gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Өлзийбаяр: Суманд англи хэл, математикийн багш олж ажиллуулах, тогтоож үлдээх их хэцүү

Г.Тэгшсүрэн
Боловсрол
2022-09-03
637
Twitter logo
Г.Тэгшсүрэн
637
Twitter logo
Боловсрол
2022-09-03

Төв аймгийн Баянцагаан сумын дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт /2022.09.01/

Төв аймгийн Баянцагаан сум. Тачир өвс ургамалтай, дэрс бут үргэлжилсэн ухаа гүвээт тал хээрт орших энэ буйдхан сум Улаанбаатар хотоос 158 километр зайд байрлана. Сум 1700 гаруй хүн амтай. Тэдний дийлэнх нь хөдөөд мал адгуулж амьдардаг бол сумын төвд 300 гаруй иргэн амьдарна.

Авхаа, Баянцагаан уулсын отогт байрлах, ирэх жил 100 жилийн ойгоо угтах Баянцагаан сумын есөн жилийн сургууль 320 хүүхдийн багтаамжтай ч энэ хичээлийн жилд 160 гаруй хүүхэд суралцана. "Есөн жилийн" гэдэг нь сурагчид энэ сургуульдаа есөн жил хичээллээд үлдсэн гурван жилийг аймгийн төвд очин үргэлжлүүлэн суралцдаг. Энэ сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийг сурвалжлахаар зорьж /2022.09.01/ очлоо.

Сумын сургуулийн есөн сарын нэгэн Улаанбаатар хотынхоос өөр юм. Энэ жил нэгдүгээр ангид 30 хүүхэд суралцана. Хотод хоёр л хүүхэд хонх жингэнүүлэн алхдаг бол энд нэгдүгээр ангид элсэх бүх хүүхдийг хоёр, хоёроор нь хөтлөлцүүлэн, хонх цохиуллаа. Тэр нь ч сунжирсангүй, 10 минут л болов. Энэ өдрөөс л эрдэм, номын алс харгуйд хөл тавьж буй 30 сурагчийн хэн нь ч гомдолгүй, амар.

"Томоогийн охин чимээгүй байгаарай". "Мөнхөө, хүүхдээ орхиод ангиас гараарай" гэх ангийн багшийн яриагаар хичээл эхлэв. Ард ижий, ааваасаа үлдэж ядах, уйлах хүүхэд байсангүй. "Ах дүү, айл саахалтын хүүхдүүд учраас биеэ танина" гэж багш тодотгов.

"Эгч нь тарахаар нь ирж авна. Томоотой суугаарай" гэж нэгдүгээр ангийн дүүдээ хэлээд гарсан хоёрдугаар ангийн эгчийн үг л содон байв. "Эдний амьдрал тааруу. Гэр нь ойрхон доо, тэрүүхэнд" гэж нутгийн хүн ярингаа, эрүүгээрээ зүүн заав.

Бага ангийн багш Б.Нэргүй

Ес дэх удаагаа нэгдүгээр ангийн шавь нараа хүлээн авч буй бага ангийн багш Б.Нэргүй "Өдөр хэдүүлээ хоол иднэ ээ. Гэхдээ энд идэхгүй. Сургуулиас гарч яваад гал тогоонд очиж хооллоно" гэж шинэ шавь нартаа тайлбарлав. Хотын сургуулийнхан сурагчийн ширээнийхээ ард "Үдийн цай"-гаа уудаг бол сумынхан сургуулийн танхимаас гадагш гарч, зэргэлдээ байрлах гал тогоо орж нийтээр хооллодог байх нь.

Энэ сургуулийн бүх анги ганцхан А-тай. Нэгийн А, Хоёрын А...Есийн А. Анги болгонд нөгөө анги гэж байхгүй, есөн л бүлэгтэй. Бүх ангийн хичээл өглөө 08:00 цагт эхэлнэ. Үдээс хойш 14:00 цаг гэхэд хичээл тарж, сургууль эзгүйрдэг юм байна. Нээлт дуусаж, хичээл тарсан энэ цагаар тус сумын сургуулийн захирал Д.Өлзийбаяртай хөөрөлдлөө.

"МУБИС ТӨГССӨН НУТГИЙНХАА ХҮҮХДИЙГ ЯНЗ БҮРЭЭР АРГАДАЖ БАЙЖ СУМАНДАА БАГШААР АВЧ ҮЛДСЭН"

Сургуулийн захирал Д.Өлзийбаяр-Та энэ сумын уугуул уу?
-Тийм ээ. Миний аав Хөдөлмөрийн баатар Мөнхийн Даш гэж малчин хүн байлаа. Энэ сургуулийн анхны сурагч нь миний аав. Би энэ сургуульд 19 настайдаа анх Пионерын удирдагч багшаар хоёр жил ажилласан. Тухайн үед аравдугаар анги төгссөн хүүхдүүд их багшилдаг байв.

Дараа нь Улаанбаатар хотод гурван жилийн цэргийн алба хаагаад, МУБИС-д биеийн тамирын багш мэргэжлээр суралцаж төгсөөд нутагтаа буцаж ирсэн. Нийтдээ сургуульдаа 38 жил ажилласан байна. Ирэх онд тэтгэвэртээ гарна даа.

-Танай сургуульд хэдэн багш ажиллаж, хэдэн хүүхэд суралцаж байна вэ?
-Надаас гадна 17 багш бий. Улаанбаатар хотоос болон Баянчандмань сумаас ирж ажиллаж байгаа гурван багш байгаа. Энэ жил англи, орос хэлний багш шинээр ирж ажиллахаар болж, байрандаа төвхнөсөн. Манай сургуульд одоогоор 160 орчим хүүхэд суралцаж байгаа. Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид 24 хүүхэд суралцах бүртгэлтэй байсан ч долоон настай болон зэргэлдээ сумдын малчны хүүхдүүд нэмэгдээд 30 хүрч байна. Харин төгсөх буюу есдүгээр ангид 17 хүүхэд бий.

-Өөр хот, сумаас ирж ажиллаж байгаа багш нарын амьдрах байр, орчин нөхцөлийг хэрхэн хангаж өгч байна вэ?
-Бид багш нараа боломжоороо л амьдруулдаг. Сурагчдын дотуур байрандаа өрөө гаргаж өгнө. Хүнсний тусламж ч үзүүлдэг. Болоод л байгаа. Түүнээс илүү цалин, нэмэгдэл өгөх хөрөнгө байхгүй шүү дээ. Хөдөөд англи хэл, математикийн багш олддоггүй. Намрын намарт л асуудал болно, их хэцүү. Дээр үед Боловсролын газраас томилдог байсан бол, одоо бид фэйсбүүк группт ажлын зар байршуулж, нэлээд хөөцөлдөж, явж, эрж хайж байж л багш олж авч байна. Түүнээс танайд ажиллая гээд хүрээд ирэх хүн байхгүй.

-Эрж, хайж олсон багш нар нь хэр тогтвор, суурьшилтай ажиллаж байна вэ?
-Нутгийн хүүхдээ л тогтоож барьж үлдэхгүй бол гаднаас ирсэн багш нар ганц, хоёрхон жил ажиллаад л яваад өгдөг. Үр хүүхдээ сургууль соёлд оруулна, хөгжингүй газарт ажиллана гээд янз бүрийн шалтгаанаар л явж байна. Тиймээс нутгийн боловсон хүчнүүд нэн чухал байгаа. Гэтэл сүүлийн үед багш мэргэжлээр суралцах хүүхэд тун ховор болжээ.

Энэ жил МУБИС-ийг түүх, нийгмийн багшаар төгссөн нутгийн хүүхдээ олж аваад суманд нь ажиллуулах гэж янз бүрээр аргадаад авч үлдээд байгаа. Багш тогтвор, суурьшилтай байж л сургуулийн үйл ажиллагаа тасралтгүй, тогтмол явах юм. Гаднаас хүмүүс ирж ажиллаж болно. Гэхдээ л тэд хэзээ нэг цагт буцах сэтгэлтэй байдаг учраас нутгийн боловсон хүчнийг бэлтгэх бодлыг л их олон жил тээж явна.

Фэйсбүүк группт ажлын зар байршуулж байж л багш олж авч байна. Түүнээс танайд ажиллая гээд хүрээд ирэх хүн байхгүй.

-Орон нутагт очиж ажиллаж байгаа багш нарт тэтгэмж өгдөг байх аа?
-Хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарт 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг таван жилд нэг удаад өгдөг юм.

-Та сургуулийн захирлаар хэдэн жил ажиллаж байна вэ? Өнгөрсөн хугацаанд гаргасан ахиц, амжилтаас дурдвал?
-Би сургуулийн захирлаар 20 дахь жилдээ ажиллаж байна. Сургуулиа хөгжүүлэх сэн гэж олон л зүйлийг үзэж, туулж, төлөвлөж ирлээ. Манайх 1940 онд байгуулагдсан, 82 жилийн түүхтэй сургууль. Цөөн багш, сурагчтай ч олимпиадуудад идэвхтэй оролцож алт, мөнгөн медаль хүртэж байна. Төв аймагтаа бага ангийн стандартаар 5-6 дугаар байранд, стандартын биелэлтээр 10 дотор эрэмбэлэгдэж байгаа. Энэ бол бидний жижиг сургуулийн хувьд чамлахааргүй амжилт. Манай сургууль цөөхөн сурагчтай тул хоцрогдлыг нөхөх, үдээс хойших цагт сурагчидтай ажиллах бүрэн боломжтой. Үүгээрээ давуу талтай.

Хамгийн гол нь энэ сургуулийг төгсөөд явж байгаа хүүхдүүдийн суурь боловсрол чанартай байгаасай гэж л зорьж ирлээ. Энэ нутгийн боловсон хүчнийг бэлтгэх тал дээр л анхаарч ажиллалаа. Харамсалтай нь төгсөөд явсан хүүхдүүдийн ганц, нэгхэн нь буцаж ирж байна.

-Ер нь суманд амьдрал ямар байна вэ?
-Сайхан л байна. Би чинь сумаасаа бүү хэл, сургуулиасаа ч явах дургүй. Энэ жил ажлаа солих гэсэн сургуулиа орхиж чадсангүй, нэг л явж боломгүй санагдсан. Энэ жил 80 жилийн ойгоо тэмдэглэчихвэл 2023 онд тэтгэвэртээ сууна даа. Манай эхнэр 1989 онд Анагаах ухааны дунд сургуулийг эх баригчаар төгсөж манай суманд ажлаар ирсэн. Ингээд надтай танилцаж, гэр бүл болоод манай суманд эмчээр ажиллаж байна. Бид нэг охинтой. Охин маань АШУҮИС-ийг дотрын их эмчийн мэргэжил эзэмшээд, одоо зүрхний нарийн мэргэжлийн эмч болоод төгсөж байна.

НЭГЭН ДЭЭВЭР ДОР

Төв аймгийн Баянцагаан сумын сургуулийн дотуур байр /2022.09.01/

Сургуулийн хашаан дотор цэнхэр, цагаан хоёр давхар байшин бий. Энэ бол сурагчдын дотуур байр. Энэ байранд 50 хүүхэд амьдрах боломжтой ч 40 хүүхэд л байрладаг.

Үлдсэн өрөөнүүдэд хотоос, аймгаас, сумаас ирж ажиллаж байгаа багш нар төвхнөжээ. Тэдний нэг нь эхнэр хүүгийн хамт амьдардаг бол нөгөө нь хүү, охин хоёртойгоо аж төрөх эмэгтэй. Мөн энэ жилээс шинээр ажиллахаар болсон англи, орос хэлний багш тун саяхан төвхнөөд буй.

Ингэж багш, сурагчид нэгэн дээвэр дор хамт амьдарцгаана.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан