/Биологийн ухааны доктор, Улаанбаатар хотын ерөнхий дендрологич/
УИХ-ын Төрийн байгууллагын байнгын хорооны дарга Д.Дондог Хувьсгалчдын цэцэрлэг дотор багахан хэсэгт нь мод сөөг гэмтээлгүйгээр Парламентын ордон барих тухай Монголын телевизээр ярихыг эртээдхэн сонслоо. 1.2 га талбайтай тэрхүү жижигхэн цэцэрлэг анх 1948 онд шав нь тавигдсан гэх бөгөөд түүнээс хойш бараг 60 жил болжээ. Байнгын хорооны эрхэм даргыг хорвоод айлчлан ирэхээс ч өмнийн хэрэг болж таарч байна.
Гэтэл хаанаас ч юм хэдэн ногоон олж ирчихээд үлдсэн ганц цэцэрлэг рүү дайрч байгаагаа хаацайлахын тулд ногоон байгууламжийг нь огт гэмтээхгүйгээр ордон барина гэж лүндэн буулгав.
Тэр том хүний ингэж айлдахыг цэнхэр дэлгэцээр харж байсан айлын бяцхан хүү "Энэ хүн тэнд шомбоохой босгох гэж байгаа юм уу" хэмээн ээжээсээ асууж байна гэнэ. Нялх амьтны хэрийн төсөөлөл энэ том даргад байдаггүй юм байх даа.
Ордон байтугай майхан барьсан ч гадсыг нь газар луу хатгадаг биз дээ. Тэр хэрцйн "ордон" барих гэж байгаа бол энэхүү 1.2 га талбай хаана ч хүрэлцэхгүй бөгөөд түүнийг барьдаг өргөгч кран, материал хураах талбай, түр байр, олон тоннын даацтай машйнууд нь хаагуур орж, хаагуур гарах юм бол доо. Ард түмнийг үгээр хуурч болно. Гэхдээ ийм амьдралгүй юм ярьж арай болохгүй биз дээ эрхэм дарга аа. Таны яриаг телевизийнхэн алтан фонддоо үлдээгээсэй билээ. Хэрэв албан тушаалтнууд хуйвалдан тэр цэцэрлэгийг устгаж ордон барихад хүрвэл бичлэгийг нь эргүүлж ард түмэндээ харуулах ёстой. Мод сөөг гэмтээлгүйгээр тэрхэн хэсэгт нь барьчихаж чадаж байна уу, эсвэл нурааж сүйтгэж байна уу гэдгийг.
Улаанбаатар хотын өмнөх дөрвөн ерөнхий төлөвлөгөөнд Их хурлын ордон барих тухай санаа байсан, гэхдээ тэр нь Ногоон нуурын орчимд гэж төсөөлсөн байдаг. Яагаад ерөнхий төлөвлөгөөг мөрдөхгүй хэн нэгэн хүний дураар барилгын байршлыг тогтоогоод байдаг юм бэ. Ингэж дур зоргоор аашилчихаад та ерөнхий төлөвлөгөөг мөрдөхгүй байна, хэрэгжүүлэхгүй байна гэж яаж хэлэх юм бэ.
Парламентын ордон барих газар олдохгүй байгаа бол танд газар, арга зааж өгье. Ногоон нуурын орчимд амьдардаг айлуудын газрыг худалдаж аваад барих хэрэгтэй. Тэдэнд мөнгө хэрэгтэй. Яахаараа иргэдийнхээ гар дээр хэдэн зоос хаяж чадахгүй атлаа гомдол гаргаж чаддаггүй, амар хялбараар нь ногоон мод, ургамал бүхий цэцэрлэгийг устгаж өөрсдийн тухлах ордон барих гээд байгаа юм уу. Ер нь тэгээд хуралдаж чадахгүй байгаа та нарт ордны хэрэг байгаа юм уу.
Төрийн ордныг урагш нь сунгах ажилд зарим нь гар бие оролцсон "Буянтан" болж байхад, хойш нь сунгах "Ачтан" болж дээдэст бялдуучилж хэлсэн үг тэдний таашаалд нийцсэн шийдвэр гаргахад улайран зүтгэж байх шиг. Бас тэгээд тэнд байсан модыг шилжүүлэн суулгах замаар талбайг нь чөлөөлнө гэнэ. Энэ юу гэсэн үг вэ. 60-70 настай тэр том моднуудыг шилжүүлж болдоггүй юм. Түүний үндэс нь л гэхэд газар дээр байгаасаа бүдүүн, мөчрөөсөө олон байдаг гэж эрдэмтэд баталж байна. Түүнийг шилжүүлэх төхник байтугай хөрөөдөж унагахад л хавь ойр байгаа хамаг модоо сүйтгэдгийг ойчид, тэр тусмаа мод бэлтгэж хоолоо олж идэж явсан хүмүүс хэлэх юм билээ.
Та нар тэнд ордон баригдана гэж бодоод байна уу. Үгүй ээ. Тэнд чинь Кувейтын сангийн 12.0 сая ногооны хөрөнгөөр "Лал"-ын сүм баригдана гэнэ. Та үүнийг сонссон уу. Энэхүү их мөнгийг олж ирсэн гэх эрхэм гишүүн К.Сайран хүртэл төрийн ордны арын цэцэрлэг дотор Парламентын ордон барихын эсрэг гарын үсгээ өгсөн байна лээ шүү. Тэр хүн чинь алсыг хардаг ухаантай хүн байна билээ. Яагаад гэвэл удаж төдөлгүй ордны ард "сүм" босоод ирвэл залуу эрхэм ичиж үхэх биз. Түүнийгээ мэдээд өгсөн хөрөнгөөр нь иарай алсхан ёстой сүмээ сүндэрлүүлнэ үү, шовоохойгоо шомбоолгоно уу дураа мэдсэн хэрэг биз гэж бодож буй.
Кувейт гэдэг ертөнцийн баян улсын нэг яагаад ийм их хөрөнгийг Парламентын ордон барихад нь өгөх болов. Баян хүн гараа сунгасан байж болно. Гэхдээ Монгол төрийн ордноо өргөтгө гэж лав мөнгө өгөөгүй байлтай. Энэ барих гээд байгаа ордон чинь газар доогуураа хонгилоор холбогдсон нэг л байшин юм биш үү. Нэгэн эрхмийн "Улаанбаатар таймс" сонинд өгсөн ярилцлагад Төрийн ордны урд талд их сайхан болсон, ар нь тохижилтгүй үлдсэн учраас адилхан болгох гэж байгаа ухааны юм хэлсэн байна шүү дээ.
Монголчууд барьж босгож чаддаггүй, харин байсан, бүтээсэн зүйлээ устгахдаа тун гарамгай улс юм. Нэгэн удаа Монголын нэрт зураач Ц.Чүлтэм гуай "Монголчуудад бүтээж босгосон юм бараг байхгүй, ганцхан зүйлийг л өөрсдийн гараар хийсэн. Тэр нь 1930-аад онд Монголд байсан 700 гаруй сүм дуганыг өөрийн гараар устгасан" гэж егөөдсөн. Үүн лүгээ адил одоогоос 60 жилийн өмнөөс байгуулж олон үеийнхний хөдөлмөр шингэсэн ганц цэцэрлэгээ өөрийн гараар устгах нь байна шүү.
Кувейтын эрхэм дээд Эмир Монгодд айлчиллаа. Мөнгө өгөөд байхад газраа шийдэлгүй удаж байгаа тухай сануулах шиг болсон. Харин манай мундагчууд энэ цэцэрлэгийг устгаж байгаад танай өгсөн мөнгөөр ордон барих гэж байгаа гэж арай бурчихаагүй байгаа даа. Тэгж мэдэх л хүмүүс. Хэрвээ тэгж хэлсэн бол Эрхэм Эмир мөнгө өгөхөөсөө татгалзах байсан биз. Яагаад гэхээр мод ургамлыг хайрлах, ургуулах гэж хамаг хөрөнгөө зардаг улсууд гэсэн.
Эцэст нь, даяаршил болж буй өнөө үед Засгийн газрын ордныхоо хажууд харийн хөрөнгөөр нэгэн "Ордон" гэнэ үү, "Сүм" гэнэ үү нэг юм босгочихоод хэдэн арав, магадгүй 100 жилийн дараа барьсан ордондоо морилно гэвэл та бидний хэн нь ч гэрч болохгүй, тэр үед нүгэлтэй нь тамд, буянтай нь диваажинд оччихсон байх биз дээ.
Б.Чимэд