Чанарын үнэлгээний судалгаагаар 2012-2016 оны амжилт, ахиц өөрчлөлт гараагүй гэх дүгнэлтэд хүрсэн ба энэ нь байгаа оносон, зөв бодлого мөн эсэхэд эргэлзээ төрүүлж, менежментийн циклийг эргэж харах шаардлагатайг харуулж байна.
Тиймээс 2021 онд БШУ-ны сайд "Чадварлаг багш арга хэмжээний хөтөлбөр"-ийг 2022 онд хэрэгжүүлэх тушаал гарсан ба зарим ажлыг энэ жилээс эхэлж эхлүүлсэн.
Хүүхдийн сурлагад багшийн хөгжил маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Олон улсад ч мөн ижил байдлаар тодорхойлж, бодлогоо боловсруулдаг. Тиймээс багшаа тасралтгүй хөгжүүлснээр сурлагын амжилт гарна хэмээн үзэж байна.
Багш нарыг тасралтгүй хөгжүүлнэ гэж байгаа ч тухайн багш цалин хангамждаа сэтгэл ханамжгүй байснаар ажлаа солих, хувийн сургуульд шилжих тохиолдол байдаг ба үүнд яам хэрхэн анхаарч ажилладаг талаар лавлахад "Судалгаанаас харахад багш нар цалин урамшуулалдаа сэтгэл хангалуун бус байгаа нь ажиглагдсан. Өөрийн халааснаас гардаг нэмэлт зардлуудыг сургуулийн төсөвт суулгаж өгөх болно. 2022 онд багш нарын цалин урамшууллыг нэмэхээр төлөвлөж байгаа ба ингэснээр боловсон хүчнээ барьж тогтооно. Ер нь багш сургуулийн түвшинд буюу өөрийн ажлын байранд хэрхэн хөгжих боломжоо тодорхойлох ба үүнийг нь хөндлөнгийн үнэлгээгээр баталгаажуулна. Мөн судалгаанаас харахад багш нар цалинтай холбоотойгоор ажлаасаа гарах нийтлэг тохиолдол ажиглагдаж байна" гэлээ.