gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     8.05
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 21
Зурхай
 8.05
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 8.05
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ухаалаг төрийн 3 шинж

Д.Энхбат
Чинжүү
2014-01-14
0
Twitter logo
Д.Энхбат
0
Twitter logo
Чинжүү
2014-01-14
Ухаалаг төрийн 3 шинж

Ухаалаг гэж ямар төрийг нэрлэх вэ? Ердийн төрөөс ямар ялгаатай юм бэ? Монголын төр хэр ухаалаг вэ? Тэр бүү хэл, Монголын төр ухаалаг бус байсан учир одоо ухаалаг болох гэж байгаа юм уу, ямар замаар ухаалаг болох юм бэ гэсэн асуултыг бид  сүүлийн хэдэн долоо хоногийн турш хүмүүсийн яриа, хэвлэл мэдээллээс байнга сонсож ирлээ. Ухаалаг төрийн тухай яриа, хэлэлцүүлгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төр засгийн дээд түвшин, өргөн олон нийтийн хүрээнд гаргаж ирсэн нь Монголын төрийн үйл ажиллагаанд цогц шинэчлэл хийх цаг нь болжээ гэсэн дохиог нийгэмд өглөө гэж би бодож байна.

Ухаалаг гэж ямар хүнийг хэлдгийг бид сайн мэддэг. Харин энэ нэр томьёог удирдлагын шинжлэх ухаан, мэнэжмэнтийн онол, судалгаанд арай явцуу утгаар буюу орчин үеийн мэдээллийн технологид тулгуурласан өндөр үр бүтээмжтэй, тунгалаг, олон түмэнд хүртээмжтэй төр засгийн үйлчилгээг зохион байгуулахтай холбон хэрэглэдэг. Товчоор хэлбэл, үүнийг цахим засаглалын хөгжлийн шинэ үе гэж ойлгож болно. Гэхдээ энэ нь өндөр хөгжилтэй орнуудад тэгэж ойлгогддог, харин манайд бол илүү гүнзгий түвшинд буюу мэдээллийн технологийн хэрэглээнээс доошилж, суурь ойлголтын түвшинд ярилцах ёстой сэдэв гэдгийг энд онцлох хэрэгтэй. Яагаад гэвэл, өндөр хөгжилтэй орнуудад төр засаг, захиргааны аппаратын ажил үүргийн хуваарь, арга барил нэгэнт бүрэлдэж тогтворжсон, нийгмийн институцүүд нь харьцангуй өндөр түвшинд хөгжиж, тэдгээрийн хоорондын харьцаа ч илүү тодорхой болсон байдаг учир тэд, биднийг бодвол илүүтэйгээр, асуудлаа шууд мэдээллийн технологийн хэрэглээ, бизнес процесс, багаж хэрэгслийн түвшинд томьёолж, шинэчлэлээ шууд энэ түвшинд хийх боломжтой юм. Харин манайд бол байдал нэлээд өөр түвшинд байгаа билээ. Бид бүгд  өнөөдөртөө,  мэдээлийн технологийг чухам ямар зорилгоор, чухам ямар ямар ажлыг автоматжуулахад ашиглахаа сайн тогтоогүй, тэр бүү хэл, төрийн бүх шатны байгууллагууд үйл ажиллагааны (судалгаа, төлөвлөлт, удирдлага, хяналтын)  чухам ямар процедур, дүрэм журмаар, яаж нэгдэж, ямар уялдаа холбоотойгоор ажиллах ёстойгоо ч хоорондоо сайн тохирч ойлголцоогүй байна.

Тэгвэл, ухаалаг төрийн тухай яриа бидэнд арай эртэднэ гэсэн үг үү? Огт үгүй, Монголын төрийн үйл ажиллагааг ухаалаг төрийн үзэл баримтлалаар цогц шинэчлэх цаг гарцаагүй болсон.  Харин бид илүү өргөн хүрээнд сэтгэж, бүр илүү гүнзгий суурьтайгаар төрийн үйл ажиллагааны шинэчлэлээ хийх хэрэгтэй болж байна. Зүйрлэвэл, бидэнд байшингаа хуучин зургаар бус, харин хамгийн сүүлийн үеийн зургаар, хамгийн сүүлийн үеийн материал, технологи ашиглан сэргээн барих боломж олдож байна.

Ухаалаг төрийн тухай ойлголт нь өргөн хүрээтэй, дэлхий даяар ид хэлэлцэгдэж, олон оронд туршигдан хөгжиж байгаа том сэдэв учир энд  ганц нэгэн том тодорхойлолт шууд өгөх боломжгүй юм. Харин ухаалаг төрийн гол ялгарах шинж тэмдгүүдийг нэрлэж болно.

Монгол хүн сайн морийг шинждэг. Тэгээд хурдан хөлгийн шинж тэмдгийг нэрлэхэд түүнийг хараагүй ч дүр зургийг нь төсөөлж чаддаг. Түүнтэй адилаар, энд би ухаалаг төрийн ялгарах 3 гол шинжийг аль болох энгийн хэллэгээр илэрхийлэхийг зорьлоо.

Ухаалаг төр нь дараах 3 үндсэн шинжээр ялгарна.

НЭГ. НЭГДМЭЛ ОЙ САНАМЖТАЙ

Ухаалаг төр маш сайн ой санамжтай байна. Мөн ухаалаг төрийн ой санамж нэгдмэл байна. Нэгдмэл ой санамж бол нэгдмэл бодлого, нэгдмэл үйл ажиллагааны суурь юм. Энэ ой санамж нь улс орны иргэд, байгууллага нэг бүрийн өдөр тутмын үйл ажиллагаа, амьдралтай холбоотой мэдээллийг тасралтгүй бүрдүүлж, цэгцлэн хуримтлуулж, төрийн байгууллагуудыг үйлчилж байх мэдээллийн нэгдсэн тогтолцоо буюу нийгэм, эдийн засгийн хөгжлийн удирдлагын динамик, амьд дэд бүтэц юм.

Мэдээллийг цуглуулах, хадгалах, нэгтгэн боловсруулах, харуулах тогтолцоогүй төрийн удирдлагын байгууллага бол “хянах самбаргүй” машинтай адил. 3000 долларын хуучин Эксэл машин өөрийн хянах самбартай байхад, 3 сая хүн, олон тэрбум долларын эргэлттэй нийгэм эдийн засгийг удирдлан зохицуулах төрийн систем өөрийн хянах самбаргүй байх нь хичнээн их зардал, эрсдлийг дагуулах нь тодорхой.  Тэгээд ч төрийн мэдээлийн тогтолцоо нь зөвхөн төрд өөрт нь төдийгүй, Монголын бүх бизнес, иргэдийн өдөр тутмын үйл ажиллагаанд өргөн хэрэглэгдэж, тэдэнд хамгийн их хэмнэлт, ашиг өгдөг нийгмийн дэд бүтэц билээ.

Сайн ой санамж нь төрийн байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэх төдийгүй, зардлыг эрс багасгадгийн энд онцольё. Жишээ нь, гаалийн байгууллага орж ирж буй бүх ачаа барааг шалгах бус, зөвхөн урьд нь зөрчил гаргаж байсан найдваргүй импортлогч, экспортлогчдыг шалгах, татварын алба, цагдаагийн байгууллага ч мөн адил зөвхөн эрдсдэлтэй бүлэгтэй ажиллах горимд шилжихэд л зардал, орон тоо олон дахин багасч, ажил нь улам оновчтой болдгийг бусад орны туршлагаас харж болно. Мөн, өөр нэгэн жишээ бол, зөвхөн сайн ой санамжтай эрүүл мэндийн  байгууллагууд л урдьчилан сэргийлэх өргөн хүрээний, системтэй үйлчилгээ үзүүлж, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бүрэн өөрчилж, зардлыг багасгана.    

Нэгдмэл ой санамж нь байгууллага нэг бүрийн үйл ажиллагааг илүү өндөр түвшинд гаргадаг. Үүнийг мэдлэг, туршлагыг  хуримтлуулах, тэргүүний мэдлэг, туршлагыг тараан түгээх, уламжлуулан үлдээх, мэдээллээ хамтран ашиглах, нэгдэн ажиллах зэрэг олон шинэ боломжуудтай уялдуудан харж болно.       

Ухаалаг төрийн ой санамжийг зөвхөн мэдээллийн дэд бүтцээр төсөөлөх нь хангалттай бус. Мэрит буюу боловсон хүчний мэдлэг чадварын шаталсан тогтолцоо нь төрийн өндөр мэргэжлийн ажлын аппаратыг (мэргэжлийн бюрократыг) тогтвортой бүрдүүлж, мэдлэг туршлагыг өвлөн хадгалах  уламжлалт арга зам билээ. Мөн төрийн албан хаагчдыг тасралтгүй сургах тогтолцоо нь нарийн мэдлэгийг өвлүүлэн дамжуулах, түгээн дэлгэрүүлж хөгжүүлэхэд маш чухал үүрэгтэй. Харамсалтай нь, манай улс төрийн намуудад боловсон хүчний бодлого үгүйлэгдэж, асуудлыг үндсэндээ сонгуулийн хандив, оролцоогоор дүгнэн шийдэж байгаа нь төрийн энэ уламжлалт ой санамжийг эрс сулруулж ирсэн билээ. 

ХОЁР. АЖЛЫН ТОГТСОН ТЕХНОЛОГИТОЙ

Ухаалаг төрийн бүхий л дотоод процесс, гадаад үйлчилгээ нь төрийн ажлын нау-хау буюу төрийн байгууллагуудын үйл ажиллагааны тогтсон процедур, технологид суурилан явагдана. Өөрөөр хэлбэл, ухаалаг төрийн бүх ажил хувь хүний зан араншин, онцлогоос аль болох бага хамаардаг, хамгийн оновчтой арга замаар гүйцэтгэгддэг ажлын тогтсон технологитой байна.

Зөвхөн нарийн зураглан төлөвлөж, туршиж тогтсоон процедурыг л түгээн тарааж, оновчтой сургаж, тасралтгүй сайжруулж, мэдээллийн технологиор бүрэн автоматжуулж болно.  

Төрд 600 орчим нийтийн үйлчилгээ байдаг гэдэг. Эдгээр бүх үйлчилгээ нь нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байх ёстой.  Үүнийг хэрэгжүүлэхэд төрийн ажлын урсгал буюу бизнес процессийг шинжлэх ухаанчаар судалж, тасралтгүй сайжруулан ажиллах төрийн захиргаа, удирдлагын судалгааны байгууллага чухал үүрэгтэй.

Ухаалаг төрийн ой санамж, ажлын технологи хоёр хоорондоо хүйн холбоотой. Сайн ой санамж нь ажлын сайн технологи буюу төрийн албан хаагчаас мэргэжлийн мэдлэг, чадвар, ажлын  нарийн процедурийг шаардах болно. Энэ нь төрийн аппаратыг мэргэшүүлэн эрчтэй  хөгжүүлэх, мэрит тогтолцоог улам бүр өргөнөөр нэвтрүүлэх хэрэгцээг үүсгэж байна.

Нийгэм, эдийн засаг, байгаль орчин, гадаад харилцааны бодлого шийдвэр гаргах, арга хэмжээ, төслийг төлөвлөж хэрэгжүүлэх бүхий л шат дамжлага нь их хэмжээний мэдээлэлтэй ажиллаж, оновчтой шийдэл гаргах чадварыг төрийн албан хаагчдаас улам ихээр шаардах болж байна. Үүнийг төрийн албан хаагч  хүн зөвхөн өөрийн байгалиас заяасан авьяас чадвар, хувь хүний туршлагын хэмжээнд гүйцэтгэх нь хангалтгүй. Ийм үйл ажиллагаанд олон хүн, байгууллага, урт хугацаанд, маш их дотоод зөрчил, тодорхойгүй нөхцөл байдлын орчинд оролцох учир төр асуудлыг хувь хүний хэмжээнд сэтгэн шийдвэрлэж, хянан  хэрэгжүүлж байх нь туйлын эрсдэлтэй, найдваргүй арга зам юм. Эдийн засаг хурдтай өсөн тэлж, олон төрлийн зөрчил ихэсч байгаа өнөө цагт түвэгтэй нөхцөл байдал, эрсдлийг зөвхөн шинжлэх ухаанч, хамтач арга барилд тулгуурласан, шийдвэр гаргах, төлөвлөх, хянан хэрэгжүүлэх системтэй, шаталсан технологи ашиглан давах бололцоотой.

Монголчууд бидний сүүлийн 30 жилд олсон нэг том ололт бол ардчилсан нийгмийн институтуудын бүтэц, эрх үүргийн талаар концептуал буюу ерөнхий мэдлэг сайтай болсон явдал юм. Харин бидэнд одоо процедурын буюу “яаж-хийх”  мэдлэг их дутагдаж байна. Асуудлыг, жишээ нь, өнөөгийн улс төрийн намуудын томилсон боловсон хүчинд төрийн захиргааг ажиллуулах мэргэжлийн мэдлэг, ур чадвар маш их дутагдаж байгаагаас тод олж харж болно. Дээр дурьдсан Эксэл машиныг жолоодоход хүртэл 3-6 сарын сургалт шаарддаг байтал төрийн  чухал ажил үүргийг ажил мэргэжлийн хувьд урьдчилан бэлтгэгдээгүй хүмүүс хийж гүйцэтгэх болсон нь Монголын төрийн сулралын бас нэг том  шалтгаан юм.    

ГУРАВ. ЦОГЦ ХАРААТАЙ

Ухаалаг төр нь улс орныхоо байгаль орчин, нийгэм, эдийн засгийг цогц байдлаар харж ажиллана. Цогц хараа, нэгдмэл ой санамж,  хамтач ажиллагааны технологи нь төр засгийн байгууллагуудад байгаль орчин, эдийн засаг, нийгмийг нэг бүхэл организм, нэг систем гэж нэгтгэн харах,  уялдуулан төлөвлөх, холбон ажиллах, тэнцвэржүүлэх чадвар олгодог. 

Төрийн цогц хараа алдагдвал төрийн бодлогын нэгдмэл байдал даган алдагдаж улс орон аажмаар удирдлага, засаглалын хомсдолд орно.  Үүнтэй зэрэгцэн төрийн бүхий л шийдвэрт улс үндэстний нийтлэг бус, харин хэсэг бүлгийн явцуу, салангид ашиг сонирхол давамгайлах орон зай үүснэ.

Төрийн цогц хараа алдагдахын тод жишээ нь улс орны нийгмийн хөгжлийн бодлого богино хугацаатай популист бодлогуудаар, харин эдийн засгийн хөгжлийн бодлого ашиг сонирхлын бүлгүүдийн бизнес төслүүдийн механик цуглуулгаар солигдох явдал юм. Төрийн бодлогын нэгдмэл байдал алдагдсанаар төр асуудлаа системтэйгээр шийдэж чадахгүй хуримтлуулж, аажмаар хяналтаа алдаж, яваандаа зөвхөн “түймэр унтраах”, тэсэн гарах горимд шилждэг. Энэ үед төрийн аппарат орон тоогоо механикаар хичнээн нэмээд ч засаглалын хомсдолоос гарч чадахгүйд хүрнэ.

ХҮРЭХ АРГА ЗАМ

Олон сэдвийг хөндөлгүй орхив. Жишээ нь энд, ухаалаг төрийн бүх түвшний байгууллагуудын бодлого, шийдвэр нь улс орны хөгжлийн урт хугацааны стратеги зорилт, улс үндэстний язгуур эрх ашгийг тусгасан тодорхой, нэгдмэл зарчмуудад тулгуурлаж байх шинж, ухаалаг төрийн бүтэц нь өөрөө  ухаалаг (харилцан хяналттай, тунгалаг, хүртээмжтэй) зарчмаар бүрэлдэх тогтох шинжийг нэмж нэрлэж болно.    

Төгсгөлд нь, ухаалаг төрийг байгуулах арга замын талаар товч хөндөе.

Монголын төрийн үйл ажиллагааг ухаалаг төрийн үзэл баримтлалаар шинэчлэх нь өргөн хүрээтэй, олон түвшинд хэрэгжих цогц ажил билээ. Энэ ажлыг бид амжилттай гүйцэтгэх бүрэн боломжтой.  Гэхдээ ухаалаг төрийг  зөвхөн ухаалаг арга замаар л байгуулах бололцоотой. Өөрөөр хэлбэл, бид Монголын төрийн уламжлалт чанарыг хатуу дээдэлж, шинжлэх ухаанч, системтэй хандлагаар, тууштай ажиллаж байж энэ бүх зорилтыг амжилттай хэрэгжүүлж чадна.

Ямар ч төрийн цогц шинэчлэлийг зөвхөн улс төрийн өндөр түвшний өргөн ойлголцол, бүх талуудын тууштай дэмжлэгийн хүрээнд бүрэн хэрэгжүүлэх бололцоотой байдаг. Мөн ийм   зорилтыг төрийн удирдлагын хамгийн дээд түвшинд зангидан хэрэгжүүлсан цагт бүтдэг. Өөрөөр хэлбэл, энэ ажилд улс төрийн манлайлал шийдвэрлэх үүрэгтэй.  Үүнийг, том төслийг хэрэгжүүлэх  “Нэгдүгээр удирдагчийн зарчим” гэдэг билээ.

Монгол улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой, хурдтай хөгжлийг зөвхөн ухаалаг төр л удирдаж чадна. Мөн, зөвхөн шударга, эрүүл төр л ухаалаг байж чадна.   

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан