gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Монголд хүүхдийн сэтгэцийн эмчийн дипломтой хүн байдаггүй"

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2021-09-16
192
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  08 цаг 32 минут
2021.09.16

Нээлттэй нийгэм форумаас Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” сэдэвт ээлжит уулзалт эхэллээ. Энэ удаагийн уулзалтаар "Сэтгэцийн эрүүл мэнд ба Хүний эрх" агуулгын хүрээнд салбарын шинжээч, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Тухайлбал сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг экспертүүд Монгол Улсад тулгамдаж буй асуудал болон ХЭҮК хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд оновчтой үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар харилцан санал солилцон зөвлөлдөж байна.

Энэхүү уулзалтыг хүний эрхийн тулгамдсан асуудал, мэдлэг, ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготойгоор 2013 оноос сар тутам зохион байгуулж буй юм.

  09 цаг 31 минут
2021.09.16

СЭМҮТ-ийн дэд захирал, анагаах ухааны доктор В.Баярмаа:

-Улсын хэмжээнд явуулсан 1984-1992 оны судалгааг 2019 онтой харьцуулахад стрессийн шалтгаант эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин нэмэгдсэн. Мөн сүүлийн үед мансуурлын асуудал анхаарах сэдэв болоод байна. Үүн дотроо мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ 2015 онд 90 байсан бол 2019 онд 354 болж ихэссэн.

Түүнчлэн өсвөр үеийн сэтгэцийн эмгэг тулгамдсан асуудал болж байна. Манай төвд хандсан хүүхдүүдийн дунд судалгаа хийхэд 30.5 хувь нь асуудалтай, 9 хувь нь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй байна гэсэн дүгнэлт гарсан.

Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг сайжруулах нь чухал байна. Төсөвт зөвхөн эмчилгээний зардлыг суулгаж өгдөг. Энэ мөнгө нь цалин, хоол, эмд зарцуулаад дуусдаг. Нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг үргэлж гуйлга, олон улсын байгууллагын дэмжлэгээр явуулж байна. Тиймээс нийгмийн эрүүл мэндэд тусгайлан чиглэсэн үйл ажиллагааны санхүүжилт чухал байгаа.

Манай эмнэлэгээс  огт гардаггүй 200 гаруй хүн бий. Иймд Сэтгэцийн эрүүл мэндийн тусгайлсан төв барих саналыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд үргэлж тавьдаг. Мөн мансуурлын асуудлыг шийдэхийн тулд шаардлага хангасан донтолтын эсрэг төв барих хэрэгтэй байна. Нэмээд амиа хорлолт нэлээд асуудал болж байгаа. Гэтэл бид амиа хорлолтоо бүртгэж ч чаддаггүй. Бүртгэх, мэдээлэх, тандах журам боловсруулж, цагдаа шүүхтэй хамтран ажиллах нь зүйтэй байна.

  09 цаг 51 минут
2021.09.16

 "Хөөрхөн зүрх" ТББ-ын сэтгэл зүйч П.Энхчимэг:

-Манай байгууллага бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хүүхдүүдтэй ажилладаг. Үйлчилгээ үзүүлж байгаа гээд гэмтээгээд байна уу, үзүүлнэ гээд зүтгээд байна уу гэдгийг мэдрэх чухал. Үйлчлүүлэгч үйл ажиллагаа дуусаад цаашид амьдралаа авч явах дотоод хүч аргыг олсон байх хэрэгтэй. Нийгэмд хохирогч өөрөөсөө болсон гэдгээ ойлголт түгээмэл. Үүнд ХЭҮК нөлөөллийн ажил тал дээр илүү анхаараасай гэдэг саналтай байна.

  09 цаг 58 минут
2021.09.16

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул:

-Монгол Улсын хэмжээнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиникт үргэлжлүүлж байна. Энэ клиникт 30 хүнийг эмчлэх боломжтой. Гэтэл өнөөдрийн байдлаар 41 хүн эмчлэгдэж байна. Тухайлбал 2-8 хүн нэг өрөөнд эмчилгээ хийлгэж тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь ноцтой зөрчигдөж байгаа.

Албадлын арга хэмжээ авахуулсан хүмүүсийг гэмт хэрэг зөрчил үйлдсэн хэлбэрээр ялгах ёстой ч хөнгөн хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүс нэг өрөөнд эмчлэгдэж байгаа. Түүнчлэн клиникт "Ковид-19" халдвар гарсан тохиолдолд тусгаарлан эмчлэх өрөө, тасалгаа байхгүй учраас халдвар тархах эрсдэл байгаа.

2021 оны зургаан сарын байдлаар 16 хүний эмнэлгийн чанартай албадлын арга хэмжээ дууссан ч ар гэрийнхний зүгээс хүлээж авахгүй байгаа учраас одоо хүртэл эмчлэгдэж байна.

  10 цаг 15 минут
2021.09.16

АШУҮИС-ийн багш, сэтгэл заслын эмч Р.Энхтүвшин:

-Хүний эрхийг хамгаалахын тулд сэтгэл буюу сэтгэцийг хамгаалах нь чухал. Гэтэл бид шинж тэмдэг, үр дүнгийн асуудлыг маш их ярьдаг. Шалтгаан эсвэл тогтолцооны асуудлыг огт ярьдаггүй.

Сэтгэцийн гэмтэл гэж нэг юм бий. Манайд сэтгэцийн гэмтлийн зэргийг тогтоох хэрэгтэй. Гэмтлийн зэргийг хөнгөн, дунд, хүнд гэж гуравхан зэргээр тогтоодог. Гэтэл сэтгэлзүйн гэмтлийг хэн ч, хэзээ ч тогтоодоггүй. Манайх цаасан дээр бичсэн хуулиа л дагадаг учраас үр дүнд хүрэхгүй, хэрэгжүүлэхгүй байна гэдэг.

  12 цаг 28 минут
2021.09.16

АШУҮИС-ийн сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор З.Хишигсүрэн:

-Сэтгэцийн өвчтэй хүний эрх өвөрмөц. Монгол Улсад өнөөдөр хэрэгжиж байгаа сэтгэцийн өвчтэй хүнийг номхтгон тусгаарлах арга хэмжээ сэтгэл эмзэглэм гэж хэлмээр байна. Учир нь хүйсээр ялгахгүй маш хурц өвчтөнүүдийг нэг өрөөнд эмчилдэг. Олон хүний хажууд нэг өвчтөнийг номхтгодог. Нэг орон дээр хоёр өвчтөн байна. Үүнээс хүний эрх хангагдаж байна уу гэдэг асуудал үүсэж байна.

Сүүлийн үед хүүхдийн сэтгэцийн эмгэгийн асуудал хурцаар яригдах болсон. Гэвч Монголд хүүхдийн сэтгэцийн эмчийн дипломтой хүн байдаггүй. Тэгэхээр Монгол улсын сэтгэцийн эрүүл мэндийн тогтолцоо өнөөдрийн байдлаар хаана байна вэ гэдэг судалгаа чухал байна.

Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахын тулд өрхийн эмчийг чадавхжуулах хэрэгтэй. Өрхийн эмчээ чадавхжуулж чадах юм бол эрт оношилж, эрт тусламж үйлчилгээ үзүүлж чадна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан