Сүүлийн үед их хотын залуусын дунд давалгаалж буй бүжгийн нэгэн төрөл бол кизомба. Кизомба бүжиг нь 2000-аад оноос дэлхий даяар маш хурдацтай тархан, нийтийн бүжгүүдийн нэг болох салса, бачата бүжгүүдээс дутахааргүй хүчээ авсан.
Бөмбөрийн хэмнэлттэй аян дээр уян налархай хөдлөн хосоороо бүждэг гоо сайхан, таашаал хоёр хосолсон уг бүжгийг анх харсан хэн боловч "Хайрын бүжиг" гэж хармаар. Бие биедээ уусах шиг гар гараа барин нэгэн хүн шиг болж, бэлхүүсээрээ илүүтэй найган хөдөлдөгт энэ бүжгийн онцлог оршино.
Кизомба манайд 2014 оноос хурдацтай тархан олон залуусыг эгнээндээ нэгтгэсээр байгаа билээ. Энэхүү бүжгийн урсгалаар өөрийн сонирхлоороо хоёр жил гаруйн хугацаанд хичээллэж буй Ө.Золзаяа бүсгүйг Хобби буландаа урьж ярилцсан юм.
"БҮЖИГ БҮХИЙ Л УЙТГАР, ГУНИГ, ГАНЦААРДЛЫГ УМАРТУУЛАН ЗӨВХӨН АЗ ЖАРГАЛЫГ ОЛЖ ХАРАХАД ТУСАЛДАГ"
-Хэзээнээс эхлээд кизомбад “донтох” болов?
-Салса нийтийн бүжгээр хичээллээд гурван жил болж байна. Үүнээс хоёр жилийн өмнө анх "Мөрөөдлийн бүжиг"-ийн партинд очоод кизомба бүжиглэж буй хүмүүсийг харсан. Партины үеэр Баярмаа буюу Амма гэдэг багш маань кизомба Lady style буюу эмэгтэй гоцлол бүжиг үзүүлсэн. Анх харахад амархан юм шиг санагдаж байсан боловч бүжиглээд үзсэн чинь ерөөсөө болж өгөхгүй байсан юм. Кизомба бүжгийг сурмаар болтол хорхойг минь хүргэж байсан хүн бол Баярмаа багш. Харин одоо кизомба бүжгээр хичээллээд хоёр болох гэж байна даа. "Кизомба Пэйшн" фэйсбүүк группийн сургалтын багшаар давхар ажилладаг.
-Кизомба бүжиг Монголд дэлгэрээд удаагүй байгаа шүү дээ. Зарим хүмүүс энэ бүжгийг Латин Америкийн бүжиг гэж андуурах тохиолдол бий. Тэгвэл кизомбагийн үүсэл гарлын талаар дэлгэрэнгүй яривал?
-Тийм энэ бол Латин Америк бүжиг биш. Харин Африкийн Ангол улсаас гаралтай нийтийн бүжиг. Кизомба гэдэг нь “Кизомбадас” буюу “Үдэшлэг” гэдэг үгнээс гаралтай юм. Уянгалаг зүүк (Анголын хөгжмийн нэгэн зэмсэг) хөгжмийн зөөлөн хэмнэл дээр Анголын үндэсний семба бүжгийн алхмуудаа арай удаан, уянгалагаар бүжиглэж эхэлснээр кизомба бүжиг анх үүсч хөгжсөн байдаг. Өдгөө кизомба бүжиг Латин Америк болон Европын орнуудаар тархаж, хүрээгээ тэлсээр байна.
-Миний хувьд бол кизомба бүжгийн талаар анх өнгөрсөн жил сонсож байсан. Манайд энэ бүжгийн урсгал Монголд хэзээ орж ирсэн бэ?
-Монголд 2014 оноос хойш кизомба бүжгийн сургалт зохион байгуулагдаж, энэ бүжгийн талаарх ойлголтыг хүмүүст түгээж эхэлсэн. Баярмаа багш маань кизомба гэдэг бүжиг байдаг юм шүү гэж Монголд таниулсан, анхны сургалтуудыг явуулсан хүн байдаг юм. Мөн дараа нь Жавхан, Цацрал гээд хоёр бүжигчин найз маань нийлээд "Кизомба Пэйшн" гэсэн групп үүсгэн байгуулсан. Групп маань залуучуудад кизомба бүжгийг таниулах, түгээхээс гадна залуусын хобби болгон хөгжүүлэхээр зорьж байна.
-Кизомба нь бусад нийтийн бүжгүүдээс юугаараа ялгаатай вэ. Зарим хүмүүс кизомбаг хэтэрхий эротик гэж шүүмжлэх нь бий.
-Бусад нийтийн бүжгийн төрлийг бодвол хамтрагчид илүү ойр барьж бүжиглэдэг. Мөн уянгалаг хөгжмийн хэмнэл, зөөлөн урсах хөдөлгөөнтэй. Энэхүү бүжиг нь нийтийн бүжгийн нэг төрөл гэдэг утгаараа нас, хүйс харгалзахгүй мөн заавал мэргэжлийн байх шаардлагагүй, энгийн та бид бүхэн ч гэсэн сураад бүжиглээд явах бүрэн боломжтой.
-Салса бүжиг нь цөөхөн үндсэн хөдөлгөөнтэй, сурахад хялбар бүжгийн тоонд ордог гэж сонсож байсан. Харин кизомбад ямар хөдөлгөөн голдуу байдаг вэ?
-Миний бодлоор Кизомбад үндсэн таван хөдөлгөөн бий. Эдгээр нь бэйсик (basic) 1, 2, 3, сайда (saida), вэйвс (waves) гэсэн хөдөлгөөнүүд. Үндсэн таван хөдөлгөөнөө сурсан байхад үүн дээрээ тулгуурлан өөрийн стайл, хэв маягаа оруулан бүжиглэх боломжтой юм. Албан ёсны тогтсон зүйл байхгүй өөрийн хүслээрээ зохиож болно гэсэн үг.
-Түрүүн та анх Баярмаа багшийн эмэгтэй гоцлол бүжгийг хараад кизомбад дурлаж байсан гэлээ. Тэгэхээр Lady style гэж юу вэ?
-Кизомбаг бүжиглүүлж байгаа хүн нь эрэгтэй нь шүү дээ. Гэхдээ хүний нүдэнд эмэгтэй нь л харагддаг. Эрэгтэйгээ бүжиглүүлж байгаа хөдөлгөөнийг эмэгтэй хүн өөрөө гоё хийх ёстой. Алхаа, гишгээ, таазны хөдөлгөөн гээд тусдаа номер байдаг юм. Үүнийг Lady style гэж нэрлэдэг.
-Өдөрт хэдэн цаг хичээллэдэг вэ?
-Тогтсон цаг бараг байдаггүй юм. Сонирхогч болохоор хичээл ажлынхаа хажуугаар цаг заваараа хичээллэдэг. Анх сурч байхдаа толь таарангуут л хөдөлгөөнөө давтдаг байлаа. (инээв) Кизомба спорт бүжиг биш болохоор том зай шаардлагагүй. Тиймээс аяга тавгаа угааж байхдаа хүртэл дотроо хөдөлгөөнөө бодоод давтдаг байсан.
-Хамтрагчийнхаа тухай яриач. Хамт бүжиглээд хэдэн жил болж байна вэ?