-Манай сэтгүүлч Б.Эрдэнэчимэг Эрдэнэтээс мэдээлж байна-
Эрдэнэт үйлдвэрт нийт 5841 хүн ажилладаг. Үүний 300 нь орос ажилчид. Үйлдвэрийн ажилчдын сарын дундаж цалин 2.1 сая төгрөг юм байна.
Тус компани өнгөрсөн онд 1382 ахмад ажилтандаа 2.6 тэрбум төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Үүний 27,7 сая төгрөгийг 141 ахмадад буцлалтгүй тусламж болгон олгосон байна.
Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад жирэмсний амралт авсан эмэгтэйчүүдэд хүүхдээ 3 жил асрах эрхийг олгодог. Амралттай байгаа 110 ээжид 467 сая төгрөгний дэмжлэгийг өнгөрсөн онд үзүүлжээ.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 8 хувийн ипотекийн зээл авах ажилчиддаа урьдчилгаа 30 хувиа бүрдүүлэхэд нь мөн 8 сая төгрөгийн буцлалтгүй тусламж өгдөг ажээ.
2013-2014 онд нийт 922 ажилтан орон сууцныхаа асуудлыг шийдэж чаджээ. Эрдэнэт үйлдвэрт 3-аас дээш ажилласан ажилтан дээрх хөнгөлөлтийг авах эрхтэй болдог аж.