"976" арт галерейн захирал Б.Гантуяатай орчин үеийн урлаг, түүн дотор дүрслэх урлагийн талаар ярилцлаа. Тэрээр алдарт "Венецийн биенналь" хэмээх орчин үеийн дүрслэх урлагийнхны оргил болсон наадамд анх удаа монгол уран бүтээлчдийг “сойсон” гавьяатан.
Мөн ирэх сард Австралид болох "Ази Номхон далайн триенналь"-д Монголоос дөрвөн уран бүтээлчийг оролцуулахаар бэлтгэл ажилдаа хэдийнэ оржээ.
Гурван өөр нийгмийн гэрч болсон түүний амьдрал ч сонирхолтой. Социализмын жилүүдэд дунд, дээд боловсролоо олж, амьдралд хөлөө тавих чухал цаг мөчөө шилжилтийн хямралын дунд өнгөрүүлж, дараа нь эдийн засгийн сэргэлт, хөгжилд гар бие оролцсон түүхтэй. Энэ олон янзын өөрчлөлтүүд нь хүний шандас, мөн чанарыг сорьж, зарим нь өөрийгөө олж, зарим нь өөрийгөө алдахад хүргэдэг гэх.
Антропологичид ийм хүмүүсийг судалвал их л сонирхолтой дүгнэлтүүд гарах байхдаа гэж GoGo cafe - ярилцлагын булангийн зочин Б.Гантуяа ярьсан юм.
-Та хүүхэд насаа социализмын он жилүүдэд өнгөрөөжээ. Социализмыг дүгнэвэл?
-Социализм хүний бүтээлч байх урмыг хугалдаг. Дардаг. Илүү бүтээлч байвал хэрэгт орно. Тодорхой үзэл сурталд хүнийг дандаа барьж байсан бол одоо хүн хүссэнээ чөлөөтэй хийх боломжтой болсон. Гэхдээ тэр үед юм ховор байж, хүн арай гэж олдсон зүйлсдээ баярлаж, аз жаргалыг мэдрэх боломж их байв. Аз жаргал бол харьцангуй зүйл. Хамаг хэрэгцээгээ хангаснаар хүн тэр бүр аз жаргалтай болдоггүй.
Олны жишгийг дагалгүй, өөрийхөөрөө байж болдог, бидний олонхийн өнөөг хүртэл итгэсээр ирсэн зүйлс үнэн эсэхийг хөндлөнгөөс харахад Венецийн дүрслэх урлагийн наадам тусалдаг.
Одоогийн нийгэм хүмүүст хэтэрхий их эрх чөлөө өгснөөр эцэст нь чадалтай бүхэн хүний оюун санааг эзэмдэн, өөрийн хүслээр жолоодох аюул нүүрлэлээ. Мэдээлэл, маркетинг, сурталчилгаагаар хүний өөрийнх нь мөн чанарыг алдагдуулж, өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэхээ больтол нь өөрчилж байна. Тархиа хэт угаалгасан хүмүүс тэр нийгмийнхээ золиос нь болдог нь хүчирхийлүүлснээс ялгаагүй.
Хэрэгтэй хэрэггүй мэдээлэл, урсгал чиглэл, мода, трэнд их байна. Тэр дотор хүний өөрийн дотоод мэдрэмж ямар байна, өөрийн дур сонирхол, чин сэтгэлээсээ хүсч мөрөөдөж байгаа зүйл нь биелж байна уу? Эсвэл ямар нэг зүйлд автаад өөрчлөгдөөд байна уу? Янз бүрийн системчилсэн, загварчилсан, тархи угаасан сурталчилгаанд идэгдээд байна уу гэдэг нь асуудал.
Яг энэ цаг үед Монголд урлаг маш чухал. Нийгэм эрүүл биш болсон. Хүмүүс өөрийнхөөрөө сэтгэж чадахгүй, их бухимдалтай байна. Мөнгө, материаллаг зүйлд хэт их шунаж, өөрийн үнэт зүйлээ алдах нь ихэслээ. Хүнтэй танилцахын тулд тэр хүний ар гэрийн байдал, албан тушаалыг харж байна. Хүний боловсрол, хүнлэг чанар, авьяасыг илүүд үздэг байсан бол, одоо хэн овсгоотой, зальтай нь бараг илүүд тооцогдох боллоо. Шунал, тачаал, дайсагнал, өрсөлдөөн бүгд эрүүл биш. Бусдаас суралцаад, улам сайжраад явахаас тэр хүнийг аливаа байдлаар дарах, эзэмдэх, хуурах замаар гарч ирсэн бүхэн муу улбаатай.
БИ НЭГ ЗҮЙЛИЙГ УДААН ХИЙЖ ЧАДДАГГҮЙ
-Та 1985 онд аравдугаар ангидаа олон улсын олимпиадад оролцож, дараа нь Ленинград болон АНУ-д эдийн засгийн чиглэлээр бакалавр, магистр хамгаалсан атлаа яагаад урлаг руу урвав?
-Би хэтэрхий олон юм сонирхдог. Би нэг л зүйл удаан хийж чаддаггүй.
-Хүн угаасаа л тэгж байж өөрийгөө олдог юм шиг.
-Магадгүй. Би сургуулиа төгсөж ирээд Азийн хөгжлийн банк, Америкийн олон улсын хөгжлийн агентлагт, дараа нь хувийн байгууллагуудад стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн чиглэлээр ажилласан.
-Гэвч Монголд бизнес ид эрчээ авч, хөгжих үед та яагаад огт өөр салбарт ажиллах болов оо?
-Олон улсын байгууллагуудад ажиллахад цаг хугацааг их сайн төлөвлөн, сургалтад хамруулах гэх зэргээр хүний амжилттай ажиллах нөхцөл боломжийг их сайн хангадаг. Монголын бизнесийн байгууллагад бол хүн олон ажлыг нэг зэрэг хийх шаардлагатай. Ачаалал их, хугацаа хязгаарлагдмал. Их үсчинэ, төвлөрөх боломж муу. Эцэс төгсгөлгүй эргэх угаалгын машин шиг. Амьсгаа авах, би хэн бэ гэдгээ мэдрэх боломжгүй. Бизнес, бизнес, бизнес гээд л явахаас соёл, нийгэм рүү өндийх боломж хязгаарлагдмал.
Би дуртай зүйлээсээ холдоод, өөрийн мөн чанараа алдаад байгаагаа мэдэрсэн. Аз жаргалгүй болчихсон. Дүрслэх урлагийн салбарт ажиллаж эхэлснээс хойш үнэ цэнэ, мөн чанарын талаар дахин бодох шаардлага гарч байна.
-Амжилтаараа өөрийгөө цэнэглэх нь хангалтгүй байсан хэрэг үү?
-Амжилтад хүрч болно. Өөрчлөлтүүд хийж болно. Бизнест харьцангуй хурдан ажлынхаа үр дүнг харах боломжтой. Энэ талаараа сонирхолтой. Бизнес хийдэг хүмүүс маш бүтээлч байдаг. Тархи толгой нь их соргог, төвлөрөл өндөр, хатуужилтай, мундаг хүмүүс. Тийм хүмүүсийн дунд байх нь сайхан ч дандаа мөнгө үржүүлэх талаар бодож явах нь хэцүү. Ахиу мөнгө олж, үйл ажиллагаа өргөжүүлэх нь нэг талаас урлаг мөн. Бизнесийнхэн хэдий 18 цагт ажлаасаа гардаг ч гараад ч өнөө ажлаа бодсоор л байдаг. Дийлэнх нь яг ийм амьдралтай.
Би нэг удаа өвдөөд, дөрвөн өдөр гэртээ хэвтсэн. Тэгээд хөгжим сонссон чинь ийм гоё зүйл орчлонд байдаг билүү гэж бодсон. Надад жолооч, нарийн бичгийн дарга гаргаж, хангамж өндөр байлаа ч энэ бүхэн хүний амьдралд тийм ч чухал биш. Тухайн ажлыг явуулахад чухал байж болох юм. Өөрөө машинаа бариад, зургаа өлгөөд гүйж явах нь надад үнэндээ ялгаагүй.
-Зураач нартай ажиллахад ямар вэ. Тэд ямар хүмүүс вэ?
-Бидэнтэй ажилладаг уран бүтээлчид хэн ч хараад энэ бол цоо шинэ, хаана ч харагдаагүй бүтээл байна гэж хэлэхүйц бүтээл хийхийг хүсдэг. Ер нь хамгийн мундаг уран бүтээлчид өөрсдийгөө нийгмээс тасалдаг. Янз бүрийн мэдээлэл, нөлөөнөөс өөрсдийгөө холдуулдаг. Яг өөрөөрөө байгаад, удаан хугацаанд өөрийгөө хайдаг. Тэгээд бүтээл нь гарч ирэхэд тэр хүний сэтгэл хөдлөл, авьяас, боловсрол, мэдрэхүй нь нэгдэн, төгс бүтээл болдог.
Ийм бүтээл их үнэд хүрдэг. Урлаг судлаачид тийм бүтээлийг хараад л мэдэрдэг. Цэврээрээ, өөрөөрөө байх нь их нандин. Тийм брэндийн цүнх авчихвал, ийм машин уначихвал, их сургууль л төгсчихвөл гэж олонх нь бодож байхад зураач нар ердийн хүмүүсээс өөр. Олон нийтийн дунд жишиг болсон, заавал дагах ёстой гэсэн дүрэм, төсөөллөөс ангид байж чаддаг. Бүтээл нь ч их өөр үнэн мөн чанарыг илэрхийлдэг. Шашинлаг ч байж магад. Гэхдээ тэдний ихэнх нь шашныг огт мэддэггүй. Энэ утгаараа ганц шашин биш, урлаг ч нийгмийн сэтгэл зүйд асар нөлөөтэй байдаг. Бүр илүү хурдтай нөлөөлдөг ч байж магад.
Урлагийн бүтээлийн үнийг тодорхойлогчид Нью-Йорк, Лондонд голдуу төвлөрсөн. Яг ижилхэн материалаар хийсэн, хоёр адилхан бүтээл байхад нэг нь тасарсан өндөр үнэтэй байх нь бий. Хоорондох зааг, ялгааг нь шүүмжлэгчид, урлаг судлаачид, зураг цуглуулагчид л тогтоодог.
МАНДАЛГОВИОС АНХ УЛААНБААТАРТ, БАС МОСКВАД ОЧООД СЭТГЭЛ ХӨДЛӨӨГҮЙ
-Та хотынх уу?
-Үгүй. Би Дундговь аймагт төрж өссөн. Долоон настайдаа, дараа нь 17-тойдоо Улаанбаатарт ирж байсан. Манай ээж их толгой нь сэргэг, нягтлан бодогч хүн байсан. Аав маань урлагт илүү ойр. Нагац ах нь их сайхан хуурддаг, тууль хайлдаг, хошуу дамжин уригддаг хүн байсан гэсэн. Аав эвлэлийн ажилтан ч хөгжим тоглодог байв. Тэтгэвэрт гараад морин хуур урлаж байсан юм.
-Аймгийн төвд төрж өссөн охин аравдугаар ангиа төгсөөд шууд Ленинградад сурахаар очжээ. Одоогийн Санкт-Петербург хотыг тухайн үеийн Оросын соёлын төв байсан гэдэг. Анх очоод соёлын шоконд орсон уу?
-Үгүй. Харин ч эсрэгээрээ, их хачин санагддаг. Хүний хүсэл мөрөөдөл, төсөөлөл хязгааргүй. Би багадаа байнга хөдөө явж, хонь хариулж, зуныг өнгөрүүлдэг хүүхэд байсан. 17-тойдоо Улаанбаатарт ирэхэд миний сэтгэл хөдлөөгүй. Бас дараа нь Москвагаар дайрахад таалагдаагүй. Хот гэхээр шал өөр, их гоёор төсөөлж байсан. Миний төсөөлөлд яагаад ч юм хүрээгүй.
Харин цаашаа математикийн олимпиадад оролцохоор Хельсинкт очиход их сайхан хот санагдсан. Барилга байшин нь ч, хүмүүсийн соёлтой байдал, цэвэр цэмцгэр төрх, хуучин шинийн хосолмол нь их гоё. Реклам чимэглэл, хаягаа үнэхээр төгс шийдсэн байсан. Тэнд очоод л би хөөх гэж дуу алдсан. 1985 он байсан шүү дээ.
Дараа нь Ленинградад суралцахаар намар очиход их бороотой, саарал хот байсан. Уг нь барилгууд нь үнэхээр гайхамшигтай. Гэхдээ засдаггүй, их тоосондоо дарагдсан хот байсан. Би тэр үед яагаад засдаггүй юм болоо гэж их гайхаж, хотын дарга болж, энэ хотыг засах юмсан гэж мөрөөддөг байв, их инээдтэй.
Социализмын үед тийм нэг хачин, хүний санаачлагатай, бүтээлч байх сэдлийг үхүүлдэг байсан. Дэлгүүрт зарж байгаа даавууг нь харахаар хэн хамгийн муу хээ зурах вэ гэсэн уралдааны бүтээл юм уу гэмээр. Гэхдээ урт хугацаанд амьдарч байхдаа Ленинград хотод үнэхээр дурласан, гайхамшигтай хот, тэр гудамж, цэцэрлэгт хүрээлэн, театр гээд л. Барилга байшингууд нь тэр чигтээ жинхэнэ урлагийн бүтээлүүд, тоостой ч цаанаа "ястай".
Ялангуяа "цагаан шөнө" үнэхээр гоё. Би одоо болтол зүүдэлдэг, сэтгэл хөдлөөд л, нөгөө гоё газруудаараа яваад л.
-Та яагаад галерей байгуулсан юм бэ?
-Намайг маш сайн мэддэг хүмүүс бол Б.Гантуяа одоо л дуртай юмаа хийж байна гэж хэлдэг. Би хар багаасаа л хөгжим, зураг, шугам зургийн хичээлдээ дуртай байсан. Урлагийг хөгжүүлэх юмсан гэж сэтгэлээсээ боддог. Одоо би өмнө авч байсан цалингаасаа бараг 10 дахин бага орлоготой. Гэхдээ энд мөнгөөр үнэлшгүй үнэ цэнэ байна. Зарим хүн ийм үнэ цэнийг ямар нэг байдлаар олж авахын төлөө маш их мөнгө төлж байна шүү дээ.
Монголд одоо оюунлаг орчин хэрэгтэй. Урлаг гоо сайхныг зөвхөн биет байдлаар авчирдаггүй. Хүмүүсийн сэтгэл оюунаар дамжин нийгмийн уур амьсгалд гоо сайхныг авчирдаг. Хүмүүс найз нөхөд, гэр бүлээрээ, эсхүл тодорхой хүрээлэлд очиж, цагаа сайхан өнгөрүүлэх газар олон байна гэдэг бол үнэхээр гайхалтай. Энэ нь зөвхөн хэдэн өлгөсөн зургийн тухай асуудал биш юм. Урлагаар дамжуулан хотыг яаж хөгжүүлж, уур амьсгалыг нь хэрхэн өөрчилж болох вэ гэдэг л асуудал. Хамгийн гайхамшигтай архитетур, интерьер дизайныг жинхэнэ уран бүтээлч хүмүүс л хийж байна. Дээр үед ч, одоо ч ялгаагүй. Сайхан хотод амьдарч байгаа хүмүүс өөрсдөөрөө бахархдаг.
-Галерей байгуулсандаа харамсах үе тохиож байв уу?
-Үгүй. Гэхдээ дөрвөн сарын турш огт уран зургийн борлуулалт хийгээгүй үе ч бий. Жилд хоёр удаа ийм үе тохионо. Тэгсэн ч энэ ажлаа хаяж чаддаггүй. Яадаг юм билээ, хуучин ажил руугаа хагас цагаар ч болсон ордог юм уу гээд л бодож байтал л гэнэт орлого орж, түрээсээ төлдөг. Яг л бурхан явуулав уу гэлтэй. Тэгээд санаа амраад байж байтал, дараагийн хямрал ирнэ. (инээв)
СОЛОНГОСТ САМСУНГ КОРПОРАЦИ ОРЧИН ҮЕИЙН УРЛАГИЙГ ОЛОН НИЙТЭД ОЙЛГУУЛАХЫН ТУЛД АРВААД ЖИЛ АЖИЛЛАСАН ГЭДЭГ
-Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр нар хувийн галерейтэй. Би баян хүн л галерей нээдэг гэж боддог.
-Монголд байгаа хувийн галерейнууд ихэнх нь өөрийн өмчийн байртай. Тиймдээ ч харьцангуй амар оршин тогтнодог байх. Манайх шиг өндөр түрээс төлдөг галерэй бараг байхгүй.
Урлагийн хүрээлэлд орж өөрсдийн үнэ хүндийг өсгөх мөрөөдөлтэй, өндөр мэдрэмжтэй, элит хүн болж харагдахыг хүсэгсэд, худлаа жүжигчид олон.
Дүрслэх урлагийн салбарт үндсэндээ гурван төрлийн галерей түгээмэл байдаг. Нэг нь дилерийн, нөгөө нь худалдааны, гурав дахь нь кураторын үүрэгтэй буюу, шинэ авьяастныг нээх, хөгжүүлэх, олон нийтэд таниулах зорилгыг агуулсан байдаг.
Дилерийн чанартай нь нэрд гарсан уран бүтээлчдийн бүтээлийг худалддаг. Миний ажигласнаар олон улсын жишигт баячууд, тэдний эхнэрүүд нь дилерийн чанартай галерей ажиллуулах нь түгээмэл байдаг. Нэгэнт нэрд гарсан уран бүтээлчдийн бүтээлийг олон нийтэд таниулах онцын шаардлагагүй. Хүрээллийнхээ хөрөнгөтэй хүмүүсийг урьж, зураг худалдах ажлыг түлхүү хийдэг. Гэхдээ тухайн зургийг тайлбарлуулахдаа мэргэжлийн куратор ихэвчлэн ажиллуулдаг. Мөнгөтэй хүний эзэмшлийн галерей аливаа эрсдлийг давах санхүүгийн боломжтой тул маш үнэтэй бүтээлүүдийг авчран худалдаалах нь элбэг.
Гэхдээ энэ нь мөнгөтэй хүн бүр зөвхөн дилерийн чанартай галерей байгуулдаг гэсэн үг биш юм. Энэ бол зүгээр түгээмэл ажиглагддаг л үзэгдэл. Шинээр гарч ирж буй урсгалуудыг дэмжиж ажиллаж байгаа чадалтай, боломжтой хүмүүс олон улсад олон байдаг. Дэлхийн томоохон хотуудад музей, урлагийн томоохон төвүүд шинээр байгуулагдахад ихэнхдээ том корпорациуд хувь нэмрээ оруулсан байдаг.
Мөн олон цуглуулагч бүтээлүүдээ тийм төвүүдэд байршуулж, олон нийтийн хүртээл болгосон байдаг.
Урлагийн хүрээлэлд орж өөрсдийн үнэ хүндийг өсгөх мөрөөдөлтэй, өндөр мэдрэмжтэй, элит хүн болж харагдахыг хүсэгсэд, худлаа жүжигчид олон байдаг. Мөн авлига хээл хахуулийн хэрэгсэл болох нь зарим оронд түгээмэл байдаг. Уран бүтээлийн үнэ цэнэ юундаа байгааг ойлгоход үнэхээр хэцүү. Худалдан авагчид хэн нэгний үгийг сонсож шийдвэр гаргах нь элбэг. Эдгээр үзэгдэл бол илүү олон улсад ажиглагдаж байгаа үйл явц юм. Манай улсад бол ихэнх галерей шинэхэн байгуулагдсан ба өөрийн орон зай, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлох гэж явж байгаа гэж хардаг. Бидний хувьд ч мөн адил.
Урлагийн наймааны нэг бохир тал бол хүнийг хөөргөдөх, тархийг нь угаах байдлаар оюун санаанд нөлөөлж худалдаалах. Ялангуяа Хятад, Оросын шинэ баячууд үүнд их автдаг. Урлагийн хүрээлэлд орж өөрсдийн үнэ хүндийг өсгөх мөрөөдөлтэй, өндөр мэдрэмжтэй, элит хүн болж харагдахыг хүсэгсэд, худлаа жүжигчид олон байдаг. Мөн авлига хээл хахуулийн хэрэгсэл болох нь зарим оронд түгээмэл байдаг. Уран бүтээлийн үнэ цэнэ юундаа байгааг ойлгоход үнэхээр хэцүү. Худалдан авагчид хэн нэгний үгийг сонсож шийдвэр гаргах нь элбэг.
Худалдааны чанартай галерейд бол хямдавтар үнэтэй, олон нийтийн таашаалд илүү нийцсэн, ойлгоход харьцангуй амар бүтээлүүдийг худалдаалдаг. Харин шинэ онцгой авьяастныг нээх, хөгжүүлэх, олон нийтэд таниулах зорилготой галерейг өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдсөн, урлагийн мэдрэмж өндөртэй хүмүүс ихэвчлэн ажиллуулдаг. Залуу, шинээр гарч ирж байгаа уран бүтээлчийг олон нийтэд, ялангуяа олон улсад таниулахад их хугацаа шаарддаг. 5-10, цаашилбал 20 жилийн туршид тасралтгүй ажиллах ёстой. Тэр хүний талаар зогсолтгүй ярьж, бичиж, олон улсын үзэсгэлэнд оролцуулж байж л олон хүн мэддэг болно.
Тэгэхээр энэ бол туршилтын чанартай, маш эрсдэлтэй ажил. Хонконгийн Жонсон Чан гэдэг алдартай куратор хятадын, дэлхийд алдаршсан уран бүтээлчдийг олон улсад гаргахын тулд 20 жил ажилласан байдаг. Эхний арван жилийн турш ямар ч борлуулалт хийлгүй, дандаа хоосон оролдлого хийжээ. Гэхдээ тэр уран бүтээлчдээ үнэхээр сайн гэдгийг мэдэж байсан болохоор бүтээлийг нь дахин дахин үзүүлээд л, яриад л байж. Ингээд дараагийн арван жилээс л хүмүүс ойлгож эхэлж, борлуулалт хийж эхэлсэн гэдэг. Солонгост Самсунг корпораци орчин үеийн урлагийг олон нийтэд таниулахын тулд арваад жилийн турш, маш их зардал гарган, тухайн салбарынхаа хөдөлгөх хүч нь болж ажилласан гэж би сонссон.
Би баян хүн биш болохоор дилерийн чанартай галерейг ажиллуулах боломжгүй, бас худалдааны чанарын галерей ажиллуулах сонирхолгүй.
Харин гурав дахь хувилбараар ажиллахыг одоохондоо мөрөөдөж байна. Бид нэн орчин үеийн урлаг, ихэнхдээ залуу, энэ салбарт дөнгөж хөл тавьсан, авъяастай уран бүтээлчдийн бүтээлийг түлхүү үзүүлэхийг эрмэлздэг. Гэхдээ реалист, сурреалист, абстракт зэрэг бүх л чиглэлүүдээс хамгийн шилдэг, хамгийн өндөр түвшинд хүрсэн уран бүтээлийг олон нийтэд үзүүлэхийг хичээдэг. Шилдэг ахмадуудын бүтээлүүдээс хааяа толилуулна.
Манай галерейн нөөц боломж, хязгаарлагдмал. Мөн манай уран бүтээлчдийн боломж хязгаарлагдмал. Бие даасан үзэсгэлэн гаргах гээд хориод раам, зотон авч чадахгүй байх тохиолдол залуу зураачдад бий.
Тэгэхээр бид ч, уран бүтээлчид ч хүсэж буй түвшиндээ тэр бүр хүрч чадахгүй байна. Гэхдээ бидэнд бүгдэд нь мөрөөдөл бий. Хязгаарлагдмал боломжтой ч чадах бүхнээ хийж байгаа болохоор би бахархдаг. Энэ их чухал. Бүхнээ дайчилж чадаж байна. Үнэхээр сэтгэл гарган ажиллаж чадаж байна. Ингэж явсаар, аажим аажмаар ахисаар хөгжинө. Би энд тэнд олон музей, галерейд очиж байсан. Бид гадныхны хэмжээнд дэглэлт, гэрэлтүүлэг хийж чадахгүй байна. Гэхдээ монгол зураачдыг олон улсад мэддэг, хүндэлдэг цаг ирнэ гэдэгт итгэлтэй байдаг. Үүнд урт зам хэрэгтэй. Амархан гарахгүй. Өгөгдсөн боломжиндоо таарсан хамгийн өндөр үр дүнг авчрахаар чармайж байна. Үхэр тэргээр туулай хөөнө гэдэг шиг.
-Танай галерейд уран бүтээлч бүр үзэсгэлэнгээ гаргаж болох уу?
-Харамсалтай нь манай галерей хүсэлтээ гаргасан уран бүтээлч бүртэй хамтарч ажилладаггүй. Бид өөрсдийн хэмжээндээ шалгаруулдаг.
-Ингэхэд манайд дүрслэх урлагийн шүүмж бичээч хэр олон бэ?
-Бараг байхгүй шүү дээ. Би бас энэ хүмүүсийг эрж хайдаг. Энэ мэргэжлийг эзэмшсэн хүмүүс өөр ажил хийгээд байна л даа. Сэтгүүлч Эгшиглэн л тогтмол шүүмж бичдэг. Салбарын ядуугийн зовлон л доо.
Гэхдээ дүрслэх урлаг сонирхдог, ойлгодог хүмүүсийн хүрээлэл үүсчихсэн байдаг. Тэд хоорондоо байнга ярилцана, хаана хэний үзэсгэлэн гарч вэ, хэний бүтээл анхаарал татсан талаар зөвлөлддөг. Тэр зураач үнэхээр сайжирч, шал өөр болжээ, тэр гацчихлаа, уначихжээ гээд л ярина. Энэ нь уран бүтээлчдэд мэргэжлийн шүүмжлэгчдээс ч илүү нөлөөлдөг.
БИДНИЙ ӨНӨӨГ ХҮРТЭЛ ИТГЭСЭЭР ИРСЭН ЗҮЙЛС ҮНЭН ЭСЭХИЙГ ХӨНДЛӨНГӨӨС ХАРАХАД ВЕНЕЦИЙН НААДАМ ТУСАЛДАГ
-Тантай уулзсаных Венецийн биенналийн талаар ярихгүй байж болохгүй. Уран бүтээлчдийг олон улсын, нэр хүндтэй наадамд анх удаа оролцуулах ажлыг та зохион байгуулсан. Манай урлагийн салбарт өмнө нь хэзээ ч босгож чадаагүй хамгийн өндөр дүнтэй санг энэ наадамд оролцохын тулд босгосон гэдэг.
Зарим уран бүтээлч амьд байхдаа тар наадамд монгол хүн оролцохыг үзэхгүй бололтой гэж ярьдаг байсан.
-Э.Бат-Үүл дарга төслийн гол дэмжигч, гол санг босгосон. Санхүү, зохион байгуулалтын асуудлаар MCS-ийн Ж.Од захирал маш чухал зөвлөгөө өгсөн. Ж.Од захиралтай таараагүй бол хийж чадахгүй байсан байх. Зөв хүмүүсээ олж, хамтарч ажилласан. Монголчууд нийлээд юм хийе гэвэл боломж байдаг юм байна гэж бодсон. УИХ-ын гишүүн Б.Наранхүү хамгийн гол санхүүжилт болох 100 мянган доллaрыг өгсөн. Эко констракшн, Алтай констракшн, Макс групп, Туушин, Петровис, Туркиш эйрлайнс, Стэплинкс, Онч дэлойт, Хас банк, Ард холдинг, Отгон холдинг гэх мэт олон компани, хувь хүмүүс, найз нөхөд маань бий.
Венецийн биенналь бол туршилтын, шинэ, шилдэг бүтээлүүд гаргаж ирэх тал дээр дэлхийд хамгийн нэр хүндтэй наадам. Манай уран бүтэээлчид нэгдүгээрт өөрсдийгөө бэлэн биш гэж үзэн, хоёрдугаарт санхүүгийн боломжгүйгээс оролцолгүй ирсэн байх. Зарим уран бүтээлч амьд байхдаа тар наадамд монгол хүн оролцохыг үзэхгүй бололтой гэж ярьдаг байсан юм.
Бидэнтэй хамт олон тооны сэтгүүлч, улстөрч, бизнесмэнүүд нээлт үзэхээр явсан. Тэд бүгд цоо шинэ ертөнц нээчихээд ирсэн. Би хаагуур явж байв, би хэн юм бэ гэж өөрийн эрхгүй бодсон талаараа ярьцгаадаг. Хүн өөрийгөө, эргэн тойрноо өөр өнцгөөс харах их чухал. Олны жишгийг дагалгүй, өөрийхөөрөө байж болдог, мөн бидний олонхийн өнөөг хүртэл итгэсээр ирсэн зүйлс үнэн эсэхийг хөндлөнгөөс харахад Венецийн дүрслэх урлагийн наадам тусалдаг.