Монголын гэрэл зурагчдын ярилцлага болон бүтээлүүдээс GoGo.mn цувралаар хүргэж байхаар болсон билээ. Энэ удаад байгалийн, хотын шөнийн зураг голчлон авдаг гэрэл зурагчин Х.Түшигийг урьж оролцууллаа.
Тэрээр маркетингийн чиглэлээр ажилладаг байсан ч гэрэл зургын ертөнцөд ханцуй шамлан ороод хэдийнэ гурван жил болжээ. Өдөр нь ажилтай тул оройн цагаар сонирхолдоо хөтлөгдөн зураг авсаар шөнийн зурагчин болжээ. "Хэдэн шөнө ч нойргүй хонов дээ" хэмээн инээн ярих энэ залууд гарч үзээгүй нэг өндөр барилга бий. Тэр нь Шангрилла. "Өнөө орой түүн дээр гарна даа" хэмээх нь түүнийг гэрэл зургийн ертөнцдөө хэр үнэнчийг илтгэнэ.
Ингээд гэрэл зурагчин Х.Түшигийн авсан шөнийн хотын гайхалтай зургуудыг толилуулъя. Мөн түүний бүтээлүүдтэй танилцахыг хүсвэл Facebook хуудсанд нь зочлоорой.