Албан байгууллага, хамт олны шинэ жилийн баярын хүлээн авалтад орох рестораны захиалгын үнэ дунджаар нэг хүний 130-150 мянган төгрөг байна гэж “Huree.mn" сайт тооцоолон гаргасан байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 19.8 хувиар өссөн үзүүлэлт болохоор байгаа юм.
Аравдугаар сарын байдлаар инфляц 14.5 хувь болж, үнийн өсөлт эргэн эрчимжээд байна. 2020, 2021 онтой харьцуулахад инфляц огцом өссөн, өндөр түвшинд хадгалагдаж буй энэ үед байгууллагуудын шинэ жилийн баярын хүлээн авалтын зардал ийнхүү өсөхөөр байна.
Өнгөрсөн онтой харьцуулахад энэ онд шинэ жилийн баяр тэмдэглэх албан байгууллага хамт олны захиалга 50 хувиар өсөхөөр байна гэж тооцоолжээ. Нийт захиалгын 77.1 хувийг 100-аас цөөн хүнтэй хүлээн авалтын захиалга эзлэхээр байгаа юм. Харин 250-аас дээш хүнтэй захиалга 3.4 хувь нь байхаар байгаа аж. Захиалга дээр хүний тоо нэмэгдэх тутам нэг хүний зардал буурдаг болохыг “Huree.mn” сайт онцолж байна.
Өмнөх оны захиалгаас харахад нийт захиалгын 42.6 хувь нь 12 дугаар сарын 23-30-ны өдрүүдэд шинэ жилийн баярын хүлээн авалтаа хийж байжээ.
2022 оны эхний сард ресторануудын орлого өмнөх оны мөн үеэс 23.8 тэрбум төгрөгөөр буюу 2.7 дахин өссөн байна. Энэ нь нийтийн хоолны салбарын орлогын өсөлтөд голлон нөлөөлж байгаа аж.
Б.Есүйхулан