Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний өмнөх зөвлөлдөх уулзалт өнөөдөр Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд боллоо.
Зөвлөлдөх уулзалтын эхэнд хоёр тал Монгол, Германы эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар харилцан мэдээлэл солилцов.
Түүнчлэн хоёр орны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох "Ашигт малтмалын тогтвортой удирдлагыг хөхиүлэн дэмжих", "Биологийн төрөл зүйлийн өөрчлөлт", "Эрчим хүчний үр ашиг" гэсэн гурван салбарт хэрэгжүүлэх төслүүдийн талаар манай холбогдох яамдаас танилцуулга хийсэн юм.
Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр орны Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2014 оны хэлэлцээний амлалтыг баталгаажуулах тухай "Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2013 оны хэлэлцээр", "Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2014/2015 оны хэлэлцээр"-т талууд тус тус гарын үсэг зурлаа.
Тус санхүүжилтийн хүрээнд Дархан-Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэлтийн төсөл, Улаанбаатар-Мандалговийн өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад Монголын талаас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогтоор ахлуулсан Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Гадаад хэргийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Хөдөлмөрийн яам, Аж үйлдвэрийн яамны төлөөлөл оролцов.
Харин Германы талаас Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Азийн газрын захирал Гизела Хаммершмидт тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Ирэх 2016 онд ХБНГУ-д Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны тухай Засгийн газрын хоорондын хэлэлцээ болох бөгөөд өнөөдрийн зөвлөлдөх уулзалт энэхүү хэлэлцээний бэлтгэл ажил хэмээн зохион байгуулагчид мэдээллээ.
Гэрэл зургийг: Б.Бямба-Очир