-Үндэсний Статистикийн хорооны мэдээлэл-
Өрхийн нийгэм, эдийн засгийн 2015 оны эхний улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 941.5 мянган төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 56.5 мянган төгрөгөөр нэмэгдсэн дүн.
Өрхийн бусад орлого 22.2 мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 16.7 мянган төгрөгөөр буурчээ. Гэхдээ
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 46.3 мян.төг буюу 66.0 хувь,
- Тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговрын орлого 12.4 мян.төг буюу 8.9 хувь,
- Цалин хөлсний орлого 36.7 мян.төг буюу 8.1 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Тэгвэл нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого энэ оны эхний улиралд 861.4 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 23.6 мянган төгрөгөөр буурчээ. Бодит мөнгөн орлого гэдэг нь үнийн нөлөөллийг арилган тооцсон дүн юм.
Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 963.3 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 81.8 мянган төгрөгөөр өссөн байна. Зарлага нэмэгдэхэд
- Хүнсний бүтээгдэхүүний зарлага 23.7 мян.төг буюу 10.4 хувиар,
- Хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 62.9 мян.төг буюу 10.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн зарлагын хэмжээ (үнийн нөлөөллийг арилган тооцсон) 2015 оны эхний улиралд 881.3 мян. төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.02 хувиар буурсан байна.
Зургийг: Б.Бямба-Очир