УИХ-ын Тамгын газраас УИХ-ын үйл ажиллагаа явуулахад дэвшилтэт технологийн боломжоор хангах үүднээс хуралдааны хэд хэдэн танхимд дүрст хурлын нэгдсэн системийг суурилуулахаар төлөвлөж эхнийхийг нь ашиглалтад оруулжээ.
Анхны онлайн хурлыг УИХ-ын гишүүн өнгөрсөн долоо хоногт тойргийнхонтойгоо хийсэн. Дүрст хурлын системийг ашиглан УИХ-ын гишүүд орон нутаг, тойрогтойгоо шууд холбогдох боломж бүрдэж байна.
Энэ сүлжээг УИХ-ын байнгын хороод хуралддаг танхим болон Ерөнхийлөгч, УИХ-ын даргын албан өрөөнд суурилуулж, орон нутгийн ИТХ-тай цахим холболт хийх юм байна.