УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахаар судалж буйгаа мэдээлснээс хойш сар гаруйн хугацаа өнгөрлөө.
Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөл гаргахын тулд УИХ-ын 19 гишүүн дэмжиж, гарын үсэг зурсан байх ёстой.
Гарын үсэг цуглуулах ажлыг УИХ-ын гишүүн Г.Уянга хариуцаж байгаа юм. Одоогийн байдлаар 10-аад гишүүний гарын үсэг цугласан гэж тэрбээр мэдээлснээс хойш энэ асуудал намжаад байв.
Харин өнөөдөр УИХ-ын чуулганы танхимд “Ч.Сайханбилэгийг огцруулъя гэхэд 19 гишүүн хүрэхгүй байгаа” гэж хэллээ.