Олон улсын Эпилепсийн өдрийг тохиолдуулан өнөөдөр анх удаа “Эмч-Өвчтөн-Гэр бүл” уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар Эпилепси өвчтэй хүмүүст нийгэмд тулгамдаж байгаа асуудал, уг өвчний талаарх оношилгоо болон эмчилгээний талаар хэлэлцсэн юм.
Уг өвчнөөр өвдсөн хүмүүс гадархуухагдахаас болгоомжилж өвчнөө хааж нуух, сургуулиасаа хасагдах, ажлаасаа халагдахаас айж, нуугдмал байдалд ордог гэнэ.
Харин өнөөдрийн уулзалтыг эпилепситэй өвчтөнүүд өвчнөө нууж хаалгүй, өөрсдийн эрх ашгийн төлөө ажилтай байх, сурч боловрохын төлөө дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэйг сануулах зорилгоор, нөгөөтэйгүүр хувь хүн, гэр бүл, хамт олон нийт хүн амын дунд уналт таталтын мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, өвчтөний амьдралын чанарыг сайжруулах, тэдэнд зориулсан эрүүл мэнд нийгмийн үйл ажиллагааг дэмжин Мэдрэлийн неврологийн нийгэмлэг, “Альфа Долгион” Эпилепсийн төв, “Эпимон” мэдрэлийн эмнэлэг Эпилепси өвчнийг үздэг эмч мэргэжилтнүүд болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо нэгдэн энэхүү арга хэмжээг зохион байгууллаа.
“Альфа Долгион” эмнэлгийн эмч, АУ-ны доктор Д.Баярмаагаас зарим асуултанд хариулт авлаа.
-Манай улсад эпилепситэй өвчтөн хүн амын хэдэн хувийг эзэлдэг вэ?
-Манайд хүн амын нэг хувь нь унадаг татдаг өвчтэй. Тэгэхээр 30 мянга орчим хүн ийм өвчнөөр өвчилсөн байна гэсэн үг. Албан ёсоор Монгол улсад тархалтын талаар судалгаа хийгдээгүй байгаа. Манай эмнэлэгт арван жилийн хугацаанд 8900 хүн үзүүлснээс 2300 хүн идэвхтэй хяналтанд байгаа.
-Унадаг татдаг өвчин амь насанд хэр халтай вэ?
- Унадаг татдаг өвчин амь насанд халгүй өвчин. Тархдаггүй халдварладаггүй ч аажим даамжирдаг учраас таталтын эсрэг эмийг тогтмол хэрэглэснээр уналт зогсож, өвчтөн өөрөө нийгэмд идэвхтэй ажиллаж амьдарч болох боломжтой. Гэхдээ таталт аминд аюултай. Түлэгдэх, гэмтэх, далайн орны хүмүүс загасчилж байгаад живэх, манай оронд морь мотоциклоос унах, бага насны хүүхэд амьсгаа түгжиж хахах зэрэг олон аюул дагуулдаг.
-Өвчний үүсэх шалтгааны талаар ярихгүй юу?
-Эпилепси өвчин үүсэх гурван шалтгаан байдаг. Тархины эд эсийн гэмтэл. Энэ нь ахуйн гэмтэл, жирэмсний хожуу үеийн хордлого, жирэмсний үеийн ямар нэгэн өөрчлөлт, төрөхийн явцын хүндрэлээс үүсч болдог. Хоёр дахь удмын гаралтай. Гурав дахь нь энэ хоёр шалтгаандаа тохирохгүй байгаа тохиолдолд шалтгаан тодорхойгүй гэж үздэг.
-Эпилепси нь бүрэн эмчлэгддэг үү?
-Эпилепси дотроо олон хувилбар байдаг. Зарим тохиолдолд бүрэн эдгэдэг хэлбэр бий. Ялангуяа удмын гаралтай, хүүхэд насанд хоргүй эпилепси гэж байдаг. Энэ нь зөвхөн хүүхэд насанд илрээд өсвөр насанд шилжихээр бүрэн эдгэрдэг. Хоёрдугаарт нярайн хоргүй олон таталтууд байдаг. Энэ нь зөвхөн нярайн үедээ илрээд насанд хүрэх үед арилдаг учраас эдгэрдэг үү, архаг өвчин үү гэдгийг тухайн хүн дээр илэрсэн хэлбэрээс шалтгаална.
-Унадаг татдаг өвчтэй хүүхдээ бөөд үзүүлэх нь элбэг байдаг гэсэн? Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?
-Унадаг татдаг өвчтэй хүмүүс бид нартай адилхан эрүүл харагддаг учраас нийгэмд их идэвхтэй орчихдог. Харин орчихсон хойноо янз бүрийн асуудал гарахаараа нийгмээсээ хурдан гадуурхагддаг. Тэгэхээр нийгмийн талын асуудлыг хөндөх нь их чухал байдаг юм байна.
Зөвхөн Монголд биш дэлхийн бүх оронд ташаа ойлголт буюу стигма гэж байдаг. Ялангуяа Азийн орнуудад бөө шашинтай маш их холбодог. Зөвхөн манайд биш Ази, Номхон далайн бүсийн орнуудад мөн л бөө гэж яригддаг. Энэ ташаа ойлголтыг бууруулахгүй бол өвчтөнүүд сэтгэлзүйн цочрол авдаг учраас сэтгэлзүйгээ тайвшруулах зорилгоор бөө дээр их очдог. Тэр хүмүүс сэтгэлзүй дээр нь ажиллаад байгаа болохоос биш эмийн эмчилгээ өгдөггүй. Ер нь унадаг татдаг өвчин маань мэдрэлийн архаг өвчин болохоос сэтгэлзүйн өвчин биш учраас бөөд хандах шаардлагагүй байдаг.
-Фенобарбитал эмийг жагсаалтаас хассан гэсэн мэдээлэл гарсан байна?
-Фенобарбитал эмийг түр хугацаанд татсан юм шиг байна лээ. Би өөрөө Эх нялхаст ажилладаггүй боловч ЭХЭМҮТ-ийн эмч нарын мэдээллээр сэхээнд нь энэ эмийг хориглочихсон учраас байхгүй, нярай хүүхдийн таталт зогсохгүй асуудалтай байсан гэж сонссон. Гэхдээ одоо буцаад энэ эмийг хэрэглэхийг зөвшөөрч байгаа юм шиг байна лээ. Энэ мэдээллийг би баттай эх сурвалжаас авч чадаагүй байна. Гэхдээ ямар ч оронд фенобарбитал эм байдаг. Яагаад гэвэл нярайн эпилепсийн таталттай хүүхдийн хамгийн түрүүнд хэрэглэдэг эм бол фенобарбитал.
-Баярлалаа.