Талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг Австралийн нээлттэй тэмцээн Мельбурн хотод үргэлжилж байна.
Тэмцээнд Орос болон Беларусийн тамирчдыг далбаагүй оролцохыг зөвшөөрсөн. Тэгвэл эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Украины Катерин Бэйндл болон Оросын Камила Рахимова нарын тоглолтын үеэр үзэгчид Оросын далбааг мандуулан хөгжөөн дэмжсэн байна.
Улмаар Украины дэмжигчид "далбаа барьсан үзэгчид биднийг доромжилж байна" хэмээн цагдаа дууджээ. Түүнчлэн Австрали дахь Украины элчин сайдаас яаралтай арга хэмжээ авахыг хүсэв.
Үүний дараа тэмцээний зохион байгуулагчид Орос-Украины хооронд өрнөж буй дайнтай холбоотойгоор Орос, Беларусийн далбааг мандуулахыг хориглох шийдвэр гаргажээ.