Дэлхийн дахинаа 95 улсад албан ёсны үйл ажиллагаагаа явуулдаг, 40 гаруй жилийн түүхтэй Herbalife Nutrition компани Монголд 2011 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Herbalife Nutrition компанийн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Нина Канделакитай тус компанийн Монгол Улс дахь бизнесийн өнөөгийн нөхцөл байдал, компанийн цаашдын хэтийн төлөвлөгөөний талаар ярилцлаа.
-Монголд ирсэн анхны сэтгэгдлээс тань яриагаа эхэлье.
-Би Монголд ирэхийг маш их хүсдэг байсан. Агуу, онцгой түүхтэй оронд ирэх нь миний нэг мөрөөдөл байсан. Монголд ирэхэд сайхан байна. Учир нь хүмүүс нь нээлттэй, залуу хүн ам олонтой, маш хурдан хөгжиж байгаа орон юм байна гэх бодол төрлөө.
-Өнгөрсөн 40 жилийн хугацаанд Herbalife Nutrition компанийн гаргасан амжилтуудаас онцолбол?
-Herbalife Nutrition өнгөрсөн 40 жилд жин хянах, эрүүл амьдралын хэв маягийн салбартаа тэргүүлэгч компани болж чадсан нь бидний хамгийн том амжилт. Бид энэ салбар дахь хамгийн өндөр чанартай бүтээгдэхүүнүүдийг гарган авч чадсан учраас энэ амжилт бидэнд ирсэн юм. Бид дэлхий даяар өөрийн гэсэн 6 үйлдвэрийн цогцолбор, чанар хяналтын 8 лабораторитой бөгөөд 300 гаруй докторын зэрэгтэй шилдэг эрдэмтэд манай багт ажилладаг нь манай бүтээгдэхүүнүүдийн чанарын шууд илэрхийлэл юм. Мөн бид бүтээгдэхүүний орцоо өөрсдийн гэсэн тариалангийн талбайд ургуулдаг бөгөөд ингэснээр бүтээгдэхүүний орцноос эхлээд эцсийн бүтээгдэхүүн бүтэх хүртэлх үйл явцыг бүхэлд нь хянаж чаддаг нь давуу тал болдог.
-Таны бодлоор Herbalife Nutrition компанийн Монгол дахь хамгийн чухал амжилтуудыг тодорхойлбол?
-Herbalife Nutrition компани 2011 оноос хойш Монголд үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компанийг "Юниверсал Ложистикс Монголиа" компани төлөөлөн Монголд ажилладаг. Компанийн хувьд борлуулалтын үзүүлэлт, Бие Даасан Гишүүдийн тоо чухал бөгөөд сүүлийн хоёр жилд Монголын зах зээлд бид амжилтаа ахиулсаар байна. Тодруулбал 2021 онд борлуулалт өмнөх онтой харьцуулахад 65 хувиар өссөн үзүүлэлттэй, бүтээгдэхүүнийг маань хэрэглэгчдэд шууд хүргэдэг Бие Даасан Гишүүдийн тоо 78 хувиар нэмэгдсэн. Мөн Бие Даасан Гишүүдийн ажиллуулдаг эрүүл амьдралын хэв маягийн клубүүдийн тоо ч нэмэгдэж өдгөө 400 гаруй болсон.
-Nutrition for Zero Hunger хөтөлбөр нь танай компанийн нийгмийн хариуцлагын тэргүүлэх санаачилгуудын нэг. Энэхүү санаачилгын зорилго болон хэрхэн ажилладаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Өлсгөлөнг зогсоох нь дэлхийн нийтийн хамгийн тулгамдсан асуудал болоод байна. НҮБ-ийн судалгаагаар дэлхий дээр өлсгөлөнд эсвэл хүнсний аюулгүй байдал нь хангагдаагүй нөхцөлд амьдарч буй хүмүүсийн тоо 2 тэрбум гаруй байна. Nutrition for Zero Hunger буюу Өлсгөлөнг Зогсоох хөтөлбөр нь шим тэжээлийн боловсролоор дамжуулан шим тэжээлийн дутагдлыг бууруулах, эрүүл хүнс хүртэх боломжийг нэмэгдүүлэх зэрэгт төвлөрдөг.
Бид дэлхийн хэмжээний асуудлын шийдэлд хувь нэмрээ оруулж, байгууллагын нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхийн тулд ашгийн төлөө бус байгууллагууд, ТББ, засгийн газар зэрэг олон талуудтай хамтран ажилладаг. Жишээлбэл, Хүүхдийг хооллох хөтөлбөр, АНУ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр зэргийг дурдаж болно. Мөн Nutrition for Zero Hunger нь Нэгдсэн үндэсний байгууллагын бүх төрлийн өлсгөлөнг 2030 он гэхэд арилгах тогтвортой хөгжлийн II зорилттой нийцдэг.
-Herbalife Nutrition компани нийгмийн хариуцлагын хүрээнд ямар шинэ санаачилга, төслүүдийг хэрэгжүүлж байгаа бол?
-24 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Herbalife Nutrition сан гэж байгууллага бий. Энэ нь дэлхий даяарх хүүхдүүдийн амьдрах нөхцөлийг сайжруулах зорилготой ашгийн бус байгууллага юм. Herbalife Nutrition сан нь Herbalife Nutrition компанитай шууд холбоо хамааралгүй бөгөөд олон нийтийн сан юм. Өөрөөр хэлбэл манай компанитай хамт олон нийтийн төлөөх санаачилгад нэгдэхийг хүссэн хүн бүрд нээлттэй гэсэн үг. Энэ сан нь шим тэжээл болон шим тэжээлийн талаарх боловсролыг хүн бүрд нээлттэй болгоход голлон анхаардаг бөгөөд олон арван байгууллагуудтай хамтран ажилладаг. Манай сан 2021 онд Herbalife Nutrition сангаас дэлхий даяар 59 оронд 167 төсөл хөтөлбөрт 5 сая гаруй ам долларыг зарцуулан 260 мянган хүүхдэд хүрч 9 сая гаруй багц хоол хүнсээр хангасан байна.
Бид бүтээгдэхүүний орцоо өөрсдийн гэсэн тариалангийн талбайд ургуулдаг бөгөөд ингэснээр бүтээгдэхүүний орцноос эхлээд эцсийн бүтээгдэхүүн бүтэх хүртэлх үйл явцыг бүхэлд нь хянаж чаддаг нь давуу тал болдог.
-Herbalife Nutrition Сангаас хэрэгжүүлдэг Casa Herbalife хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Энэ хөтөлбөр Монголд хэрэгжиж байгаа юу?
-Энэ нь манай тэргүүлэх санаачилгуудын нэг юм. Уг санаачилгын хүрээнд бид дэлхий даяарх хүүхдүүдэд эрүүл хоол хүнс болон шим тэжээлийн хангах зорилготой орон нутгийн санаачилгуудыг дэмжиж хамтран ажилладаг. Сайн шим тэжээл гэдэг нь зөвхөн идэх хоол биш юм. Ийм ч учраас манай CASA-гийн түнш байгууллагууд хүүхдүүдэд өсөж хөгжихөд нь шаардлагатай боловсрол, хайр халамжийг ч өгдөг.
Casa Herbalife Монголд энэ оны аравдугаар сард хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал Улаанчулуут дахь “Нарны хүүхдүүд” цэцэрлэгт олон улсын "Вэлүү" сангаар дамжуулан 15 мянган ам.долларын хандивыг цэцэрлэгийн гал тогоог шинэчлэх, тогооч нарт эрүүл, шим тэжээлтэй хоолны арга зүйг заах сургалтад зарцуулах болно. Уг үйл ажиллагаа нь Монгол дахь нийгмийн хариуцлагын төслүүдийн зөвхөн эхлэл бөгөөд цаашдаа бид Бие Даасан Гишүүдийнхээ тусламжтайгаар энэ чиглэлд илүү эрчимтэй ажиллахаар төлөвлөөд байгаа.
-Herbalife Nutrition компани Монгол Улсад өөр ямар нийгмийн хариуцлагын төсөл хэрэгжүүлж байгаа вэ?
-Бид 2021 онд ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх үйлсэд нь зориулан эрүүл мэндийн яаманд 51 сая төгрөгийн хандив өргөсөн. Энэхүү хандивыг манай компанийн Бие Даасан Гишүүд цуглуулсан юм. Манай компани тогтвортой хөгжилд өндөр ач холбогдол өгч, байгальд аль болох бага нөлөө үзүүлэхэд ихээхэн анхааран ажилладаг.
Манай сан 2021 онд Herbalife Nutrition сангаас дэлхий даяар 59 оронд 167 төсөл хөтөлбөрт 5 сая гаруй ам долларыг зарцуулан 260 мянган хүүхдэд хүрч 9 сая гаруй багц хоол хүнсээр хангасан байна.
Монгол Улсад бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодлыг ахин боловсруулах чиглэлд холбогдох байгууллагуудтай 2016 оноос хойш хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тонн хуванцар сав, 1.4 тонн цаасан хайрцгийг байгальд хаягдахаас сэргийлж ахин боловсруулсан. Манай байгууллагын энэ үйлсийг Түвшинсайхан төв үнэлж, “Ногоон баатар”-аар тодруулсан. Бид цаашид ч хүрээлэн буй орчинд нөлөөлөх нөлөөллөө бууруулж, Монгол Улсад хаягдал ахин боловсруулах жишгийг тогтоохоор ажиллаж байна.
-Бусад цаг үетэй харьцуулахад өдгөө компанийн нийгмийн хариуцлага болон тогтвортой хөгжилд чиглэсэн төслүүд нь яагаад чухал болсон гэж та бодож байна вэ?
-Орчин үед компаниудад бизнесийн үндсэн зорилгоо давж харж, нийгэм болон хүрээлэн буй орчны асуудлуудыг шийдэхэд хувь нэмрээ оруулдаг байх ёстой гэсэн зүй ёсны шаардлагуудтай зайлшгүй тулгарч байгаа. Салбартаа тэргүүлэгч байхын тулд зөвхөн өрсөлдөөний давуу тал, зах зээлд эзлэх өндөр хувь хангалтгүй болоод байна.
Американ Экспресс компанийн саяхны судалгаагаар миллениал үеийнхний 75 хувь нь бизнес амжилттай оршин тогтнохын тулд уламжлалт бизнес моделиос давж харж, шинэ түншүүдтэй хамтран ажиллаж, ирээдүй үеийн хэрэгцээ шаардлагад нийцэж ажилладаг байх ёстой гэдэгт итгэдэг гэсэн үр дүн гарсан. Ийм ч учраас нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн бодлого нь аливаа байгууллагын хувьд нэр хүндээ өсгөх, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх, урт хугацаанд үнэ цэн бүтээх, оролцогч талуудын ашиг сонирхлыг хангах үр дүнтэй арга зам болох нь харагдаж байна.
Улаанчулуут дахь “Нарны хүүхдүүд” цэцэрлэгт олон улсын "Вэлүү" сангаар дамжуулан 15 мянган ам.долларын хандивыг цэцэрлэгийн гал тогоог шинэчлэх, тогооч нарт эрүүл, шим тэжээлтэй хоолны арга зүйг заах сургалтад зарцуулах болно
Гэхдээ хөтөлбөрүүдийг өдөр тутмын үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг болгож байж үр дүнг нь үзнэ гэдгийг мартаж болохгүй. Мөн жижиг хэмжээтэй санаачилгууд ч урт хугацаанд тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын стратегийн төсөл болон өргөжин тэлж, үйл ажиллагааны зардлыг бууруулж, бизнесийн өсөлтийг нэмэгдүүлж, оролцогч талуудын дэмжлэгийг хүлээж, брэндэд итгэх итгэлийг бий болгох боломжтой. Тэгэхээр тууштай байх нь маш чухал. Бизнес нийгэмдээ, хэрэглэгчдэдээ болон ажилтнууддаа эн тэнцүү ашиг тусыг хүртээж байх ёстой бөгөөд энэ л зүй ёсны бизнесийн мөн чанар юм.
-Herbalife Nutrition компани тогтвортой хөгжилд хэрхэн анхаарч ажилладаг вэ?
-Бидний байгаль дэлхийгээ хамгаалах үйлс нь үйлдвэрлэл ба орц найрлагаа гарган авах үйл явцад голлон төвлөрдөг. Энэ нь зөвхөн өөрсдөө байгальд нөлөөлөх нөлөөллөө хамгийн бага хэмжээнд хүргэж бууруулахад анхаараад зогсохгүй, ханган нийлүүлэгч, хамтран ажиллагч байгууллагуудтайгаа тэдний байгаль орчин үзүүлэх нөлөөг бууруулах чиглэлд хамтран ажиллана гэсэн үг юм. Бид одоогоор хуванцрын хэрэглээг бууруулах, ахин боловсруулах боломжтой материал ашиглах, сав баглаа боодлын материалын хэмжээгээ бууруулахад анхааран ажиллаж байна. Жишээлбэл, бид ирэх хоёр жилд борлуулалт болон түгээлтийн үйл ажиллагаанаасаа гялгар уутыг бүрмөсөн халах, Формула 1 уургийн коктейлийн сав баглаа боодлын 25%-ийг ахин боловсруулсан материалаар хийдэг болохоор ажиллаж байна. Бид 2008 оноос хойш хуванцрын хэрэглээгээ 1800 тонноор бууруулсан бөгөөд энэ нь 91 сая хуванцар лонхыг байгальд хаягдахаас сэргийлсэн гэсэн үг. Бид 2050 он гэхэд үйлдвэр, агуулах болон оффисуудынхаа агаарт ялгаруулах цэвэр нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээг тэг болгох зорилт тавиад байна.
- Та бүхэн цар тахлын үед бизнес болон хэрэглэгчдийнхээ тоог тогтвортой байлгахын тулд хэрхэн ажилласан бэ? Мөн 2021 онд Монголд борлуулалт өссөн гэлээ. Энэ нь нэг талдаа цар тахлын үед хүмүүс эрүүл мэнд, илүүдэл жиндээ илүү их анхаарсантай холбоотой байх гэж бодлоо.
- Цар тахлын үед хүмүүс эрүүл мэнддээ илүү их анхаарах болж, эрүүл хооллолт, шим тэжээлийн талаар сонирхох болсон. Ялангуяа 18-35 хүртэлх насны залуучуудын дунд хандлагын өөрчлөлтүүд, түүнийгээ дагасан дорвитой алхмууд хийгдэж байгаа нь зах зээлийг хурдан хөдөлгөөнд оруулж байна гэж бид харж байгаа. Зөвхөн Монголд гэлтгүй дэлхий даяар 35 хүртэлх насны залуучууд бизнест хүч түрэн орж ирж байна. Энэ нь мөн бид эрүүл амьдралын хэв маяг, өөрийн цагийн менежменттэй зохицуулан ажиллах боломжтой хувийн бизнес, сурч хөгжих олон боломжуудыг олгодог шууд худалдааны бизнесийн онцлогтой холбоотой. Энэ нь манай өсөлтийн нэг шалтгаан болсон болов уу.
Орчин үед компаниудад бизнесийн үндсэн зорилгоо давж харж, нийгэм болон хүрээлэн буй орчны асуудлуудыг шийдэхэд хувь нэмрээ оруулдаг байх ёстой гэсэн зүй ёсны шаардлагуудтай зайлшгүй тулгарч байгаа.
Нөгөөтээгүүр бид өнгөрсөн хоёр жилд үйл ажиллагаагаа цахим платформууд руу амжилттай шилжүүлж чадсан. Энэ нь хөл хорионы үеэр ч үйл ажиллагаагаа саадгүй явуулах боломж олгосон.
- Бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгчийн хувьд та Herbalife Nutrition компанийн ойрын 10 жилийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?
- Бид салбартаа тэргүүлэгч компани. Ийм учраас энэ амжилтаа цаашид үргэлжлүүлэх нь чухал. Бид цаашид зөвхөн хэрэглэгч, гишүүдийнхээ дунд төдийгүй дэлхийн нийтийн хэмжээнд хамгийн итгэл даасан брэнд болохоор тэмүүлж байна.
- Ярилцсанд баярлалаа.