gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"АНУ-ын талаас Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхол бий. Гэвч..."

Х.Көгершин
Улс төр
2023-01-25
24
Twitter logo

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим /АмЧам Монгол/ энэ оны анхны уулзалтаа өчигдөр /2023.01.24/ "Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого" сэдвийн хүрээнд зохион байгууллаа. 

Тус уулзалтад АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон Ричард Буанган, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар уригдан оролцож, Монгол Улсын гадаад бодлого, гуравдагч хөршийн бодлого, хөрөнгө оруулалт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, ирсэн зочидтой санал бодлоо хуваалцлаа.

Орос-Украины дайнтай холбоотойгоор олон улсын харилцаанд шинэ хүйтэн дайны үе эхлээд буй. Манай улсын гадаад бодлогод шинэ шалгуур гарч ирэв. Гэсэн хэдий ч  манай улсын хувьд "гуравдагч хөрш"-ийн бодлого хэрэгжүүлдэг орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг болоод байна. 

Өнгөрөгч 2022 оны аравдугаар сард Монголд томилогдон ирсэн АНУ-ын Элчин сайд Ричард Буанган уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, АНУ Монгол Улсын гуравдагч хөршийн нэг, стратегийн түншээс гадна найз нь гэдгээр бахархдаг гэдгийг онцлохын сацуу энэ жилийг АНУ-Монголын харилцааны жил болгоё гэдгийг би Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзахдаа хэлж байсан гэлээ. Мөн Монголын ардчиллын хүчирхэг уламжлал, нээлттэй зах зээлийн институцид хөрөнгө оруулалт хийх замаар Ардчиллын түншүүдтэйгээ харилцаагаа улам гүнзгийрүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлж, үүний төлөө хамтдаа зүтгэцгээе гэв. 

2013 онд Монгол, АНУ гарын үсэг зурж, 2017 онд хүчин төгөлдөр болсон Монгол, АНУ-ын Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр (Ил тод байдлын хэлэлцээр)-ийн хүрээнд хүлээсэн үүргээ хүрэн хэрэгжүүлж чадахгүй байгаа. Засгийн газар олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтад нөлөөлөх шинэ хууль тогтоомжийн талаар олон нийтэд мэдээлэх, санал авах үүргээ бүрэн хэрэгжүүлэх тухайд таван жил гаруй хоцорч яваа. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн туслалцаатайгаар Монгол Улс нь боловсруулж буй хууль тогтоомжийн талаар олон нийтийн санал хүсэлтийг хүлээн авах төвлөрсөн платформ болох LegalInfo.mn (LegalInfo) цахим хуудсыг ажиллуулахад тодорхой ахиц дэвшил гаргасан боловч уг цахим хуудас бүрэн ажиллагаанд ороогүй байгааг АНУ-ын Төрийн департаментоос гаргасан ICS 2022 онд судалгаанд дурджээ. 

Ил тод байдлын хэлэлцээрээр олон улсын худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомжийн талаар олон нийтэд мэдээлэх, санал авах, хэвлэн нийтлэх, авлигатай тэмцэх зэрэг чиглэлээр харилцан мэдээлэл өгөх боломжийг бүрдүүлсэн нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чухал ач холбогдолтой юм.

Тэгвэл энэ талаар Элчин сайд Ричард Буанган "Хууль боловсруулах үйл явц дахь ил тод байдлыг нэмэгдүүлэх, олон нийтийн санал хүсэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр парламентын зүгээс дорвитой алхам хийсэнд бидний талархаж байна. Гэвч Засгийн газар Монгол Улсын хууль тогтоомж, Ил тод байдлын гэрээнд заасан үүрэг, шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй. Ил тод байдлын хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх эцсийн хугацаа 2022 оны гуравдугаар сард дууссан. Иймээс бидний нэн тэргүүний зорилт бол Ил тод байдлын хэлэлцээрийн хэрэгжилтийг үргэлжлүүлэх юм" гэв.

Түүнчлэн тэрбээр АНУ-ын талаас Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхол байгаа. Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын зүгээс хөрөнгө оруулагчдыг дэмжих, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буйд талархалтай байгаа гэдгийг илэрхийлэв.

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь Засгийн газрын нэн тэргүүнтий зориултуудын нэг хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байсан. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас тодрууллаа. 

Тэрбээр, АНУ-аас хөрөнгө оруулалт татах боломж бий. Гэхдээ манай талаас тус хөрөнгө оруулалтыг татахуйц хангалттай хэмжээнд байж чадахгүй байна гэдгийг америкчууд хэлж байна. Дэлхийн 193 орноос Монголыг сонгож хөрөнгө оруулалт хийхийн тулд манайд давуу тал байх ёстой. Хөрөнгө оруулагчид тухайн орны хууль орчны нөхцөл байдлыг харна. Хэт үндсэрхэг үзэл, улстөржилт, хийрхэл, мэдлэггүй байдал Монголд хөрөнгө оруулалтыг татахад том эрсдэл учруулж байна. Манай улс дэлхийн томоохон компаниуд, банкууд орж ирэх санал тавьж байсан. Гэхдээ бид оруулаагүй. Хөрөнгө оруулагчид бизнесийг дэмжсэн орчин, ашиг олох бололцоо хэр байна вэ гэдгийг л хардаг. Хөрөнгө оруулагчдыг дахин татахын тулд бид олон жил хичээж байна. Тэд бидний зан чанарыг таньчихсан болохоор одоо тэдний анхаарлыг татаж, оруулж ирэхийн тулд илүү ихээр чармайх ёстой болж байна" гэж хэллээ.

АмЧам Монголын тухай

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь гурван сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ѐсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

Гэрэл зургийг: АмЧам Монгол 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан