ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийнхан энгэрийн зүү залгисан дөрвөн настай хүүд мэс засал хийж, зүүг авчээ. Зүү хүүхдийн улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойн аль хэсэгт байгааг дурандахад цагаан мөгөөрсөн хоолойд байжээ.
“Хүүхэд гадны биет залгисан тохиолдолд өтгөнөөр нь гарч болно. Гарах боломжгүй бол дурангийн мэс заслын аргаар авна. Энэ хүүхдийн хувьд зүүг дурангаар авах боломжгүй байсан тул нээлттэй хагалгаа хийсэн. Одоо хүүхдэд айх аюул байхгүй болсон” гэж Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяр ярив.
-Хүүхдүүд гадны биет залгиж ирэх тохиолдол багасаж байна уу?
-Цаг болон тоглоомны зай, соронз, төрөл бүрийн жижиг биет залгиж ирэх хүүхдийн тоо буурахгүй байна. Энэ нь эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ анхаарахгүй байгаатай холбоотой. Хүүхэд гадны биет залгих тохиолдол урин дулаан цагт ихэсдэг.
Энэ үед хүүхдүүд гадаа тоглодог, эцэг эхчүүд ч хүүхдэд тавих анхаарал сулардаг. Зөвхөн манай тасагт сүүлийн үед гадны биет залгисан хүүхэд долоо хоног бүр ирж, мэс засал хийлгэж байна. Ажил төрөл чухал ч бага насны хүүхдийнхээ эргэн тойронд аюултай зүйлс байгаа эсэхийг шалгах зэргээр хүүхдээ байнга харж байх шаардлагатай.
-Зуны улиралд ийм эрсдэл ихэсдэг гэсэн үг үү?
-Тийм ээ. Зуны амралтаар энэ тоо нэмэгдэнэ. Чих, хамар руугаа юм оруулсан тохиолдол олон байдаг, тийм хүүхдүүд Чих, хамар хоолойн тасагт хандана. Хэрэв том гадны биет амьсгалын зам руу орвол хүүхэд шууд амьсгалын дутагдалд орж, эндэх эрсдэлтэй. Тэгэхээр хамгийн ойрхон эмнэлэгт хандах шаардлагатай.
Лего тоглоомны зургаан талт жижиг биет залгисан хоёр настай хүүхдийн улаан хоолой гурван газар цоорсон. Соронзыг нэг, хоёроор, 20-иодоор нь залгисан тохиолдол байна. Соронз залгиснаас гэдсээ тайруулах, хэвлийдээ идээт үрэвсэлтэй болсон хүүхэд олон бий. Хүүхдийн сэтгэн бодох чадвар хөгжүүлэх соронзтой тоглоомууд байдаг. Мөн бусад тоглоомныхоо батерейг залгиж байна. Батерей химийн бодистой учир хүний биед орвол ходоодноос ялгаруулдаг шингэнүүдтэй нэгдэж задарна. Задарвал ходоод гэдэсний ханыг цоолно, нарийсна, сорвижилт үүсгэнэ. Аав ээж, асран хамгаалагчийн анхаарал болгоомжгүйгээс эрүүл төрсөн хүүхэд насан туршийн эмгэгтэй болбол харамсалтай гэв.