gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ЗХЖШ-ын Нэгдүгээр орлогч даргаар Хурандаа Ж.Өсөхбаярыг томиллоо

Э.Оргил
Нийгэм
2022-11-28
16
Twitter logo

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хурандаа Ж.Өсөхбаярыг Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч даргаар томилсон тухай зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн цэргийн байгууллагын асуудал хариуцсан ахлах референт хурандаа Т.Буянбат уншиж сонордуулав. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо уг зарлигийг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямбад гардуулан өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч даргаар томилогдож буй хурандаа Ж.Өсөхбаяр нь төрийн албанд 30 жил ажилласан, цэргийн гурван шатны сургууль, академийг дүүргэсэн, цэргийн ухааны магистр юм. 

Тэрээр Зэвсэгт хүчний 256 дугаар ангид салааны захирагчаас батальоны захирагчийн орлогч, штабын даргаар томилогдон ажиллаж, Зэвсэгт хүчний 327 болон 167 дугаар ангийн захирагч, Зэвсэгт хүчний Хяналт шинжилгээ-үнэлгээний газрын даргаар ажилласан тул энэхүү өндөр хариуцлагатай албан тушаалын бүхий л шаардлага, шалгуурыг бүрэн хангаж байна.

Мөн Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга салаа шалгаруулах болон оны мэргэжлийн аварга офицер шалгаруулах тэмцээнээс олон удаа медаль хүртсэн тэргүүний офицер юм. Хурандаа Ж.Өсөхбаяр 2008 онд “Иракийн эрх чөлөө” ажиллагааны 10 дугаар ээлжийн цэргийн багийн сургалтын офицероор, мөн ИБНАУ-д явагдсан “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 6 дугаар ээлжийн цэргийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн шилдэг офицер гэдгийг Та бүхэн сайн мэдэж байгаа. Ингээд ЗХЖШ-ын дарга, удирдлагын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж энэхүү өндөр хариуцлагатай албанд томиллоо хэмээгээд шинэ албанд нь амжилт ерөөсөн юм.

Мөн тэр бээр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын зөвлөлийн гишүүдэд хандан “Нэн шинэ үед Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага томилогдон ажиллаж байна. Та бид 1990 оноос Батлан хамгаалах тогтолцоо, хууль эрх зүйн үндсийг бүрдүүлж, энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлснээр Зэвсэгт хүчний нэр хүнд эх орондоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн.

Цаашид та бүхэн мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлж, хөгжүүлэхийн тулд шинэ зорилт, бодлогыг дэвшүүлэн бүтээлчээр хөдөлмөрлөх учиртай. Иймд цэргээ хайрлах ухаанд суралцах, үүнийг хэрэгжүүлэхийн төлөө тэдэнд итгэл өгөх, хайрлах, ажлыг нь дэмжих, зарчимч шаардлага тавих, эргээд тэдний итгэл, дэмжлэгийг нь авах хэрэгтэй. Иймд шинэ үеийн залуусын зорилго, тэмүүллийг дэмжиж, асар их зүйлийг уншиж, судалж, өөрийн үйл ажиллагаандаа бүтээлчээр хэрэгжүүлэх шаардлага бий. Та бүхэн үлдэх мөртэй, хийсэн ажилтай, хэлэх үгтэй, эргээд уулзах нүүртэй байхын тулд шинэ зоримог шийдвэрийг гаргаж, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлч ажлуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэдгийг зөвлөж, үүрэг болгов.

Эх сурвалж: ЗХЖШ 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан