Э.Лхамзаяаг эх орондоо түр хугацаанд ирэхэд нь уулзаж, ярилцлаа. Тэрбээр Японд аутизм, суралцахуйн бэрхшээл, анхаарал, хэт хөдөлгөөнтөх эмгэг, даун, эсвэл хавсарсан оноштой болон оношгүй хүүхдүүдэд хөдөлгөөнд суурилж, тэднийг хөгжүүлэх төвд дөрвөн жил багшилжээ.
Үүний дараа Токио хотын Applied Behavior Analysis (ABA) төвд “Зан авир засалч”-аар мөн багшилсан. 2022 оны дөрөвдүгээр сараас “Хэл засалч” (Speech-Language-Hearing therapist)) болохоор Токиогийн Мүсашино Их Сургуульд тэнцсэн бөгөөд мөн магистрын зэрэг хамгаалахаар суралцаж буй юм.
-Монголд сэтгүүлчээр ажилладаг байсан. Гэнэт л Япон орныг зориод, тэндээ онцлогтой хүүхдүүдийн багш болсон юм билээ. Эндээс яриагаа эхэлье.
-Арван жилийн сурагч байхдаа “Олон Улсын Хүүхдийн Найрамдал" зусланд амардаг байлаа. Тухайн үед багш нарыгаа хараад хүүхэдтэй ажиллах их гоё гэгээлэг санагдана. Тэгээд тэдэнтэйгээ адилхан багш болох юм сан гэж нууцхан боддог байв. Эндээс л багш болох хүсэл тээж эхэлсэн. Гэхдээ Шинэ Монгол ахлах сургуулиа төгсөөд, Токиогийн их сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцах шалгалтад тэнцсэн. Суралцаж байхдаа туслах мэргэжлээр харилцаа гэх мэргэжлийг эзэмшиж, боломж олдвол хүүхдийн боловсролтой холбоотой хичээлүүдийг сонгон судалж байсан. Энэ сургуульдаа дөрвөн жил тэтгэлгээр суралцаж төгсөөд Монгол руугаа буцсан юм.
2017 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Япон руу нисэж очоод, маргааш нь шууд ажилдаа орсон. Ингэж л би онцгой хүүхдийн ертөнцөд хөл тавьсан.
Японд сургуулиа төгсөхийн үед би өөрийн багын мөрөөдөл болон ирээдүйд хүүхдийн төлөө сан байгуулаад тэдний төлөө ажиллах хүсэлтэй талаараа нэгэн япон хүнд ярьж байсан юм.
Тэгтэл манайх "Зан төрх, танин мэдэхүйн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх төвтэй, чи цагийн ажилтнаар орох уу" гэдэг саналыг анх тавьсан. Гэвч би өөрөө туршлагагүй тул цаг нь болоогүй гэж бодоод татгалзсан. Монголдоо буцаж очоод www.ikon.mn мэдээллийн сайтад сэтгүүлчээр ажиллаж байтал нөгөө захирал маань "Чиний хүүхдийн төлөө ажиллах зорилго хэвээрээ юу" гээд дахин санал тавьсан. Энэ саналыг сарын хугацаанд бодож үзээд гэрийнхэнтэйгээ ч зөвлөлдөхгүй зөвшөөрчихсөн.
Ингээд хайртай ажил, дурлаж сонгосон сэтгүүлч мэргэжлээ орхиод визээ хөөцөлдлөө. Ажлын виз мэдүүлээд долоон сар өнгөрсөн. "Хариу гараагүй байна" гээд л хүлээгээд, таарсан хүмүүс "Хүүш ээ, чи яваагүй юм уу" гээд л. Ингээд дараа оны хоёрдугаар сард визийн хариу гараад 2017 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Япон руу нисэж очоод, маргааш нь шууд ажилдаа орсон. Ингэж л би онцгой хүүхдийн ертөнцөд хөл тавьсан юм даа.
НИЙГЭМШИХ БОЛОН ХАРИЛЦААНЫ ЭМГЭГТЭЙ ХҮҮХДҮҮДТЭЙ ИЛҮҮ АЖИЛЛАСАН
-Онцгой хүүхдүүдтэй өнгөрүүлсэн ажлын анхны өдөр ямар байв?
-Эхний долоо хоног хүмүүс хэрхэн ажиллаж буйг харж, танилцсан. Үүнээс хойш өөрөө бие даагаад “багш” гэж дуудагдаж, онцгой хүүхэдтэй нүүр тулж ажиллаж эхэлсэн. Хэлний бэрхшээл гарна. Үүн дээр нэмээд юуг, яаж заах вэ гэдэг асуудал тулгарч байлаа. Хөдөлгөөн дээр суурилж хүүхдийг хөгжүүлэх төв учраас хэлээ бодно, хөдөлгөөнөө бодно, хүүхдийн онцлогоо бодно.
Энэ хүүхдүүд яагаад хэлд ороогүй юм бол, ер нь хэл яриаг нь хөгжүүлэхэд ямар мэргэжил тусалдаг юм бол гээд л их боддог байлаа.
Манай төвд 0-18 настай хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа явахаас өмнө болон тарсныхаа дараа ч хөдөлгөөний хичээлд хамрагдаж болдог. Гэхдээ дан хөдөлгөөн заахгүй.
Тэднийг бие даалгах, нийгэмшүүлэх, бусадтай хэрхэн харилцах ганцаарчилсан болон групп сургалт ордог. Манайхаар бол Сонсголонд байдаг Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Сэргээн Засах Хөгжлийн Төв шиг үйл ажиллагаатай. Токиогийн яг төвд нь байдаг. Олны хөл бужигнасан амьдрал дунд дөрвөн жил ажилласан. Ээж болоод ажлаасаа хэсэг хугацаанд завсарлага авсан. Үүний дараагийн ажил маань Хэрэглээний зан үйл судлаач.
Токио хотын ABA төвд 11 сар ажилласан. Энэ төвд суралцаж буй хүүхдүүдийн ихэнх нь хэлд ороогүй эсвэл өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чадахгүй хүүхдүүд байгааг анзаарсан. Тэгээд энэ хүүхдүүд яагаад хэлд ороогүй юм бол, ер нь хэл яриаг нь хөгжүүлэхэд ямар мэргэжил тусалдаг юм бол, хэл засалч гэж ямар мэргэжилтэй хүн бэ гээд л их боддог байлаа.
Монголд хэл засалч цөөн. ОХУ-д төгссөн хэдхэн хүн байдаг юм билээ. Энэ бүхнийг бодож эргэцүүлээд Токиогийн Мүсашино Их сургуульд Сэргээн засахын чиглэл буюу “Хэл засалч” (Speech-Language-Hearing therapist)-аар суралцахаар элссэн. Энэ дөрөвдүгээр сард төгсөх дамжаанд орно. Өглөө 08:00 цагаас орой 20:00 цаг хүртэл бүтэн хичээлтэй үе ч байна. Заримдаа бямба гарагт янз бүрийн Хөгжлийн болон хэл яриа, оюун ухаан, сонсголын үнэлгээ хийх аргуудаа туршихаар сургууль дээрээ суух үе ч гарна. Үндсэн Анагаахын хичээлээс гадна клиник дадлага, мастерын судалгааны ажил гээд зөндөө зүйлс хүлээж байна даа.
-Японд багшлах хугацаандаа ямар онцлогтой хүүхдүүдтэй ажиллаж байсан бэ?
-Ихэвчлэн аутизмтай, эсвэл анхаарал хэт Хөдөлгөөнтөх эмгэгтэй хавсарсан, ямар ч оношгүй буюу бусадтай харилцах тал дээр яахаа мэддэггүй, зан авирын асуудалтай хүүхдүүд ч байсан . Гаднаас нь харахад энгийн. Сургууль дээрээ дэггүйддэг, уурлахаараа юмаа шиддэг, хаздаг, толгойгоо цохидог, хумсаа байнга мэрдэг гэх мэт янз бүрийн шинж тэмдгүүдтэй. Энэ мэтчилэн нийгэмших болон харилцааны эмгэгтэй хүүхдүүдтэй илүү ажилласан. Үүнийг Монгол хэлнээ “Зан төрх, танин мэдэхүйн бэрхшээлтэй хүүхэд” гэж нэрлэдэг юм билээ.
-Манай Монголчууд хүүхдийнхээ зан авирын асуудалд тоомжиргүй хандах нь бий. Гэтэл Япончууд сургуулиас нь гадна хөгжлийн төвд явуулах зэргээр анхаардаг юм байна, зөв үү?
-Японд хүүхдийг 1 нас 6 сар болон 3 нас хүрэхэд нь үзлэгт хамруулах боломжтой байдаг. Монголд хийгддэг эсэхийг сайн мэдэхгүй юм. Японд 1 нас 6 сартай хүүхдээ үзлэгт хамруулахыг маш их уриалдаг. Харьяалагдаж буй дүүргээс нь танай хүүхэд удахгүй энэ насанд хүрнэ шүү, удахгүй үзлэг болно, хамрагдаарай гээд гэр рүү нь захиа ирүүлэх, эмнэлгээс сануулж холбогдоно. Энэ үзлэгээр хүүхдийн хөдөлгөөн, хэл яриа, амьдралын хэв маяг, нийгэмших чадвар зэргийг эмч, мэргэжилтнүүд харахаас гадна хооллолт, бусадтай харилцах, тоглож буй байдал, эцэг эхийн сэтгэл зүй гэх мэтийг харж, үзэж, ярилцдаг.
Манай хүүхэд чинь юу билээ, нэрээр нь дуудахаар эргэж харж байна уу гэж бодож үзэх хэрэгтэй.
Энэ үзлэгийн дараа эцэг, эхчүүд "Нээрэн, манай хүүхэд нэрээр нь дуудахаар эргэж хардаг бил үү, үг хэлдэг билүү" гэж бодож эхэлдэг. Энэ бол хүүхдийн аливаа онцлогийг эрт илрүүлэх том гарц. Энэ шинжилгээгээр л хүүхдээ анзаарсан гэх эцэг, эхчүүд цөөнгүй байдаг.
Бидний хувьд хүүхдээ байнга тэгж анзаарах боломж олдохгүй шүү дээ. Өө манай хүүхэд угаасаа л ийм зан авиртай, аавыгаа, ээжийгээ дуурайсан гэдэг. Үүнийхээ оронд ганц удаа ч болсон зогтусаад манай хүүхэд чинь юу билээ, миний нүд рүү харж байна уу, нэрээр нь дуудахаар эргэж харж байна уу гэж бодож үзэх хэрэгтэй.
Би Монголд гурван жил хагасын дараа ирлээ. Даун, аутизм, зан авирын асуудлын талаарх хүмүүсийн ойлголт илүү нээлттэй болжээ. Японд хүүхдээ анзаарахгүй явсаар 10 нас хүргэсэн эсхүл нэг настайд нь л хэлд орохгүй байна гээд аваад ирэх эцэг, эхчүүд ч байдаг. Гэхдээ тэнд систем нь тогтворжсон, шат дараалал нь ойлгомжтой учраас эцэг, эхчүүд ямар нэгэн санаа зовнилтой байвал "Манай хүүхдэд ийм асуудал байна, яавал дээр вэ" гээд багшид нь ярьж болно. Энэ тохиолдолд багш нь дүүрэгтэй нь холбогдож өгөөд, дүүргийн мэргэжилтэн нь хүүхэд хөгжлийн төв зааж өгөх зэргээр хамтын ажиллагаа сайтай.
Харин Монголд манай хүүхэд асуудалтай байна гэдэг бодвол төрвөл хэнд хандахаа мэдэхгүй. Фэйсбүүк ухна, хэдэн бичлэг үзнэ. Тэгээд Аутизм, Дауны холбоо руу залгана, мэдээ, мэдээлэл авна. Гэхдээ яаж ажиллах, яаж харьцах ойлголт, мэдээллийн нээлттэй байдал нь Японтой харьцуулахад дутмаг. Албан ёсны оноштой гэр бүлүүд бол Сонсголонгийн Хүүхэд хөгжлийн төвд очоод сургалтаа авчихна, улиралдаа нэг удаа үнэ төлбөргүй хүүхдээ хэвтэн эмчлүүлж болж байна. Гэтэл оношлуулж амжаагүй, анзаараагүй, мэдээгүй хүмүүс байгаад байна.
ТЭДЭНТЭЙ ХЭН АЖИЛЛАХ ВЭ, ТЭДНИЙГ ХЭН СОНСОХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ БАЙНА
-Монголд ирээд эцэг, эхчүүдэд сургалт орсон гэж сонссон. Тэдэнтэй уулзаад ярилцахад ямар тулгамдсан асуудал, бэрхшээл хэлж байна вэ?
-Улаанбаатар, Эрдэнэтэд сургалт орсон. Эцэг, эхчүүд олон л асуудал хэлж байна. Энэ хүмүүст яг нүүр тулаад асуудлыг нь чиглүүлж өгч, чөлөөтэй ярилцах орчин цөөхөн байгаа юм болов уу даа гэж бодсон. Цаашлаад хүүхдийг нь багш нь бүр нийгэм нь ойлгохгүй байна гэх хүмүүс ирсэн. Багш нь хэлд ороогүй гээд дөрвөн настай хүүхдийг нь зодсоор байгаад өмдөндөө шээдэг болчихсон гэсэн яриа ч сонссон. Тэгэхээр багш, боловсон хүчин дутаад байна уу, нийгмийн ойлголт муу байна уу гэж бодсон ч үнэндээ бүхэл бүтэн системийн асуудал байна гэж харлаа.
Энгийн сургуульд сурдаг мэдэгдэхгүй, анзаарагдахгүй байгаа, хэл яриа, зан авирын хоцрогдолтой гэх шалтгаантай хүүхдүүд олон бий.
Гэхдээ бас онцгой хүүхэдтэй ажиллах багш дутмаг байна. Энэ мэргэжлийг эзэмших хүсэлтэй хүүхдүүд олон болоосой. Улсын хэмжээнд энэ жил лав онцгой хүүхэдтэй ажиллах багш 10 хүрэхгүй төгсөж байна. Энэ тоо бол маш цөөн. Тэд цөөн хэдэн тусгай сургуульдаа ажиллаад явчих байх. Гэтэл энгийн сургуульд сурдаг мэдэгдэхгүй, анзаарагдахгүй байгаа, хэл яриа, зан авирын хоцрогдолтой гэх мэт янз бүрийн шалтгаантай хүүхдүүд олон бий. Тэдэнтэй хэн ажиллах вэ, тэднийг хэн сонсох вэ гэдэг асуудал байна.
-Анзаарагдахгүй, мэдэгдэхгүй хүүхдүүд олон гэж ярилаа. Тэднийг хэрхэн таньж, эрт илрүүлж, анзаарах бэ?
-Нэг хүүхэд дэлгүүрийн шалан дээр өнхөрч унаад, чангаар орилоод, уйлаад байвал "Ишш чааваас, хүүхдээ буруу хүмүүжүүлчихсэн" гэх өнгө аясаар хандах нь элбэг шүү дээ. Гэтэл магадгүй тэр хүүхэд аутизмтай, зан авирын асуудалтай байж болно. Магадгүй дэлгүүрийн гэрэлтүүлэг хурц санагдаад, гадаа гарахаар таагүй үнэр үнэртдэг, хажуугаар хүн зөрөөд өнгөрөхөд ямар ч шалтгаангүйгээр айж тавгүйцдэг байж болно. Үүнд тавгүйцээд хашхичих, газар элгээрээ хэвтэх, ээжийгээ цохидог ч юм уу.
Айлд очсон ч өрөөний хаалгыг заавал хаах гээд байх зэрэг хязгаарлагдмал сонирхолтой байна уу гэдгийг анзаарах хэрэгтэй. Байнга инээх зэрэг давтагдмал үйлдэлтэй ч байдаг.
Энэ хүүхэд онцлогтой байж болно. Гэтэл манайхан жийрхээд л "Алив холдоорой" “Ээж нь байж хүүхдээ аваач, эрхлүүлээд байх юм” гэж хэлэх хандлага элбэг санагддаг. Гэхдээ нэг үеэ бодвол хандлага сайжирсан гэдэг ч онцлогтой хүүхэдтэй ажиллаж чадахгүй гэдэг шалтгаанаар сургуулиас нь хасдаг, ангийнх нь хүүхдүүдийн эцэг, эхчүүд гомдол гаргасан тул хүүхдийг нь сургаж чадахгүй боллоо гэх зэрэг жишээ яригдсаар л байна.
Аутизмыг нийгмийн харилцааны эмгэг гэдэг. Үндсэн хэд хэдэн шинж тэмдэг байдаг. Нэрээр дуудахаар харж байна уу, нүд рүү харж байна уу, эсхүл дороо байнга үсрэх, айлд очсон ч өрөөний хаалгыг заавал хаах гээд байх зэрэг хязгаарлагдмал сонирхолтой байна уу гэдгийг анзаарах хэрэгтэй. Байнга инээх зэрэг давтагдмал үйлдэлтэй ч байдаг. Гэхдээ хүүхэд бүр өөр. "Монголын Аутизмын Холбоо" гээд фэйбүүк хуудас, “Бидний дэргэдэх гайхамшиг” гээд 104.5 радиогийн нэвтрүүлгээс олон мэдээлэл авах боломжтой. Би ч бас Мишээх ээж нэртэй фэйсбүүк хуудас, ютүб дээрээ ч бага багаар мэдээлэл тавьж эхэлж байна.
"МАНАЙ ХҮҮХЭД НЭГ Л БИШ БАЙНА" ГЭЖ БОДОГДСОН Л БОЛ...
-Таны хэлсэн эдгээр шинж тэмдгээс аль нэг нь ажиглагдвал яах вэ?
-Ядаж ойрхноор нь өрхийн эмнэлэгтээ очиж үзүүлэх, эсхүл аутизмын холбоотой холбогдож мэдээлэл авах, дотны хүнтэйгээ зөвлөлдөх, ангийн багшаас нь асуух гэх зэргээр ямар нэг алхам хийх хэрэгтэй. СЭМҮТ-д очно гэвэл хүнээс маш их зориг шаардана шүү дээ. Үүнээс урьтаад эрт илрүүлж, онцлогийг нь эрт мэдэх л чухал. "Манай хүүхэд нэг л биш байна" гэж бодогдож байгаа л бол заавал хэн нэгэнтэй зөвлөх хэрэгтэй. Ингэснээр ирээдүйд гарч болзошгүй хоцрогдол, өөрчлөлт, харилцааны асуудлаас нь урьдчилан сэргийлж, эрт арга хэмжээ авч сайжруулах боломжтой.
Японд метронд онцгой хүүхэд эсхүл насанд хүрсэн хүн явж л байдаг. Тэднээс жийрхэж байгаа хүн харж байгаагүй.
-Японд аутизмтай, ер нь онцлогтой хүүхдийг хэрхэн хүлээн авдаг вэ?
-Японд метронд онцгой хүүхэд эсхүл насанд хүрсэн хүн явж л байдаг. Тэднээс жийрхэж байгаа хүн харж байгаагүй. Хажууд явсан хүүхэд орилоод эхэлбэл тайван сууж л байдаг. Эргэж хардаг, гэхдээ юм хэлэхгүй. Хөгжлийн хоцрогдолтой юм болов уу л гэж хүлээж авдаг. Учир нь аутизм, онцлогтой хүүхдийн талаарх мэдээлэл Монголтой харьцуулахад олон нийтэд нээлттэй. Тийм учраас нийгэм болон хүмүүсийн хүлээж авах байдал нь өөр түвшинд. Ер нь би аутизм, хүүхдийн ямар нэгэн онцлогийг хүн бүр заавал ойлгоосой, хүндлээсэй гэж боддоггүй. Өрөвдөөрэй гэж бүр ч хэлэхгүй. Зүгээр л мэдээсэй гэж хүсдэг юм. Онцгой хүүхдүүдийг хараад л мэддэг, зөв хандлага гаргадаг байгаасай.
-Тэгвэл бид юуг анхаарах вэ?
-Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой. Тэр нь заавал аутизм гэдэг кодтой байх албагүй. Эсрэгээрээ ямар нэгэн онцгой мэдрэмж, чадвар, мэдрэхүй, харилцаатай байвал "Аутизмтай юм чинь чадахгүй" гэдэг үгээр битгий хүүхдээ хайрцаглаарай. Аутизмтай хүүхдийн дотор солонгын долоо шиг онцгой өнгөнүүд л байгаа. Би тэр өнгийг нь зохицуулж хооронд нь холбохыг хичээж байна. Тэгэхээр аутизм бол нийгэм, харилцааны л эмгэг юм байна. Онцгой хүүхэд гэж тэднийг хэлдэг юм байна гэж ойлгох нь зөв.
Мөн хүүхдээ таних, мэдэх, анзаарахад бүгд хамтдаа алхам хийж, хичээх хэрэгтэй байна. Төрсний дараа эмнэлгээс ягаан дэвтэр өгдөг. Түүнд хэдэн настай хүүхэд ямар чадвартай байхыг бичсэн байгаа. Тэр дэвтрээ эргүүлж нэг үзээд хүүхдээ анзаараарай.
Аутизмтай хүүхдийн дотор солонгын долоо шиг онцгой өнгөнүүд л байгаа. Би тэр өнгийг нь зохицуулж хооронд нь холбохыг хичээж байна.
"Эрэгтэй хүүхэд удаан хэлд ордог", "Аав нь 6 настайдаа хэлд орсон юм". "Цэцэрлэгт явахгүй дургүйцээд байхаар нь гэртээ байлгаж байгаа" гэдэг үгийг хэлэх хүмүүс байдаг. Энэ болгон хөгжлийг ямар нэгэн байдлаар хоцрооход нөлөөлж байгаа.
Бид хүүхдээ боломжтой бол нийгэмшүүлэх нь чухал гэдгийг л ойлгох хэрэгтэй. Зөвлөгөөг бусдаас санаа зовохгүй авдаг байгаасай. Бүр боломгүй бол миний хөтөлдөг "Мишээх ээж" хуудас руу бичиж, зөвлөгөөний цаг авах эсхүл ютүб хуудас дээрх зөвлөгөө бичлэгийг минь үзээрэй.
-Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.