Лас Вегас хотод зохиогдож буй CES 2016 үзэсгэлэнд Samsung компани өөрсдийн бүтээсэн 98 инчийн хэмжээтэй, нумарсан, 8К телевизороо танилцууллаа. Өнөөдөр зах зээл дээр байгаа хамгийн өндөр чанартай телевизор 4К нягтралтай байгаа бол Samsung-ын телевизор дөрөв дахин өндөр нягтралтай аж.
Дахиад хэдхэн жилийн дараа гэхэд 8К технологи энгийн хэрэглээ болох биз ээ
Хэрвээ 8К нягтралыг цэгээр тайлбарлах юм бол 7680-ыг харьцах нь 4320 буюу 33 сая цэг юм. UN98S9 гэж нэрлэсэн энэ загварын телевизор 8К дохиог хүлээн авах чадалтай бөгөөд Samsung яг ямар төрлийн оролт ашиглах тухай мэдээлсэнгүй.
Өнөөдрийн байдлаар энгийн HDMI холбогч 8К дүрсийг дамжуулж чадах хэдий ч секундэд 24 кадраас хэтрэхгүй. Тэгвэл 8К дүрсийг секундэд 120 кадр хурдтай дамжуулж чадах SuperMHL гэх шинэ стандарт бий. Гэвч энэ стандартын оролт бүхий ямар ч төхөөрөмж зах зээл дээр байхгүй.
Мэдээж хэрэг энэ Samsung телевизор 2016 оны SUHD нягтралтай телевизоруудын эгнээнд багтах бөгөөд нумарсан дэлгэц нь өнгөний нягтрал сайтай бөгөөд бусад төхөөрөмжтэй хоршин ажиллах Smart TV технологийг өөртөө агуулжээ.
- Youtube дээрх анхны 8К нягтрал бүхий бичлэг. Хэрвээ таны компьютер хангалттай өндөр үзүүлэлтгүй бол бичлэгийн нягтыг нэмэхгүй байхыг санал болгож байна -
Гэхдээ нэг зүйлийг сануулахад 8К нягтрал гэдэг технологийн хувьд мангас л гэсэн үг. Учир нь 1080 цэгийн нягтрал бүхий телевизор хүртэл хүн, энгийн зайнаас үзэхэд цэгийг нь ялгаж харж чадахгүй хэмжээнд хүрсэн. Тэгэхээр үндсэндээ 8К дэлгэц болон 4К дэлгэц энгийн нүдэнд нэг их ялгаатай харагдахгүй гэсэн үг.
Хэдийгээр өнөөдөр ингэж ярьж буй ч технологийн хөгжил ийм хурдтай явагдаж байгаа энэ үед дахиад хэдхэн жилийн дараа гэхэд 8К технологи энгийн хэрэглээ болох биз ээ. Одоогоор "гурван арван саяар" хэмжигдэх цэгийн нягтрал бүхий энэ Samsung телевизор хэзээ, ямар үнэтэй худалдаанд гарах нь тодорхойгүй байна.