Хот байгуулалт, хөгжлийн газрын үйл ажиллагааг цахимжуулах eBARILGA цахим систем ашиглалтад орж буй талаар мэдээлэл өгч байна.
Тус систем нэгдсэн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож, барилгын зөвшөөрөл зэргийг цахимаар авах боломжтой болно. Ингэснээр хүнд суртал, авлига албан тушаалын гэмт хэргийн эрсдэл буурна гэв.
Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга н.Тулга:
- Нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөний хүрээнд Цахим Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Үүний дагуу eBARILGA цахим системийг нэвтрүүлэхэд бэлэн болсон ба үүнд иргэд олон нийтэд хот байгуулалтын үйл ажиллагаа, хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, барилга байгууламжийн зөвшөөрлийн мэдээллийг нээлттэй хүргэх портал сайтаас гадна амьдрах орчин, ногоон байгууламж, инженерийн дэд бүтэц, барилга байгууламжтай холбоотой санал хүсэлт, өргөдөл гомдлыг иргэдээс хүлээн авах гар утасны аппликэйшнийг ашиглалтад оруулж байна.
Энэхүү портал, апп хоёроор дамжуулж eBARILGA цахим системийн гол үйл ажиллагааг явуулна. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт 2022 онд 9538 хүсэлт ирснийг шийдвэрлэснээс 2500 нь цахимаар ирсэн. Цаашдаа дээрх цахим системээр дамжуулан хүсэлтээ өгч болно. Үүний давуу тал нь иргэд эндээс хот байгуулалтын талаарх бүх мэдээллийг авч, өргөдөл гомдлоо өгөх, зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдэж болох юм.
Дэлгэрэнгүйг дараах бичлэгээс хүлээн авна уу.