ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгч байна.
Тэрбээр, “Эрдэнэс Монгол” компани байгуулагдаад 15 жил болсон ч үндсэн үүргээ бүрэн дүүрэн амжилттай хэрэгжүүлж чадаагүй гэсэн дүгнэлтийг Засгийн газар хийсэн. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компаниуд дотор энэ компани хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх томоохон аж ахуйн нэгж юм.
Цэвэр менежментийн баг болж, олон улсад болон дотооддоо хөрөнгө босгох чиглэлүүдэд анхаарал хандуулж ажиллах ёстой ч байсан ч бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй. Тиймээс удирдлага менежментийг оновчтой болгох үүднээс Монгол Улсын баялгийн санг бүрдүүлэх, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах томоохон компани юм. Үүний тул Эрдэнэс Монголд өндөр ур чадвартай мэргэжилтэн, цалин хангамжийн тулд Монголдоо толгой цохих хэмжээний компани байх учиртай. Тийм бүтэц зохион байгуулалтыг шинэчилж байна.
Энэ компани 89 орон тоотой, долоон хэлтэстэй үйл ажиллагаа явуулахаар Засгийн газраас үүрэг чиглэл өгсөн. Гүйцэтгэх захирлаас бусад 88 орон тоон дээр олон нийтийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт хийхээр зарлаж байна. Ахлах менежер буюу өнөөгийнхөөр газрын дарга гэсэн статусыг авч хаяж байна. Дарга гэгдээд эхлэхээр тусгай хангамж, давуу эрх ямба шаарддаг учир энэ системийг халж байгаа. Долоон газрыг долоон ахлах менежер удирдана. Мөн долоон менежер, өндөр ур чадвар бүхий 74 мэргэжилтэн ажиллана.
Одоо ажиллаж байгаа ажлын байр нь байхгүй болсон хүмүүст ажлаас чөлөөлөгдөх мэдэгдэл хүргүүлнэ. Ажлын байр нь үлдэж байгаа хүмүүс нээлттэй сонгон шалгаруулалтад орж, тэнцвэл үргэлжлүүлэн ажиллах боломжтой.
Ажлын байрны сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2023 оны 1-р сарын 2-16-нд явуулна. 20-21-нд тестийн шалгалт авна. 23-28-нд нүүр тулсан ярилцлага зохион байгуулж, 2-р сарын 1-нээс багаа бүрдүүлэн шинэ менежментээр үйл ажиллагаа явуулж эхэлнэ.
Ажлын байрны шаардлага:
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй
- Ахлах менежер улсад 8-аас дээш жил ажилласан байх
- Менежер нь улсад 5-аас дээш жил ажилласан байх
- Мэргэжилтэнд ажилласан жилийн шалгуур тавихгүй
- Хууль эрхзүй, хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлаар тестийн шалгалт авна. Шалгалтыг ТАЗ-ийн шалгалтын системд суурилж явуулна. Бид сонгон шалгаруулалтад 1000 орчим иргэн оролцох болов уу гэж харж байна.
Шалгалтын хоёр дахь шат нь олон улсын аргачлалаар нүүр тулсан ярилцлага явуулна.
Цаашид төрийн өмчийн бусад компаниудын бүрэлдэхүүнийг ингэж нээлттэй сонгон шалгаруулалтаар явуулах эхлэлийг тавьж байна. Үр дүнд нь төрийн өмчит компаниудад улс төрийн нөлөөлөл, танил талын гэх мэтээр албан хаагч шахдаг байдлыг таслан зогсооно гэлээ.