“Чингис хаан” хаад язгууртны музейн нээлт өнөөдөр /2022.10.11/ боллоо. Чингис хаан музейн үзэл баримтлал, үзүүллэг дэглэлт, орчин үеийн стандарт хангасан музейн хэв шинжийг хадгалсан байдлын талаар тус музейн захирал, Академич С.Чулуунтай ярилцлаа.

-Чингис хаан музей байгуулах Засгийн газрын тогтоол гарснаас хойш маш богино буюу гурван жилийн хугацаанд баригдаж, өнөөдөр үүдээ нээж байна. Музейн гол үзэл баримтлал нь юу вэ?
-Монгол Улсын Ерөнхий сайд, одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Чингис хаан музей байгуулах Засгийн газрын 280-р тогтоол 2019 онд гарсан. Энэ тогтоолын дагуу Чингис хаан хаад язгууртны музейг Монгол Улсад байгуулах түүхэн шийдвэр гарч, бэлтгэл ажилдаа орсон. Чингис хааны төрсөн, эзэнт гүрнээ байгуулсан уугуул нутагт түүний дээдсийн болон хойчсын өв соёл, үлдээсэн өв, дэлхийг түүхэнд оруулсан хувь нэмрийг тодорхой болгох, сурталчлах судлах, танин мэдэх, олон түмэнд түгээх үүднээс Чингис хаан музей байгуулахаар шийдвэрлэсэн юм.Чингис хаан музей байгуулах шийдвэр гарсны дараа музейн үзэл баримтлалыг боловсруулах ажлыг надад даалгасан.
Чингис хаан музей нь Хүннүгийн анхны төрт улсаас Чингис хаан Монголын эзэнт гүрний үе, түүний удам, хойчийнхны түүхэн цаг үе, XX зууны эхэн үе, 1911 оны хувьсгалыг хийх хүртэл цаг үеийг харуулсан төрт ёсны хаад, язгууртны музей байх ёстой гэдэг концепцыг боловсруулсан. Үүнд суурилж барилгын дизайн, бүтэц зохион байгуулалтыг хийсэн. 2020 оны дөрөвдүгээр сарын 22-нд музейн шав тавих ёслол хийснээс хойш нэг жил зургаан сарын дотор барилга бүрэн баригдаж, Улсын комисст хүлээлгэн өгсөн. Сүүлийн 1.5 жилийн хугацаанд музейн үзүүлэг дэглэлт, боловсон хүчнийг бүрдүүлэх, үйл ажиллагааг жигдрүүлэх, гадаад дотоодод хадгалагдаж буй Монголын эзэнт гүрний түүхтэй холбоотой дурсгал, баримтуудыг хуулбарлаж авах, зөвшөөрөл авах энэ бүх ажлуудыг бид бүхэн амжуулсан.
-Чингис хаан музейн үнэ цэнэ, утга агуулга нь юунд оршиж байна вэ?
-Эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн энэхүү музей бол товч агуулгаараа Монголын төрт улсын 2000 жилийн түүх, тэр дундаа хаад язгууртнуудын түүх, Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, байр суурь, намтар үйл ажиллагааг тодотгон харуулна. Музей бол судалгааны томоохон газар. Нөгөө талаас сурталчилгаа, танин мэдэхүй, соён гэгээрлийн том төв юм.
-Музейн багтаамж болон үзмэрийн сан хөмрөг хэр зэрэг баялаг болж чадсан бол?
-Манай музей 20.5 ам.метр талбайтай, нийт талбайн хэмжээгээрээ Ази тивдээ дээгүүрт орно. Мөн музейн барилга байгууламжийн орчин үеийн шаардлага, олон улсын стандартад нийцсэн байдал, аюулгүй байдал, автоматжуулалтаараа өндөр түвшинд бүтээгдсэн. Үзмэр дэглэлт, түүнтэй холбоотой шилэн хорго, орчин, гэрэлтүүлэг, дижитал техник технологи нэвтрүүлсэн байдал, сан хөмрөгийн хувьд олон улсын стандартыг мөрдөж байгуулсан музей. Хамгийн жижиг үзмэрийг боож баглах цааснаас эхлээд шилэн хорго хүртэлх бүх зүйл дэлхийд хамгийн өндөр түвшинд хэрэглэж байгаа өндөр чанарыг хадгалсан музейн хэрэгслүүдийг ашиглаж байгааг дурдах хэрэгтэй.
Сан хөмрөгийн аюулгүй байдал, агаар, дулаан, дохиолол, хамгаалалт зэрэг бүх шийдэл нь орчин үеийн стандарт хангасан барилга байгууламж юм. Монголын залуучууд, эрдэмтэн судлаачид, дизайнерууд, уран бүтээлчид, түүхчид, археологичид хамтран бүтээж буй музей юм. Чингис хаан музей бол нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан Ази тивд буй хамгийн том төрт ёсны музейд тооцогдоно.
-Музей хэчнээн үзмэртэй вэ?
-Музейд 11 мянган үзмэр, дурсгал тавигдсан. Энэ бол Улаанбаатар хотод байгаа музейнүүдийн сан хөмрөг, их дээд сургуулиуд, ШУА-ийн хүрээлэнгүүдийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа дурсгалын найман хувь. Тэгэхээр дахин ийм хэмжээний төрөлжсөн 10-аад музей байгуулах сан хөмрөгийн нөөц Монгол Улсад байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл соёлын бүтээн байгуулалтыг хийчихвэл хадгалагдаж буй соёлын өв нь хангалттай юм. Бас нэг жишээ хэлэхэд одоогоор мэдэгдэж буй 10 мянга гаруй Хүннүгийн хаад язгууртны бунхан, түүний дагалдах булшнууд бий. Үүнээс одоогоор малтаж, шинжилсэн нь 20 хүрэхгүй. Тэгэхээр дахин хэдэн арван жилийн нөөц Монгол Улсад байна. Алдарт аялагч Козлов “Газар дээрээ болон газрын хөрсөн дороо хамгийн их эрдэнэс хадгалсан улс бол Монгол юм” гэж хэлсэн нь үүний нэг гэрч.
-Үзмэрийн хэдэн хувь нь эх хувиараа тавигдаж байна вэ?
-Чингис хаан музейн үзмэрт санаа зовох шаардлагагүй тухай дээр би хэлсэн. Музейн нийт үзмэрийн 93 хувь оригиналь дурсгал эзэлж байна. Үзмэрийн 93 хувь нь эх хувиараа байна гэдэг музейн хувьд маш өндөр үзүүлэлт. Үлдсэн хувь нь тодорхой дүрслэмж бүрэн хэмжээнд илэрхийлж чадахгүй байгаа дурсгалуудыг сэргээж хийсэн. Жишээлбэл, эртний дээлний өөдөс байхад ийм хэмжээний дээл байсан гэдгийг технологийн дагуу бүтэн болгож хийсэн.
Дэлхийн бүхий л музейд орчин үеийн технологийн дагуу үзмэр сэргээх ажил явагддаг. Тэрхүү технологийн дагуу уран зураг, уран баримал, хувцас хэрэгслийг сэргээх ажлыг хийж байна. Чингис хаан музейд 10323 эх үзмэр, 637 буюу 5.2 хувийг сэргээж бүтээсэн үзмэр, дурсгалууд байна.
-Чингис хааны байлдан дагууллын түүхэн үеийн баримтуудаас үлдэж хоцорсон нь ховор. Тиймээс гадаадын музейнүүдээс холбогдох хуулбарыг авч байгаа гэж дуулсан?
-Олон нийт энэ асуудлыг их сонирхож байна. Гадаадын 14 улсаас Монголын эзэнт гүрэн болон монголчуудтай холбоотой зайлшгүй шаардагдах дурсгалуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр А хуулбар буюу 1:1 хэмжээтэй хуулбарыг бүгдийг авсан. Үүн дотор тухайлбал, Эрмитаж улсын музейд хадгалагдаж буй Чингисийн чулууны бичгийн хуулбар бий.
Мөн Алтан ордны хаад язгууртнуудын захидал, бичгийн дурсгалуудыг Ватикан, Францын архив, Английн номын сан, Япон улсын Нара-гийн Тэнри их сургуулийн номын санд хадгалагдаж буй Чингис хааны нэртэй алтан гэрэгэ-ний хуулбарыг авсан. Мөн Японы Юань улсын Хубилай хааны аян дайныг харуулсан уран зургийн хуулбарыг авч музейд дэлгэсэн. Сонирхолтой нь, энэ уран зургийн хуулбарыг манай улсад хуулж өгснөөс хойш 28 хоногийн дараа “Хосгүй үнэт дурсгал”-ын бүртгэлд орж, дахин хуулбар хийхгүй болгосон.
-Чингис хаантай холбоотой чухам ямар дурсгалууд үлдсэн бэ?
-Монгол нутаг бол Чингис хааны хүн төрөлхтөнд илтгэсэн эзэнт гүрэн байгуулсан улс. Чингис хааны дээдсийн өв, түүний үр удмын үлдээсэн өвүүд ч бүгд Чингис хаантай холбоотой. Чингис угсааныхны тахиж байсан туг сүлд байна. Ямар дурсгал байгааг үзэгчид Чингис хааны танхим буюу тавдугаар давхрыг үзэхэд тодорхой болно. Нэг зүйл хэлэхэд, Чингис хаан болон Монголын эзэнт гүрний эзэн хаадын хэмжээний булш оршуулга илэрч олдоогүй байна. Илэрч олдоогүй гэдэг нь тийм хэмжээний нууцлалтай байна гэсэн үг.
-Музейн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөг Та хэрхэн харж байна вэ?
-Музей бол хоёр чиглэлтэй. Нэг нь мөнгөөр үл үнэлэх буюу хүнийг соён гэгээрэл, хүнийг хүмүүжүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх үүрэгтэй. Хоёрдугаарт, эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзэж байна. Эдийн засгийг солонгоруулах, соёлын аялал жуулчлалыг бий болгох, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бий болгоход Чингис хаан музей тодорхой үүрэг гүйцэтгэнэ. Манай нийт хүн амын 5-хан хувь нь жилд музей үзүүлэхэд 4.5 тэрбум төгрөгийн орлого тооцоо бий. Энэ бол хамгийн энгийн механик тооцоо. Чингис хаан музейг бүтэн үзэхэд нэг хүн ойролцоогоор 8-9 цагийн хугацаа зарцуулна.

“Чингис хаан” хаад язгууртны музейн нээлт өнөөдөр болно. Чингис хаан музейн үзэл баримтлал, үзүүллэг дэглэлт, орчин үеийн стандарт хангасан музейн хэв шинжийг хадгалсан байдлын талаар тус музейн захирал, академич С.Чулуунтай ярилцлаа.

Гэрэл зургуудыг Г.Өнөболд
Гэрэл зургуудыг Г.Өнөболд