Интернет өдөр тутмын хэрэглээ болсноор бизнесийн байгууллагууд интернетээр маркетинг сурталчилгаагаа хийх нь элбэг болсон билээ. Энэ сэдвийг хөндсөн Интернет Маркетинг Конференц хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд өмнөхөөсөө илүү илтгэл-сургалтын шинж чанартай зохион байгуулагдах болно гэж зохион байгуулагчид амлаж байна.
Тус арга хэмжээнд Дэйл Карнеги Трэйнинг олон улсын сургалтын байгууллагын маркетингийн менежер Г.Ашиг “И-мэйлийг маркетингдаа хэрхэн ашиглах вэ?” сэдвээр илтгэл тавих юм.
-И-мэйл маркетинг нь Монголд зөв утгаараа нэвтэрсэн үү?
-Зарим нэг бизнес, хувь хүмүүсийн и-мэйл маркетингийн зохисгүй хэрэглээ, маркетинг сурталчилгаанаас болоод хүмүүсийн дунд и-мэйл маркетингийн талаар сөрөг ойлголт бий болсон байгаа нь “и-мэйлээр янз бүрийн юм ирж байна, яаж болиулах вэ?”, “сурталчилгаа ирээд байхаар нь залхаад шинэ мэйл хаягтай болсон” гэж мэт ярианаас харагддаг л даа. Тэгэхээр, таны асуултанд и-мэйл маркетинг Монголд зөв нэвтэрч чадаагүй гэж хэлэх байна.
Тодорхойгүй олон тооны хаяг руу цувруулан мэйл илгээхийг мэйл маркетинг гэж сурталчилдаг
Гадаадад хүмүүс и-мэйлийг албаны болон хувийн ажилдаа өдөр тутам ашиглаж, ажлаа амжуулж байна. Харин манайд и-мэйлийн ач тусыг бүрэн таньж мэдээгүй, тэр талын мэдлэг бага байгаа нь ажиглагддаг нь хувь хүний хичээл зүтгэлээс гадна тэрхүү боловсролыг түгээх учиртай хүмүүс, байгууллагууд ажлаа идэвхжүүлэх хэрэгтэйг харуулж байна.
-И-мэйл маркетингийн үр ашиг, давуу талын тухай?
-И-мэйл маркетингийг зөв хэрэглэж чадвал борлуулалтад үнэхээр сайн нөлөөлдөг. Үнэнч хэрэглэгчийг бий болгоход маш чухал ач холбогдолтой хэрэгсэл. И-мэйл маркетинг гэдэг нь зөвхөн олон хүнд нэгэн зэрэг и-мэйл илгээхийн нэр биш юм. И-мэйлээр хэрэглэгчээ халамжилж, мэдээллээр хангаж, зөвлөгөө өгч болно. Олон улсын жишгээр зөв оновчтой ашиглаж буй газрууд байгаа ч дийлэнх нь тийм биш. Зөв ашиглаж байгаа жишээ гэвэл банкны салбарынханыг дурьдаж болно.
Гэтэл и-мэйл маркетингийн үйлчилгээ үзүүлдэг ихэнх газрууд цуглуулсан, ашиглагддаг үгүй нь тодорхойгүй олон тооны хаяг руу цувруулан мэйл илгээхийг мэйл маркетинг гэж сурталчилдаг.
Тэр нь хэрэглэгчдийн Inbox-д бус Spam буюу хэрэгцээгүй, үл тоох, устгах хэрэгтэй мэйлийн цэсэнд очих нь элбэг. Уул нь бол зохих байгууллагад нь хандаж илгээх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, Gmail-н хаягтай хүмүүст Google-ээр дамжуулж, Yahoo-н хэрэглэгчдэд Yahoo-р дамжуулж илгээдэг.
Зөв хийж чадвал хэрэглэгч тэр хэрэгтэй и-мэйлээ устгахгүй. Дараа нь хэзээ ч хайгаад олж болно. И-мэйл онлайнд байдаг учир сүлжээтэй бол хаанаас, хэзээ ч мэдээллээ үзэх боломжтой.
Түүнчлэн, ихэнх бизнесийн байгууллагууд хэрэглэгчдээ и-мэйл хаягаа бүртгүүлэхийг хүсдэг. Бүртгүүлсэн хэрэглэгчиддээ, хямдрал урамшуулал, зөвлөгөө мэдээллээ, хэнээс ч түрүүнд, зөвхөн тэдэнд зориулан илгээдэг. И-мэйлээ бүртгүүлж байна гэдэг нь зорилтот хэрэглэгч болохыг батална. Тэр хэрэглэгчдээ тойглох, соён гэгээрүүлэх, халамжлах ажлыг и-мэйл маркетингийг ашиглаж хийдэг. Угаасаа захиа гэдэг нэг тийм дотно мэдрэмжийг төрүүлдэг шүү дээ.
-Интернет маркетингийн бусад сувгуудаас юугаараа ялгарах вэ?
-Маркетингийн ямар ч үйл ажиллагааны нэг чухал зорилго бол хувь хүний мэдээллийг авч үлдэх явдал байдаг. Учир нь хэн манай барааг сонирхож байна вэ гэдгээс их олон зүйлийг тодорхой болгож болно.
Үүний сэжим гэж нэрлэдэг. Ихэнх бизнесийн байгууллагууд рекламаа цацчихаад хүмүүс залгахыг хүлээдэг. Гэтэл и-мэйл маркетингаар дамжуулаад сэжим бүрийг бүртгэж, хүмүүст сонирхсон мэдээллийг нь явуулах замаар эргэх холбоо харилцаа үүсгэж болдог. Ингэж ашиглаж байгаа байгууллагуудын нэг нь Talk Talk English сургалтын төв байна.
Тэд онлайнаар “Үгсийн сангаа нэмэгдүүлэх, түгээмэл хэрэглэгддэг үгсийг татаж авахыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү. Би таны и-мэйл рүү тэдгээр үгсийг илгээх болно” гэдэг. Үр дүнд нь англи хэл сурахыг хүсч буй хүмүүсийн мэдээллийг баазтай болж байгаа юм. Энэ бол тэдний гол сегмент буюу тэдний бүтээгдэхүүнийг худалдан авах өндөр магадлалтай хүмүүс шүү дээ. Эндээс эхлээд л үр дүнтэй агуулга бүхий мэйл явуулаад эхэлбэл бид борлуулалтаа нэмэгдүүлж болж байгаа юм.
-Танай байгууллагын үйл ажиллагаанд и-мэйл маркетинг хэрхэн ач тусаа өгч байна вэ?
-И-мэйл маркетингийг зөв шийдэл, зөв контенттой холбож маркетинг хийж чадвал борлуулалтаа хамгийн багадаа 20%-р өсгөх боломжтой. Манай сургалтыг сонирхсон хүн бүр шууд бүртгүүлээд сургалтад сууна гэж байхгүй шүү дээ.
Цаг хугацаа, зав чөлөө, санхүүгийн бололцоо гээд олон зүйл нөлөөлж байгаа. Хэрвээ тухайн хүн өөрийн мэдээллээ бүртгүүлээд үлдээчихвэл бид мэйлээр нь сургалтын талаар мэдээлэл, янз бүрийн зөвлөгөө явуулдаг. Бид зөвхөн сурталчилгааны зорилгоор бус өөр олон зүйл дээр и-мэйл маркетингийг ашигладаг.
-Сурталчилгаа явуулахаас гадна өөр юунд и-мэйл маркетингийн ашиглаж болох вэ?
-Үүнд хязгаар байхгүй. Та хүссэн зүйлдээ и-мэйл маркетингийг ашиглаж, холбож болно. Контент маркетинг хийх, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулах судалгаа авах, янз бүрийн хурал цуглаан зохион байгуулахад мэдээлэл хурдан шуурхай хүргэх, тэр бүү хэл хэрэглэгчдийнхээ хэдэн хувь нь ямар төхөөрөмжөөр интернет орж байгааг ч харж болно.
Дээр хэлсэнчлэн үнэнч хэрэглэгчдийг бий болгоход хүртэл ихээхэн тустай. Хэд хоногийн өмнөхөн манай нэг төгсөгч надаас хийж байгаа ажил дээрээ зөвлөгөө авсан юм. Гоо сайхны бүтээгдэхүүн борлуулдаг газар.
Тэдний маркетингийн гол зорилго нь шинэ хэрэглэгч хайх, борлуулалтаа нэмэгдүүлэхэд чиглэсэн байсан. Чамгүй сурталчилгаа хийдэг мөртлөө худалдан авагчдын бүртгэл байхгүй байсан юм. Эмэгтэйчүүд нэг гоо сайхны бүтээгдэхүүнээ тогтмол хэрэглэх магадлал өндөр байдаг.
Тэгвэл мэйл маркетингийг ашиглаад тэдгээр хэрэглэгчдээ алдахгүй, холбоотой байж, гоо сайхны янз бүрийн зөвлөгөө явуулах байдлаар борлуулалтынхаа багагүй хэсгийг бүрдүүлэх боломжтой юм. Энэ мэтчилэн бид мэйл маркетингийг бизнестэй ашиглаж чадвал үр дүн нь маш өндөр байх боломжтой.
-Хэрвээ би и-мэйл маркетингийг байгууллага дээрээ хэрэгжүүлье гэвэл юунаас эхэлж, юун дээр анхаарах ёстой вэ?
-Хамгийн түрүүнд программ хангамж. Ялангуяа үүлэн технологид суурилсан программуудыг хэрэглэх хэрэгтэй. Маш олон и-мэйл маркетингийн программууд бий. Зарим СRM программууд хүртэл энэ төрлийн боломжуудтай байдаг.
Танай байгууллагад ямар шийдэл нь илүү тохиромжтой байна, түүнийгээ л сонгох хэрэгтэй. Одоохондоо Монголд энэ төрлийн программ хангамжууд байхгүй. Google-р хайхад гаднын үнэтэй, үнэгүй олон боломжууд бий. Зарим хүмүүс зүгээр хүмүүсийн мэйлийг нийлүүлж байгаад л явуулчихдаг. Энэ бол маш бүдүүлэг арга.
Хувь хүний мэйл хаягийг зөвшөөрөлгүй олон нийтэд тараана гэдэг байгууллагын нэр хүндэд сэвтэй үйлдэл хийж буй хэрэг. Тиймээс харилцагчидаа хүндэлсэн, соёлтой үзүүлэхийн тулд программ хангамж чухал.