gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Элчин сайд

Аксель Никэйз Европын холбоо Монголд өөрчлөлтийг бий болгох залууст онцгойлон анхаарна

Б.Нямдарь
Элчин сайд
2021-11-28
657
Twitter logo
 
Б.Нямдарь
657
Twitter logo
Элчин сайд
2021-11-28

Бид Элчин сайд булангийнхаа удаах зочноор Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйзийг урин ярилцлаа.

Элчин сайд Аксель Никэйз энэ арваннэгдүгээр сарын 8-нд Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, Европын холбоог Монголд төлөөлж буй ажилдаа ороод удаагүй байгаа юм.

Тэрээр 1998 оноос Европын Холбоонд ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 24 жилийн хугацаанд тус Холбооны Брюссель хот дахь төв, Киргиз, Украин, Энэтхэг улсуудад ажиллаж байв. Монгол Улсад томилогдохынхоо өмнө тэрээр Европын Холбооноос Вьетнам Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Дэд тэргүүнээр ажиллаж байжээ.

Элчин сайд Никэйз Брюсселийн Их Сургуулийг Олон улсын харилцааны чиглэлээр төгссөн Олон улсын эрхзүйн магистр, Улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр Бизнесийн удирдлагын Магистр зэрэг хамгаалсан байна.

"ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХУВЬД МОНГОЛ УЛС БОЛ АЗИ ДАХЬ ЧУХАЛ ТҮНШ ЮМ"

- Юуны өмнө Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд тань баяр хүргэе.
- Баярлалаа. Би Европын Холбоог Монгол улсад төлөөлөх Элчин сайд хэмээх хариуцлагатай, нэр хүндтэй албанд томилогдон ирсэндээ туйлын их баяртай байна. Миний хувьд өнө эртний гайхалтай түүхтэй, хөгжлийн боломжоор бүрэн дүүрэн танай улсад энэхүү албыг хашихаар болсон минь миний карьерийн хамгийн чухал үйл явдал гэж бодож байгаа. 

- Монголд ирсэн анхны сэтгэгдлээсээ хуваалцвал?
Монголд ирээд удаагүй байгаа ч надад гурван зүйл өвөрмөц сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд нэн түрүүнд Монголчуудын найрсаг, нөхөрсөг байдлыг алхам тутамдаа мэдэрч байгаагаа хэлмээр байна. Хоёрдугаарт Монголын байгалийн үзэсгэлэн, эрх чөлөө мэдрэгдэх уудам тал нутаг.  Би өөрийн эрхгүй тэнгэрийн хаяа, хөх тэнгэр рүү хараа бэлчээдэг болчихсон. Гуравдугаарт, эрс тэс уур амьсгал. Томилогдохоосоо өмнө цахим орчинд Монголыг эрс тэс уур амьсгалтай гэдгийг судалж байсан ч ирээд өөрийн биеэр мэдрэх үнэхээр сайхан төдийгүй танай ард түмний тэсвэр тэвчээрийг биширсэн.

Ирээд удаагүй байгаа ч Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад очиж, “Хөдөө аж ахуйн менежмент, эко системийн тогтвортой байдлыг хангах - STREAM” төслийг эхлүүлж амжлаа. Энэ төслийн хүрээнд түншлэгч байгууллагуудын хамт ой бүхий газрын менежментийг сайжруулж, тогтвортой хөдөө аж ахуй эрхлэхийг дэмжих ажилд шинэлэг санаа, инновацийг хэрэгжүүлэн ажиллах юм.  Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 26 дугаар бага хурлаар (COP26) Монгол Улсын хүлээсэн үүрэгт нийцтэйгээр дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй хийх тэмцэлд Европын Холбоо тусламж, дэмжлэг үзүүлнэ.

- Та өөрийн ажиллах хугацаанд онцгойлон ямар зорилт тавин ажиллахаар төлөвлөж байна вэ?
- Европын Холбооны хувьд Монгол Улс бол Ази дахь чухал түнш юм. Учир нь Монгол улс бол газар зүйн байрлалын давуу талтай, хөгжлийн үзүүлэлтээ ахиулахын төлөө хичээсээр ирсэн төдийгүй аливаа шинэ зүйлийг хүлээн авахдаа соргог байдаг тэмүүлэлтэй ард түмэн юм байна гэж би хувьдаа ажигласан.  Мөн олон улсын тавцанд ч Монгол Улсын хувьд Европын холбоо “гуравдагч хөрш” нь хэмээх нэгдсэн ойлголттой байдаг нь ч сайхан санагдаж байгаа.

Монгол Улс уул уурхайн салбарын хэт хамаарлаа бууруулж, цаашид тогтвортой эдийн засгийн төрөлжилтийг бий болгохын сацуу Дэлхий дахинд ялангуяа Европын Холбоотой хийх худалдааны эргэлтээ сайжруулбал хөгжил илүү хурдсах юм. Үүнээс гадна бас нэг чухал сэдэв бол Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 26 дугаар бага хурлаар (COP26) Монгол Улсын хүлээсэн үүрэгт нийцтэйгээр сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулах замаар нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад дэмжлэг үзүүлнэ. Даян дэлхийн бүх улс орон хаана оршдогоос үл хамааран дээрх асуудлуудыг ирээдүйн төлөө эергээр шийдэхээр хичээж байгаа үед Монгол Улсаас Дэлхий даяар зарлан тунхагласан зоримог амлалтууд нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн.

Мэдээж орчин үеийн дэлхийг цахим шилжилт, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагаагүйгээр төсөөлөхөд бэрх болж буй тул дэвшилтэт технологи, боловсрол, соёлын хамтын ажиллагааг ч огт орхигдуулалгүйгээр гэдэгт итгэлтэй байна. Бид Монгол Улсын ардчилал, хууль дээдлэх ёсонд дэмжлэг үзүүлсээр байх болно.

Цар тахлын горим зөөлрөх үеэс танай үзэсгэлэнт оронтой танилцаж, иргэдтэй нь уулзаж, баялаг түүх, соёл, уламжлалтай нь танилцах завшаан тохион хэмээн найдаж байна.

-Төлөөлөгчийн газрын талаар Монголчууд төдийлөн мэддэггүй. Таныг энгийн үгээр байгууллагаа танилцуулаач гэвэл?
-2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Ази-Европын Дээд түвшний уулзалт буюу АСЕМ-ын хүрээнд Монгол Улсад суурин Төлөөлөгчийн газартай болох шийдвэрийг гаргасан байдаг.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар нь Европын Холбоо, Монгол Улс хоорондын албан ёсны харилцаа, хамтын ажиллагааг эрхлэн явуулах үүрэгтэй. Бид одоогоор харьцангуй жижиг бүтэцтэй хэдий ч Бельги, Болгар, Грек, Итали, Латви, Франц, Швед гээд Европын Холбооны улсуудаас томилогдон ирсэн мэргэжилтнүүд болон Монголчуудаас бүрдсэн хамт олон доо. 

-Та миний хувьд ярилцаж буй арав дахь Элчин сайдаас гадна хоёр дахь эмэгтэй элчин сайд болж байна. Ер нь улс орны хөгжилд эмэгтэйчүүдийн үзүүлэх нөлөө, давуу талын талаарх таны бодлыг сонирхмоор байна.
-Жендэрийн тэгш байдалд илүү идэвхтэй оролцох нь ялангуяа энэ цагт дэлхий нийт КОВИД-19-ийн хямралаас гарах сэргэлт, шударга, илүү хүртээмжтэй, таатай нийгмийг бий болгох түлхүүр юм. Цар тахлын тэргүүн эгнээнд байгаа охид, эмэгтэйчүүдийг илүү анхаарах хэрэгтэй байна.

Жендэрийн мэдрэмжтэй, хариуцлагатай Европын Холбооны хувьд бид жендэрийн эрх тэгш орчныг бодитоор бий болгохын тулд Засгийн газар болон бүх түнштэй илүү нягт хамтран ажиллахыг хүсэж байна. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн адил хөгжлийн тулгуур багана.

Тэд тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлтөд шаардлагатай эдийн засаг, байгаль орчин, нийгэм улс төрийн өөрчлөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч санхүү, эрүүл мэнд, боловсролын хүртээмж тэгш бус буюу хязгаарлагдмал, хүчирхийлэл зэрэг нь тэдэнд тулгарч буй олон саад бэрхшээлийн нэг юм. Эмэгтэйчүүдийг чадавхжуулах нь зөвхөн хувь хүн, гэр бүл, хамт олны сайн сайхан байдалд төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд эдийн засгийн бүтээмжид чухал ач холбогдолтой юм.

Монгол Улс дахь Европын Холбооны зүгээс жендэрт суурилсан хүчирхийллийн бүх хэлбэрээс ангид байх; бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг дэмжих; эдийн засаг, нийгмийн эрхийг бэхжүүлэх; шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх; эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, ногоон шилжилт болон дижитал өөрчлөлтийн санал болгож буй боломжуудыг ашиглах гэх мэт хамтын ажиллагааны гол салбаруудад анхаарлаа хандуулна.

Бидний ирэх долоон жилийн шинэ хөтөлбөр болон Монгол Улсын жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг дэмжих болно.  

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монголд хэрэгжүүлж буй Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн мөнгөн дүн 12 сая еврогоос 140 сая евро болж өссөн үзүүлэлттэй байна. Эдгээр нь гол төлөв ямар салбарт, төсөлд зарцуулагдсан бэ?
-Түрүүчийн олон жилийн баримжаат хөтөлбөр буюу дунд хугацааны хөтөлбөрийн хувьд буцалтгүй тусламжийн хэмжээг 12-оос 140 сая евро болгон нэмэгдүүлсэн нь амжилт байсан. Энэ нь суурин Төлөөлөгчийн газраа 2017 онд Улаанбаатар хотод нээж, Монгол Улстай илүү нягт хамтын ажиллагаа өрнүүлж, харилцаагаа шинэ түвшинд авчирч чадсаны үр дүн юм. Хоёр талт төдийгүй бүс нутгийн хэмжээнд бидний хамтын ажиллагаа нэлээд өргөжсөн.

2014-2020 оны хөтөлбөр хоёр үндсэн чиглэлтэй байсан юм. Нэг нь төсөв санхүүгийн удирдлагыг бэхжүүлэх, нөгөө нь хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газартай үндэсний болон орон нутгийн түвшинд үр дүнтэй хамтран ажиллаж, хөдөлмөрийн зах зээлийн эрх зүйн орчин болон хөдөлмөрийн чанарыг нэмэгдүүлэх тал дээр хамтран ажилласан байдаг.

Мөн миний өмнөх элчин сайдын туршлагатай, чадварлаг багийнхны хүчин чармайлтаар мах, цагаан идээ, ноос ноолуур, арьс шир, хүнсний ногоо зэрэг нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх замаар хувийн хэвшлийн ажлын байр бий болгох нөхцөл, чадавхыг сайжруулахад ч багагүй анхаарч ажилласныг дурдмаар байна.

Бид 2020 оны тавдугаар сард Засгийн газрыг төрийн санхүүгийн удирдлага, хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсад анх удаа 50.8 сая еврогийн буцалтгүй тусламжийн Төсөвт дэмжлэг үзүүлэх хөтөлбөр, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн (МСҮТ) үр ашигтай, тогтвортой, эрэлтэд суурилсан салбарыг бий болгож эхлүүлэхийн тулд салбарыг хариуцсан оролцогч талуудын ажлыг бэхжүүлэх, нэгтгэхээр ажиллалаа.

Өнгөрсөн долоон жилийн хөтөлбөрийн хүрээнд бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, хүний ​​эрх, байгаль орчин, боловсрол, тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн чиглэлээр зэрэг хэд хэдэн санаачилга гарган ажилласан нь үр өгөөжөө өдөр өдрөөр өгсөөр байгааг харах сайхан байна.

Мөн хүний эрхийн тухайд Монгол Улс соёрхон баталсан хүний ​​болон хөдөлмөрийн эрх, байгаль орчин, сайн засаглалын тухай олон улсын конвенцуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч байна. Тодруулбал, бид иргэний нийгмийн байгууллагуудтай олон төсөл хэрэгжүүлсэн ба үүнд орон нутгийн хөгжлийг бий болгох, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах, залуучууд, иргэний нийгмийг чадавхжуулах, эмзэг бүлгийнхнийг дэмжих, иргэний нийгэм, орон нутгийн удирдлагуудын хамтын ажиллагааг сайжруулах, хэвлэлийн эрх чөлөө гэх мэт сэдвүүд багтана.

Мэдээж орхигдуулж болохгүй томоохон сэдэв бол уур амьсгалын өөрчлөлт. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны талаар бид агаарын бохирдлыг бууруулах, хог хаягдлын менежментийн шилдэг туршлагыг нэвтрүүлэх, тогтвортой нэхмэлийн үйлдвэрлэл, байгалийн нөөц, хөдөө аж ахуйн тогтвортой менежментэд онцгойлон анхаарсан он жилүүд байлаа.

Монголын оюутан залуучуудын эчнээ танил болсон “ERASMUS+” хөтөлбөрөөр Европын болон Монголын их дээд сургуулиудтай хамтран чадавхыг бэхжүүлэх төслүүд болон оюутан, багш нарын эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажилласаар байна. Мөн судалгаа, инновацийг санхүүжүүлэх “Horizon Europe” хөтөлбөрийн хүрээнд эрдэм шинжилгээний салбарт инноваци, судалгаанд анхаарлаа хандуулдаг.

"БИД ИРЭХ 7 ЖИЛД МОНГОЛ УЛСЫН ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ОХИДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ДЭМЖИХ БОЛНО"

-2021-2027 онуудад Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх шинэ түншлэлийн хөтөлбөрийн талаар ярилцъя. Уг хөтөлбөрөөс онцлох зүйлс юу байна вэ?
-Ойрын жилүүдэд бидний зүгээс Монгол Улсад ногоон тогтвортой хөгжил, ногоон эрчим хүчний шилжилтээс гадна ардчилал, эдийн засгийн хөгжлийн чиглэлээр идэвхтэй ажиллах төлөвлөгөөтэй байна.

Жендер, өсвөр үе, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал бидний оролцооны гол чиглэл хэвээр үлдэнэ. Европын Холбооноос Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Алсын Хараа 2050 зорилт болон бидний хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн (PCA) тэргүүлэх чиглэлийн зорилтод хувь нэмэр оруулж, харилцан үр дүнтэй хамтран ажилласаар байх болно.

Бидний ирэх долоон жилийн хөтөлбөрийн бас нэг чухал зүйл бол “Нэг Европ-Нэг баг санаачилга” /Team Europe Initiative/ бөгөөд бид Европын Холбооны гишүүн орнууд, тэдгээрийн хөгжлийн агентлагууд, Европын хөгжлийн санхүүгийн байгууллагууд, Европын хөрөнгө оруулалтын банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Европын хувийн хэвшилтэй нягт хамтран ажиллана. Энэхүү санаачилга нь байгалийн нөөцийн тогтвортой менежмент, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд чиглэнэ. Мөн бид Монгол Улсын Засгийн газартай хамтран ойн нөөцийн тогтвортой менежмент, ойжуулалт, ойн түншлэлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарахаар төлөвлөж байна.

-КОВИД-19 цар тахлыг даван туулахад ЕХ багагүй дэмжлэг үзүүлээд буй. Бидний авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, нөхцөл байдлын талаар ямар бодолтой байна вэ?
-Бид сүүлийн хоёр жилийн хугацаанд энгийн биш нөхцөлд байдалд амьдарч байна. КОВИД-19-ийн хямрал эрүүл мэнд, нийгэм эдийн засаг салбарт цаашлаад ард иргэдийн амьдралд нөлөөлж байна.

Коронавирусны дэгдэлт эхэлснээс хойш Европын Холбоо түнш орнууддаа үзүүлэх санхүүгийн дэмжлэгээ нэмэгдүүлэхээс эхлээд яаралтай тусламжийн бараа хүргэхэд зориулж хөрөнгө хуваарилах, судалгаанд хөрөнгө оруулалт хийх зэргээр цар тахалтай тэмцэх дэлхий нийтийн хүчин чармайлтыг маш идэвхтэй дэмжиж ирсэн. Европын Холбоо Дэлхий даяарх цар тахлын хариу арга хэмжээнд 38.5 тэрбум еврогийн тусламж үзүүлээд байна. Эдгээр улсуудын нэг болсон Монгол Улсыг Ковид-19 цар тахлаас хамгаалах дархлаажуулалтаар хангахад тусалсан COVAX санаачлагын гол хандивлагчдын нэг нь юм шүү дээ.

Энэ хүнд үед цаг алдалгүй дархлаажуулалтын тусламж авч чадсан Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон бусад эрх бүхий байгууллагуудын тасралтгүй хүчин чармайлтыг үнэлмээр байна. Энэхүү хичээл зүтгэл нь КОВИД-19-ийн сөрөг нөлөөг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж итгэж байна.

Европын Холбоо Монголын ард түмнийг цаашид ч дэмжин ажиллах ба бид энэ хүрээнд 37.5 сая еврог буцалтгүй тусламж хэлбэрээр төвлөрүүлж, хариу арга хэмжээ авах гурван үндсэн чиглэлээр ажиллаж байна.

-Цар тахлын эсрэг дэмжлэгийн тодорхой хувийг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зарцуулна. Монголд гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэг нэмэгдэх болсон. Энэхүү асуудалд ер нь та хувь хүнийхээ хувьд хэрхэн хандаж байна вэ?
-ЕХ-ны Төлөөлөгчийн газраас хүн ам, ялангуяа эмзэг бүлгийнхэнд чиглэсэн Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй цар тахлын үеийн үйл ажиллагааны үр нөлөөг ойлгох зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан.

“Дэлхийн зөн” ОУБ, “Хөөрхөн зүрх” ТББ-тай хамтран хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг эхлүүлсэн төсөл амжилттай хэрэгжиж байна. Мөн олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх “Амлая” аянг эхлүүлж, бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалах мэдээ мэдээлэл, үйлчилгээг сайжруулахад анхаарч байна.

Коронавируст халдварын тахлын үед бид эмзэг бүлгийн өрхүүдэд боловсрол, хоол хүнс, эрүүл ахуйн багц олгох, түүнчлэн хүндрэлийг даван туулах чадварыг нэмэгдүүлэхэд дэмжих зорилгоор зарим санхүүжилтийг дахин тусгасан нь зөв алхам байсан гэж бодож байна.

Бид одоогоор төр болон орон нутгийн засаг захиргаа, иргэний нийгэм, хөгжлийн түншүүд, хувийн хэвшил, цаашлаад хүүхдүүд зэрэг олон талт оролцогчийг хамруулсан хүүхдийн эрхийн асуудлаар тусгайлсан бага хурал хийхээр төлөвлөж байна.

Цаашлаад “Монгол Улсад хүүхдийн хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэх замаар КОВИД-19-ийн нөлөөллийг бууруулах нь” шинэ төслийг хэрэгжүүлнэ.

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
-Баярлалаа, та бүхний ажилд ч өндөр амжилт хүсье.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан