Дангаасүрэнгийн Энхбат УИХ-д суудалтай ХҮН-аас ерөнхийлөгчийн сонгуульд оролцох саналыг хүлээн авч байгаагаа мэдэгджээ.
Тэрээр “Дангаасүрэнгийн Энхбат би Монгол Улсын ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Зөв хүн - Электорат эвслээс нэр дэвшихийг зөвшөөрч байна” хэмээн жиргэжээ.
Д.Энхбат ЗХУ-ын "Московский институт стали и сплавов" их сургуулийг төгссөн, техникийн ухааны доктор. Улс төрч, бизнес эрхлэгч. “Ногоон нам”-ын гишүүн байсан. “Датаком” компанийг үүсгэн байгуулж, интернэтийг анхлан монголчуудтай танилцуулсан. Сүүлийн жилүүдэд боловсролын салбарт түлхүү ажилласан. Нээлттэй мэдлэг боловсролын сангийн ТУЗ-ийн даргаар ажилладаг. Энэ сан ONE буюу интернэт ашигласан сургалт буюу бүх нийтийн, насан туршийн нээлттэй боловсролыг Монголд бий болгох зорилготой.
Систем судлалаар Орост эрдмийн ажил хийж, зэрэг хамгаалж, тэнд таван жил,. Социализмын үед статистик, судалгаа, төлөвлөлтийн байгууллагуудад ажилл Хөгжлийн зорилтот төслүүдийн стратеги төлөвлөлт, математик загварчлал, оптимал шийдэл олох хүн-машины буюу программын систем, интернэт, сансрын холбоо, программ хангамжийн судалгаа хийдэг.
ХҮН 2020 оны УИХ-ын сонуульд бусад намуудтай нэгдэн, Зөв хүн элезторат эвслийг байгуулан, сонуульд өрсөлдсөн. Тус эвслээс Т.Доржханд гишүүн Хан-Уул дүүргээс УИХ-ын гишүүн болсон юм. Гэвч тус эвслийн гишүүд дунд ерөнхийлөгчийн хуулийн шаардлага буюу 50 нас хүрсэн байр ёстой гэсэн босгыг давах улс төрч байхгүй. Иймд тус эвсэл “Ерөнхийлөгчөө сонгоё” аяныг нээлттэй зарлан, иргэдээс хэнийг Ерөнхийлөгч болгох хүсэлтэйг асуусан юм. Санал асуулгад Дефакто буюу эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Д.Энхбат, Д.Болдсайхан эмч, нийтлэлч, УИХ-ын гишүүн асан Б.Батбаяр (Баабар) нар хамгийн их санал авчээ.
Зөв хүн Электорат эсвлээс хэнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эцсийн шийдийг УЗ-ийн 9 гишүүн 18.00 цагт болох хурлаараа нууц санал хураалтаар эцэслэн шийднэ.
Д.Болдсайхан эмч, нийтлэлч, УИХ-ын гишүүн асан Б.Батбаяр (Баабар) нар мөн эвслийн саналыг хүлээн авсан юм.