Бэлчээрийн форум өнгөрсөн пүрэв гарагт цахимаар болов. ХХААХҮЯ, ХААИС, Ногоон алт-Малын эрүүл мэнд төслийн баг болон Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны төлөөлөл форумд оролцон, манай улсын бэлчээрийн нөхцөл байдлыг дэлгэрэнгүй хэлэлцлээ.
Бэлчээрийн доройтлын үндсэн шалтгааныг тодорхойлох, зохистой ашиглалтыг нэвтрүүлэх шаардлага бий болсон. Бэлчээр зөвхөн малын төдийгүй зэрлэг ан амьтдын хүнс тэжээлийн гол эх үүсвэр болдог юм.
Өнгөрсөн хугацаанд бэлчээрийн төлөв байдлын урт, богино хугацааны хяналтыг төрийн байгууллагууд (Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Ус цаг уур, орчны шинжилгээний газар хийдэг болсноор бэлчээртэй холбоотой тоон мэдээлэл, өгөгдөл багагүй цуглажээ. Өөрөөр хэлбэл бид бэлчээрээ оношилж, нөөцийг нь нарийвчлан тооцдог болсноор бэлчээр ашиглалт, байгалийн бэлчээрт суурилсан мал аж ахуйн үйлдвэрлэлийг оновчтой зохион байгуулах, хариуцлагажуулах суурийг тавьжээ.
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны салбарууд 18 аймагт байгуулагдан, тус холбооны гишүүд баг, сум, аймгийн түвшинд зохион байгуулалтад орж, малчид хамтран бэлчээр ашиглагчдын хэсгийг байгуулсан юм. Үүгээр зогсохгүй тэд сумын удирдлагатайгаа гэрээ байгуулан, бэлчээрээ зөв ашиглах, аль бэлчээрийг өнжөөж, алийг нь хэзээ ашиглах зэргийг нарийвчлан тогтоож байна.
2016-2020 онд улсын хэмжээнд 44 сая га бэлчээрийн төлөв байдлыг бууруулалгүйгээр эрүүл төлөвт нь хадгалж, 20 сая га бэлчээрийг сэргээн сайжруулжээ.
Ингэснээр бэлчээрийн төлөв байдлыг доройтуулалгүй ашиглалтын ачаалал, горимыг даацад нь тохируулах боломж бүрдсэн гэж Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг форумд оролцогчдод танилцуулав. Улсын хэмжээнд нийт 18 аймгийн 184 суманд 1575 бэлчээр ашиглах хэсэг (БАХ) байгуулан, 1254 БАХ бэлчээр ашиглалтын гэрээ байгуулсан нь Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системд бүртгэгдэж баталгаажжээ. Бэлчээрийг гэрээгээр ашигласнаар 2016-2020 онд улсын хэмжээнд 44 сая га бэлчээрийн төлөв байдлыг бууруулалгүй, эрүүл төлөвт хадгалж, 20 сая га бэлчээрийг сэргээн сайжруулжээ.
ХААИС Бэлчээр ашиглалтын гэрээгээр хүлээсэн малын тоо, бүтцийг даацад тохируулах, бэлчээрийг хуваарьтай ашиглах замаар ургамлын сэргэн ургах боломж олгоход чиглэсэн зөвлөмж технологиор малчдыг хангадаг. Өдгөө 80 мянган малчин өрх бэлчээр ашиглалтын хэсэгт нэгдэн оржээ. ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургуулийн багш, доктор Т.Эрдэнэчулуун 700 малчин өрхийг хамруулсан судалгааны үр дүнг танилцуулав. Тэрээр нэг бэлчээр ашиглагчдын хэсэгт малчдын тоо хэт олон байх эсвэл хэт цөөн байх нь зохимжгүй. Ойролцоо тооны малтай малчид нэгдвэл илүү үр дүнтэйг онцолсон юм.
Бэлчээрийн ургацын 50 хувийг малд идүүлж, 50 хувийг авч үлдэх ёстойг эрдэмтэд зөвлөдөг. Бэлчээрээ хамгаалах нь малчдын үүрэг. Бэлчээр ашиглагчдын хэсэг байгуулагдсанаар малчид нэгдэн, хэн дуртай нь хүссэн газартаа малаа бэлчээдэггүй боллоо. Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг “Бидний малаа малладаг уламжлалт арга барил ихээхэн өөрчлөгдлөө. Аль бэлчээрээ амраан, өнжөөх, алийг нь дундын бэлчээр олгохоо хамтран ярилцаж шийдэх хэрэгтэй. Бэлчээр ашиглах гэрээ байгуулсан хамгийн олон сум Архангай аймагт байна” гэсэн юм.
Бэлчээрийн ургацын 50 хувийг малд идүүлж, 50 хувийг авч үлдэх ёстойг эрдэмтэд зөвлөдөг.
Бэлчээр эрүүл байхад мал эрүүл байна. Ингэснээр малаас гарах түүхий эд (мах, сүү) чанартай байж, иргэдийн эрүүл мэндэд эергээр нөлөөлнө. Бэлчээрээ хашаалан хамгаалж, хамгаалсан бэлчээрт малласан эр үхэр 185 кг хүрсэн бол жирийн буюу хамгаалаагүй бэлчээрт хариулсан эр үхэр 140 кг татсан талаар Архангай аймгийн Их тамир сумын малчин Б.Энхбаяр ярьсан юм. Эндээс бэлчээрээ зөв хуваарилж ашиглах нь малын ашиг шим, гарцад хэрхэн нөлөөлснийг шууд харж болно. Мөн бэлчээрт хариулсан малын мах бэлэн тэжээл идсэн малын махнаас илүү амттай байдаг байна.
Форумд оролцсон Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын бэлчээр ашиглах хэсгийнхэн малчид нь нэгдэн ажилласнаар соргог бэлчээрийн хувь 70-аас 80 хувь болж өссөн мэдээг хуваалцсан юм.
29 САЯ ГА ГАЗАР ДОРОЙТСОН
Бэлчээр ашиглалттай холбоотой эерэг мэдээ байгаа ч манай улсад 29 сая га газар доройтсон байдалтай байна. Энгийнээр хэлбэл лууль их ургасан, газар нь халцарсан бол доройтсон бэлчээр гэж үзнэ. Доройтох үйл явц удаан хугацаанд үргэлжилдэг. Буцаан сэргээхэд мөн хугацаа шаарддаг аж.
Бэлчээртэй холбоотой хамгийн сүүлчийн судалгааг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс өнгөрсөн сард танилцуулсан. Тус хүрээлэн 2021-2022 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэгт үндэслэн тооцжээ.
Нийт нутгийн:
42.1 % - 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
24.6 % - 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
25.0 % - 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
3.6 % - 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
4.7 % - 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.
Нийт нутгийн 30 гаруй хувьд бэлчээрийн даац хэтэрчээ. Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймгийн зарим сум, багийн нутгаар даац хэтэрсэн байна. Эдгээр аймаг, сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж ЦУОШГ-аас мэдээлэв.
ДҮГНЭЛТ
Манай улсын бэлчээрт 1000 орчим ургамал ургадаг байна. Энэ салбарын эрдэмтэд бэлчээрийн үнэлгээ, хяналтыг хийж хэвшжээ. Бэлчээрийн төлөв байдлын лавлагаа, мэдээллийн санг ч бүрдүүлж, бэлчээрийг нийт 22 түвшинд ангилсан байна. Эдгээр нь бэлчээр судлалын салбар ихээхэн хөгжсөнийг харуулна.
Судалгаа шинжилгээний байгууллагууд аль аймгийн ямар сумын бэлчээр доройтсоныг газрын зурагт нэг бүрчлэн харуулдаг болов. Иймд одоо эдгээр мэдээллийг аймаг сумын удирдлагууд болон малчид байнга ашиглах, үүнд тулгуурлан шийдвэр гаргах, бодит ажил хэрэг болгох л дутуу байна. Өөрөөр хэлбэл эрдэмтдийнхээ судалгаа, зөвлөгөөг бодит ажил хэрэг болгон, бэлчээр ашиглалтын хэсгүүдийг бүх аймагт байгуулах, малчин өрхүүдийг бүрэн хамруулах, улмаар бэлчээрээ зөв ашиглах шаардлагатай.
Төгсгөлд нь хэлэхэд ШХА, ЦУОШГ, Газрын харилцаа, геодези зураг зүйн албаныхан гэх мэт мэргэжлийн хүмүүс бэлчээрийн оношилгоог тал бүрээс нь, өндөр нарийвчлалтай хийж байна. 2015 онд анх 200 цэгээс мэдээлэл цуглуулж байсан бол одоо бүх нутгийг хамарсан буюу 2000 цэгээс мэдээлэл цуглуулж, фото зургаар баталгаажуулдаг. Иймд доройтсон бэлчээрт гол анхаарлаа хандуулж, яаралтай арга хэмжээ авч, “эмчилгээ”-г эхлүүлэн, Монгол орны бэлчээр доройтлоо гэж нийтэд нь эзэн биегүй ярих бус, аль аймаг, сумын, хэн гэдэг Засаг даргын хариуцсан нутагт бэлчээр доройтов гэдгийг тухайлан ярьж, тэдгээр сумдад төвлөрөх нь чухал болов.
Манай улсад 29 сая га газар доройтсон байдалтай байна. Нийтийн өмч гээд эзэнгүйдэж орхигдсон бэлчээр нутгаа хамтран буцаан сэргээсэн малчдаас бусад нь туршлага судлах цаг ч болжээ.