ХХАА-н сайд Р.Бурмаа Канадын экспортыг дэмжих байгууллагын Орос, Монголыг хариуцсан менежер Леонид Элисеев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.
Уулзалтын эхэнд сайд Р.Бурмаа “Монгол, Канад орнууд сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, манай тариаланчид Канадаас трактор, комбайн худалдан авах нь ихэссэн. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт техник, технологийн шинэчлэл хийх, эргэлтийн хөрөнгийн урт хугацааны, бага хүүтэй, нэн хөнгөлттэй зээл болон санхүүгийн бусад үйлчилгээг нэвтрүүлбэл манай малчид, тариаланчид, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид бизнесээ өргөжүүлэх боломж их” гэсэн байна.
Манай тал Канад Улстай Яам хоорондын санамж бичиг байгуулаад багагүй хугацаа өнгөрсөн ч дорвитой ажил хийгээгүй. Иймд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах хэрэгтэйг талууд цохон тэмдэглэжээ.
Орос, Монголыг хариуцсан менежер Леонид Элисеев байгаль, цаг уур болон эдийн засгийн бүтцийн хувьд хөдөө аж ахуй, уул уурхай давамгайлсан Монгол, Канад орон хамтран ажиллах боломж их байгааг онцолсон. Мөн хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй томоохон төслүүдэд Канадын экспортыг дэмжих байгууллага хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар санал солилцжээ.