Соёлын яамнаас “Аж үйлдвэрийн IV хувьсгал ба соёлын бүтээлч үйлдвэрлэл” зөвлөгөөнийг зохион байгуулсан. Бид энэ үеэр зөвлөгөөнд оролцохоор хүрэлцэн ирсэн оролцогчдоос байр суурийг нь сонслоо. Тэд соёлын салбарт ямар өөрчлөлт, шинэчлэлтийг зорьж буй бол?
СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ АШИГ ОЛОХ АСАР ИХ БОЛОМЖТОЙ САЛБАР
-Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацын хэлтсийн дарга Г.Батхуяг:
-Соёлын яамнаас соёлын бүтээлч сар аяныг нэг сарын турш зохион байгуулж, өндөрлөлөө.
Ерөнхий сайд соёлын үйлдвэрлэл эрхлэгч нартай уулзахдаа Монголбанкны төлбөрийн тэнцэл дээр соёлын бүтээлч үйлдвэрлэлээр орлого олдог байх үүрэг өгсөн. Соёлын бүтээлч үйлдвэрлэл ашиг олох асар их боломжтой салбар. Нүүрсний зах зээлээс 10 дахин их боломжийг бүрдүүлдэг. 2021 оны байдлаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар ДНБ-ий 1,4 хувийг бүрдүүлсэн байна. Үүнийг суурь судалгааны хүрээнд гаргаж ирсэн. Соёлын үйлдвэрлэлийн орлогыг мөнгөн дүнгээр тооцдог болохын тулд бид эдийн засгийн олон улсын стандарт ангиллуудыг бүрдүүлэх ёстой.
Одоо 1,4 хувь байгааг 2030 онд 4 хувьд хүргэнэ хэмээн зорьж байна. Үүний тулд салбар дундын маш олон зохицуулалт, бодлого шийдвэр гаргах ёстой.
ДОТООДЫН КОНТЕНТ ҮЙЛДВЭРЛЭГЧ НАРЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЁСТОЙ
-“Монгол Контент” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Чинзориг:
-Төрөөс соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн тодорхой оновчтой алхмуудыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тухай ярьдаг. Гагцхүү төлөвлөгөө нь хэрэгжилтийн шатанд хэрхэн үргэлжлэхийг мэдэхгүй. Эхний ээлжид эрхзүйн орчныг чамбай бүрдүүлж, цаашдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг сайн гаргасан гэж бодож байна.
Дотооддоо төдийгүй гадаадад контент гаргахыг дэмжсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг үүсгэхэд хэрхэн ажиллах нь чухал. Одоогоор үндэсний контент үйлдвэрлэгчдэд тодорхой дэмжлэг үзүүлэх шийдвэр гараагүй. Ямар ч байсан суурийг нь зөв тавьж байгаа гэж харж байна.
-Монголд дэлхийн зах зээлд хэдийнээ танигдсан “Пороро” зэрэг дүрүүдийг маркетингт ашиглах нь бий. Тиймээс гадаад, дотоодын дүрүүдийн зохистой харьцааг хангуулах үүднээс бодлогын түвшинд ярилцаж буй. Та үүн дээр ямар үзэл бодолтой байна вэ?
-Бид үүнийг хоёр талаас нь харах хэрэгтэй. Нэг талдаа, зохистой харьцааг зохицуулах нь үндэсний дүр бүтээж буй хүмүүст ээлтэй. Харин нөгөө талдаа, хэрхэн яаж зохицуулалт хийх нь төвөгтэй асуудал юм. Зөвхөн монгол хүүхэлдэйн киноны дүр ашиглана гэдэг нь өөрөө өрсөлдөх чадвараа бууруулна гэсэн үг. Үндэсний контент үйлдвэрлэгчдийн өв уламжлалаа түгээсэн, хүүхдүүдэд боловсрол олгох, нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлийн контентыг илүү дэмжиж, өрсөлдөх чадварыг нь нэмж чадвал зөв, зүйтэй зохицуулалт болно гэж бодож байна.
Түүнээс биш, үндэснийх, гадаадынх хэмээн хязгаарлаж зохицуулалт хийх нь өрсөлдөөний зах зээлд амаргүй байна байх. Дотоодын контент үйлдвэрлэгч нарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ёстой. Нөгөө талдаа, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлсэн контентыг төр дэмжих нь зүйтэй.
ХҮҮХЭЛДЭЙН КИНОНД АЛДАРТАЙ ОДУУД, ӨНДӨР ҮНЭ ХЭРЭГГҮЙ
-“Боролдой” студийн захирал, найруулагч С.Мягмар:
-Аливаа юманд сурталчилгаа хэрэгтэй. Орилж чарлаж, олон хүн хамруулахгүйгээр ажил үнэлэгдэхээ байчхаж. Улс төрд попууд орон зай эзэлж байгаа шиг, энэ талаар анхаарч ажиллахгүй бол хүмүүст хүрч чадахгүй дуусах эрсдэлтэй. Энэ талаас нь харвал зөв. Ер нь бол “Соёлын бүтээлч сар” бол цуглуулж харуулж, ярилцах л сар. Дараагийн жилийн төлөвлөгөөнд нэмэртэй.
Өнөөдөр хүүхэлдэйн киноны талаар маш сайн илтгэл тавилаа. Кино урлаг дотор дэлхийд танигдаж, мөнгө олж болох том хэсэг бол хүүхэлдэйн кино. Хүүхэлдэйн кинонд алдартай одууд, өндөр үнэ хэрэггүй. Гадаадаас асар их хөрөнгө оруулж болох хүүхэлдэйн киног анхаарч ярьж байгаад баяртай байна.
КИНО ХИЙЖ БАЙНА ГЭЭД КОНТЕНТ ХИЙГЭЭД БАЙГАА УЧРААС САЛБАРЫН НЭР ХҮНДЭД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙНА
-“17” продакшны продюсер С.Уран:
-Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх зургаан салбар бий. Эдгээр салбаруудын нэгдсэн хувилбар нь кино урлагийн салбар юм. Энэ салбарт би ажилладаг. Дэмжиж сайшаамаар алхмууд байна. Гэхдээ цаашдаа илүү сайн судалж, ойлголтоо нэгтгэх шаардлагатай гэж бодож байгаа зүйлс ч бий. Соёлын бүтээлч үйлдвэрлэл болоод үндэсний хэмжээний контент гэж ярьж байна. Контент болон кино урлаг зарим талаараа тусдаа ойлголт учраас хөгжлийн бодлогыг нь тусдаа авч явах ёстой. Контент гэж яг юуг хэлэх вэ. Нэг нийтлэл гарсан ч үүнийг контент гэж хэлж болно. Кино салбарт хамгийн гажуудсан зүйл бол кино бүтээгч нар нь өөрсдөө кино, контентын алийг хийж байгаагаа дүгнэж, ялгаж, төслөө эхлүүлэхээсээ өмнө тодорхойлохгүй байна.
Кино хийж байна гээд контент хийгээд байгаа учраас салбарын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Сайн жишээгээр алтан үеийн кинонуудыг л ярьж, орчин үеийн киноноос жишээ татан дурдагдахгүй байна.
Кино зах зээлд шинэ тоглогчид маш олон орж ирж байна. Зарим нь киног мөнгө, бүтээгдэхүүн гэсэн талаас нь харж хийж байна. Ингэж өнгөц хандахгүйгээр киног тусад нь чухалчилж авч үзэх ёстой. Кино авьяасаар бүтдэг. Бид авьяасыг продюсер хийж, менежментийг нь сайжруулах тухай ярих хэрэгтэй. Одоо байгаа нөхцөл байдлаа маш зөв үнэлэх нь бидэнд хэрэгтэй .
“Аж үйлдвэрийн IV хувьсгал ба соёлын бүтээлч үйлдвэрлэл” зөвлөгөөний хамтран зохион байгуулагчаар Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим, дэмжигч байгууллагаар Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл” ажиллаж Эдийн засгийн хөгжлийн яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэлийн ЗДТГ, 21 аймгийн Соёл урлагийн газрын удирдлага, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим болон төрийн болон төрийн бус байгууллагууд, соёлын үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл танхим болон цахимаар оролцсон юм.