санхүүгийн байгууллагаас зээл авах боломжийг хязгаарлаж байсныг өөрчилж, хоршооны өөрийн хөрөнгийг хуулиар тодорхойлж, гишүүдийнхээ дундын өмчийн эд хөрөнгө дээр үйл ажиллагаа явуулдаг онцлогийг нь харгалзсан нягтлан бодох бүртгэлийн журам, зааврыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах зохицуулалтыг оруулсан.
-Хоршооны талаарх төрийн байгууллагын эрх хэмжээг тогтоосон: хоршооны талаарх төрийн, нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын бүрэн эрхийг, тухайлбал, Хоршоог хөгжүүлэх сантай байх, уг сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмыг асуудал эрхэлсэн яам хариуцан батлах, сангийн зарцуулалтад хяналт тавих, нэгдсэн бодлого, удирдлагаар хангах зэрэг зохицуулалтыг тусгасан. Иргэдийн төлөөлөгчдийн хурал хоршоог орон нутагтаа хөгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр төсөвтөө тусгаж батлах, хоршооны бараа, бүтээгдэхүүний борлуулалт болон хоршоод үйл ажиллагааны чиглэлээр хорших, харилцан уялдаатай хамтын ажиллагааг дэмжих ажлыг орон нутагт Засаг дарга хариуцан зохион байгуулахаар тус тус хуульчиллаа.
-Хоршооны эрсдэлийн удирдлагыг шинэ түвшинд гаргасан: хоршоо үйл ажиллагаа явуулахдаа гишүүдийнхээ дундын эд хөрөнгөд хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх явцад үүсэж болох аливаа санхүүгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад бодлогоор дэмжих зорилгоор “Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан” болон “Хоршооны хөгжлийн сан”-д тодорхой хөрөнгө төвлөрүүлэх боломжтой болсон.
-Хоршооны эд хөрөнгийн хариуцлагын тогтолцоог шинэчилсэн: Хоршоо үйл ажиллагааныхаа улмаас бий болсон үүргийг хоршооны эд хөрөнгөөр хариуцна. Түүнчлэн хоршооны гишүүний бусдын өмнө хүлээх үүргийг хоршоо хариуцахгүй бөгөөд өмнөх хуульд гишүүний нөхөх хариуцлагын хэмжээг хязгаарлах эсэхийг хоршоо өөрийн дүрмээр зохицуулах заалттай байсныг гишүүн гагцхүү хоршоонд оруулсан хөрөнгөөрөө хариуцлага хүлээхээр өөрчиллөө.
-Хоршооны зуучлалын орлогыг албан татвар ногдох орлогоос хасах асуудлыг холбогдох хуульд нэмсэн: Хоршооны тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд хоршоо гишүүдийнхээ барааг дотоодын үйлдвэрлэгчдэд “зуучлан борлуулсан” бол “дамжуулан борлуулсанд” тооцохгүй байхаар зохицуулалт нэмж оруулсан.
-Хоршооллын салбарын холбоодын үйл ажиллагааны чиглэл, эрх хэмжээ, чиг үүргийг тодорхой болгож, хууль хоорондын зөрчлийг арилгав: Өмнөх хуульд холбоодын зарим чиг үүрэг, тухайлбал, хоршоодод нягтлан бодох бүртгэл хөтлөхөд нь мэргэжлийн туслалцаа үзүүлж, тайлан тэнцлийг шалгаж баталгаажуулах гэдэг заалт зарим хуультай зөрчилдөж байсныг бусад хуульд нийцүүлэн өөрчилж, эрх үүргийг тодорхой болгов.
-Хоршооны тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Уг тогтоолд:
-Сум хөгжүүлэх санг хоршоог дэмжих чиглэлээр өөрчлөх;
ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас
-хоршоонд олгох санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгах;
хоршооны шинэчилсэн бүртгэлийг хийх, хоршооны нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүйн зохицуулалт, татварын орчныг улс орон даяар сурталчлан таниулах;
-хоршоог дэмжихэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгах, 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгож, хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгасан.
Хуулийг баталж, хэрэгжүүлснээр хоршооны хөгжлийг шинэ төвшинд гаргахад эрх зүйн тулгуур болж, иргэд хоршиж хамтарч ажиллах замаар ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, улмаар орон нутгийн хөгжлийг дэмжихэд бодитой хувь нэмэр оруулах боломжийг олгож байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.
Хоршоо хуулийн этгээдийнхээ хувьд арилжааны банк болон бусад этгээдээс зээл авах эрх зүйн үндэс бүрдсэнээр хоршоо бие даан хөгжих боломжтой болж, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хоршоодын хөгжлийг дэмжин орон нутагт хоршооллын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэхэд түлхэц болно.
Улсын Их Хурлын Тамгын газар