Дэлхийн түүхэд наймдугаар сарын 23-д болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.
1514 оны наймдугаар сарын 23. Чалдираны тулаанд Османчууд ялав
Османы эзэнт гүрний 60 мянган цэрэг 1514 оны наймдугаар сарын 23-д Ираны Сафавидын эзэнт гүрний цэрэгтэй Чалдираны талд тулалджээ. Тулаанд Османчууд ялж Сафавидын нийслэл Табриз хотыг эзэлсэн бөгөөд Умард Ирак, Зүүн Анатолийн газар нутгийг авсан байна. Чалдираны тулаан хэмээн алдаршсан энэ өдрөөс хойш Османчууд Баруун Армени дахь эзэнт гүрнүүдтэй 41 жилийн турш дайтжээ.
1942 оны наймдугаар сарын 23. Сталинградын тулаан эхлэв
Дэлхийн хоёрдугаар дайны зүүн фронтод Нацист Герман холбоотнуудынхаа хамт ЗХУ-ыг эзлэн авах оролдлого Сталинградын тулаанд бүтэлгүйдсэн. 1942 оны наймдугаар сарын 23-д Германчууд Сталинград хотыг бүсэлснээр тулаан эхэлсэн бөгөөд хагас жил үргэлжилж хоёр сая цэрэг, иргэд амь үрэгдсэний эцэст Зөвлөлтийн ялалтаар дуусжээ.
2005 оны наймдугаар сарын 23. Катрина хар салхи бүрэлдэж эхлэв
Мексикийн булан дахь эргүүдийг дайрч 1800 хүний аминд хүрсэн Катрина хар салхи 2005 оны наймдугаар сарын 23-д бүрэлджээ. Тавдугаар зэрэглэлийн аюултайд тооцогддог уг гамшиг ес хоног үргэлжилсэн бөгөөд 125 тэрбум ам.долларын хохирол учирсан байна.